Хятадын хагас автономит эрхт бүс нутаг Хонгконгод дүүргийн сонгууль болж байна. Тэгвэл ардчиллын төлөө олон сар тэмцэж буй жагсагчдын бүлгүүдээс өнөөдөр болж буй сонгуульд саад болохгүй байхыг уриалжээ. Учир нь Хонгконгийн албаныхны зүгээс санал авах байруудад үймээн самуун дэгдээвэл сонгуулийг цуцлахаа анхааруулжээ. Жагсагчдын зүгээс энэ удаагийн сонгуулиар дамжуулан Бээжингийн эрх баригчдад мессеж хүргэхийг зорьж байгаа аж.
Хонгконгийн дүүргийн сонгуулиар орон нутгийн зөвлөлийн 400 гаруй гишүүнийг сонгох юм. Жагсагчдын зүгээс орон нутгийн зөвлөлд ардчиллыг дэмжигч нэр дэвшигчдийг сонгож, ерөнхийлөн захирагчийг сонгох Бээжингийн нөлөөлөлд саад болохыг хичээж байна. Хонгконгийн сонгуулийн системийн дагуу орон нутгийн зөвлөлийн 400 гаруй гишүүнээс 117 нь ерөнхийлөн захирагчийг сонгодог 1200 гишүүнтэй комисст санал өгөх хэртэй байдаг аж.
Санал авах байрууд орон нутгийн цагаар өглөөний 07.30 цагт онгойжээ. Хонгконгийн хүн ам 7,4 сая бөгөөд 4,1 сая хүн сонгуульд оролцохоор бүртгүүлжээ. Тус сонгуульд 1000 гаруй нэр дэвшигч 452 дүүрэг дэх орон нутгийн зөвлөлийн суудалд өрсөлдөж байна.
Хонгконгод өнгөрсөн зургадугаар сараас хойш үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал, тэмцэл сүүлийн хэдэн долоо хоногт хүчирхийллийн шинжтэй болж, цагдаа нар жагсагчдын эсрэг гал нээж, оюутан сурагчдыг шархтуулсан юм.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ