Сүүлийн эмэгчин үхсэнээр Малайз улсад хирс устжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.24-нд нийтлэгдсэн

Сүүлийн эмэгчин үхсэнээр Малайз улсад хирс устжээ

Сүүлийн эмэгчин үхсэнээр Малайз улсад хирс устжээ

Азийн хоёр эвэртэй хирс буюу Суматрын хирсийн сүүлчийн эмэгчин үхсэнээр Малайз улсад энэ амьтан устжээ. 25 настай эмэгчин хирс хорт хавдартай байсан ба Бямба гаригт Борнео арал дээр үхсэн байна. Малайзын сүүлчийн хос хирсийн эрэгчин нь өнгөрсөн тавдугаар сард үхсэн аж. Малайз улсын засгийн газраас Суматрын хирсийг үржүүлэн, устахаас сэргийлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч ийнхүү үр дүнд хүрсэнгүй.

Суматрын хирс нь нэгэн цагт Ази тив даяар элбэг байсан ч өдгөө зэрлэг байгальд 100 хүрэхгүй тоо толгой үлджээ. Суматрын хирс устахад хууль бус анчид болон бэлчээрийн хомсдол ихээр нөлөөлжээ. Хирсийн таван төрөл байдгийн гурав нь Африкт, хоёр нь Ази тивд байдаг. Ази тивд байдаг хирс нь жижиг биетэй аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж