УБТЗ-ын ачааны вагоны 51 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрчээ | News.MN

УБТЗ-ын ачааны вагоны 51 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрчээ

УБТЗ-ын ачааны вагоны 51 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрчээ

УБТЗ-ын ачааны вагоны 51 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрчээ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь Монгол Улсын ачаа эргэлтийн 69.4 хувь, зорчигч эргэлтийн 21.7 хувийг дангаар гүйцэтгэж, 15.8 мянган хүнийг ажлын байраар хангадаг. Гэвч Сүхбаатараас Замын-Үүд чиглэлийн Улаанбаатар төмөр замын суурь бүтэц 25 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцоологдсон ч 2018 оны гүйцэтгэлээр 25.8 сая тн ачаа тээвэрлээд байгаа нь өсөн нэмэгдэж буй тээврийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байдалд хүрчээ. Мөн төмөр замын үндсэн бааз суурь болсон зүтгүүр, ачааны болон зорчигчийн вагон зэрэг хөдлөх бүрэлдэхүүн, замын техникийн өнөөгийн байдал насжилт өндөр, элэгдэл ихтэй, ашиглалтын хугацаа дуусаж байгаа аж. Тухайлахад, зүтгүүрийн ашиглалтын хугацаа 25, ачааны вагоны ашиглалтын дундаж хугацаа 33 жил байдаг агаад одоогоор Улаанбаатар төмөр замын нийт 127 зүтгүүрийн 47.2 хувь, нийт 3326 ачааны вагоны 51.7 хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байна.

Иймээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дээрх хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь тасралтгүй хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалт хийхээр болжээ_
Энэ үндсэн дээр Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийн хэмжээ буюу 128.8 тэрбум төгрөгөөр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр уг төслийг боловсруулжээ.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-24 116.34.146.47

Хувийн хэвшлийн нээлттэй хөрөнгө оруулалт татахгүй бол энэ салбар өмхийрээд дампуурна

Avatar

Зочин 2019-11-24 107.77.173.22

Орос-Монголын хамтарсан бизнес гэж нэг иймэрхүү л юм байна доо…тэгээд бас Оросын ачааг хаана ч байхгүй шахуу хөнгөлөлттөй үнээр зөөнө гээд байгаа биз?

Avatar

Ter 2019-11-24 192.82.75.150

Shilen Tsogoo gdg Khulgaich g*** chini 1000 aktlagdsan Vagon oruulaa bozdee! Teryygeer tolyul! Aktlagdsan vagon avchikhaad dakhiad aktaldsg mal uls yumaa! Khulgaich g*** ni Jspan town ii ynetri bairandaa shydee chigchiileed! Tegeed bas Ukhna Khyrelsykhdee Aktalsan vagon shakhakh zovlogch khiideg gej bgaa!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж