Хятадын тагнуулч улс төрийн орогнол хүсчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.24-нд нийтлэгдсэн

Хятадын тагнуулч улс төрийн орогнол хүсчээ

Хятадын тагнуулч улс төрийн орогнол хүсчээ

Өөрийгөө Хятадын тагнуулч гэсэн Ванг “Уиллиам” Лицян гэгч нь Австрали улсаас улс төрийн орогнол хүсчээ. Тэрбээр Хонгконг, Тайвань, Австрали улсад тагнуулын үйл ажиллагаа явуулж байснаа тайлагнасан 17 хуудас материалыг Австралийн талд хүлээлгэн өгчээ.

Өдгөө 26 настай Ванг Лицян нь Хятадад буцаж очвол цаазын ял сонсохоос эмээж буйгаа өргөдөлдөө дурджээ. Тэрбээр эхнэртэйгээ хамт Австралид амьдарч буй бөгөөд саяхан хүүгээ өлгийдөн авсан аж.

Харин Шанхай хотын цагдаагийн газраас Ванг Лицяныг эрхэлсэн тодорхой ажилгүй, луйврын хэрэгт холбогдогч хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр Хятадын Фужян мужид 2016 онд луйврын хэрэг үйлдаж, 15 сар тэнсэн харгалзах ял сонссон аж. Харин тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын хуурамч пасспорт ашиглан Хонгконгод очиж, тэндээсээ Австрали руу явжээ.

Ванг Лицяны хэлж буйгаар тэрбээр Өмнөд Солонгосын хуурамч пасспортоор Тайваньд ажиллаж, ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийсэн ба Хонгконгод ардчиллын төлөө тэмцэгчдийн эсрэг үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн тэрбээр 2015 онд Хонгконгийн бэстселлер номын зохиолчдыг “хулгайлсан” ажиллагаанд гар бие оролцсон гэж мэдэгджээ.

Түүнд орогнол олгох эсэх асуудалд Австралийн хууль тогтоогчид хочр хуваагдаад байгаа аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж