ТОГТООЛ
Монголын төдийгүй дэлхийн анхаарлыг татсан долоо хоногийн гол сэдэв нь Оюутолгойн төсөл байлаа. Долоо хоногт Оюутолгойтой холбоотой дараалсан хоёр том шийдвэрийг УИХ болон нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс гаргасан юм. Олон жил улс төрийн том хэрүүл болсон Оюутолгойн асуудлыг цэгцлэх даалгаврыг УИХ-аас У.Хүрэлсүхийн засгийн газарт өгсөн бөгөөд Монгол Улс ахиад Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суухаар болж байна. Рио Тинтогийн зүгээс одоогоор УИХ-ын тогтоолтой холбоотой ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа. Хэлэлцээр хэзээнээс эхлэх нь тодорхойгүй ч, хэрүүлийн гол үндэс болсон 34 хувиа зараад АМНАТ авах уу аль эсвэл гэх хүсэлтийг Монголын талаас Рио Тинтод тавих нь тодорхой болсон. Тогтоолд тусгагдсан гол асуудлын нэг нь энэ юм. Харин хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрт мега төсөл мэддэг, уншдаг, ойлгодог хүмүүсийг оруулах нь Засгийн газрын нэр хүндийн асуудал болж хувирсан.
ТОМИЛГОО
Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан гэмтнээр "яллагдсан" Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, МЗХ-ны дарга Ц.Даваасүрэн нарын асуудлыг УИХ-аар хэлэлцээд үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүд тэднийг өнгөрсөн хугацаанд амжилттай ажилласныг магтав. Амжилттай ажилласан бол ажлаас нь чөлөөлөх шаардлага байсан эсэхийг мэдэхгүй. Ямартаа ч УИХ тэднийг улсаа саарал жагсаалтад оруулсан буруутай гэж үзлээ. Тэдний орны томилгоо ёстой л нэмэгдэхүүний байрлалыг өөрчлөхөд нийлбэр дүн нь өөрчлөгдөхгүй боллоо. Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхан нарыг тушаал дэвшүүлж, суудал ахиулав. Өөрөөр хэлбэл, Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн, СЗХ-ны даргаар Д.Баярсайхан нарыг томилсон нь багийн хариуцлага, хамтын ажиллагаа гэж байдаггүйн тод жишээ боллоо. Хэрэвзээ үнэхээр Н.Баяртсайхан, Ц.Даваасүрэн нар саарал жагсаалтад оруулсан буруутай бол тэдний дор удирдлагын багт ажиллаж байсан дэдүүдээс ч хариуцлага нэхэх учиртай юм.
БАРИВЧИЛГАА
Дунд шатны авлига, хүнд суртал эдийн засгийн хөгжлийн хамгийн том дайсан болсон. Хурган дарга нартай холбоотой авлигын асуудлыг цэгцлэхгүйгээр Монголын төр цэвэршихгүй. Дунд шатныхан авлига цагаандаа гарч, малгайдаа, оймс гутландаа боодол боодол ам.доллар нуудаг болсон нь нэгэнтээ илчлэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт ч АТҮТ-ийн дөрвөн байцаагч, МХЕГ-ын дунд шатны албан хаагчдыг барьж хорьсон билээ. МХЕГ, АТҮТ бол авлига хамгийн их авдаг төрийн байгууллагаар нэрлэгддэг билээ.
Б.БАТ
Иргэн 2019-11-24 103.212.117.191
УИХ, ЗГ, төрийн өндөр албанд байгаа эх орноо худалдсан тоносон зарсан авилгал авсан нөхдүүдийн толгойг илээд байгаад байх уу? Энэ луйварчдаас салаагүй цагт Монголын төр цэвэрших үү! Хараа бус шүүх хяналт гэдэг Хараат болсон шүүхийн луйварчид хээл хахуулийн нөхдүүдийг яаралтай сольж шинэчлэх талаар Ерөнхийлөгч таниас их юм шалтгаалж байна даа! Энэ хэдэн Улс орноо худалдсан хулгайчуудаас салах бол Төрийн өндөрлөг гэх та Гурваас бүх юм шалтгаалж байна гэж харж байна.Эх орон газар нутаг ард түмэн ми
Зочин 2019-11-24 103.111.68.3
ТАХАЛТАЙ ТАРВАГА, с***р БАЯР, МИЙЁО ОВОГТ БОЛОН ТЭДНИЙ ХАМСААТАНУУДААС ЭХЛЭЛЭЭД ЦААЗААР АВАХГҮЙ БОЛ АВИЛГАЛ ЗОГСОХГҮЙ.
Баатар 2019-11-24 139.5.218.129
Үнэндээ энэ эрхэм дээдсүүдэд ичих булчирхай гэж алга аа. Хэпэн зуун сая, тэр бумаар нь идчихсэн Ундармаа нарын гишүүд ажлаа хийгээд ичих ч үгүй УИХ дээр Монгол улс саарал жагсаалтаас хэзээ гарах вэ гээд асуугаад сууж байдаг. Даанч яав аа. Эрхэм гишүүдээ цөөхөн арав, хэдэн арваар яригдах мөнгө идсэн уусан залилсан, хулгай хийсэн гэгдэх шоронд ял эдэлж байгаа иргэдийг суллавал яасан юм бэ. Хуулийг яаж хэрэглэхээрээ ингэж завхруулдаг байна аа. ҮХЦ-ийн дарга гишүүнээр үлдэнэ гэнэ ээ. Энэ чинь…
Машин 2019-11-24 66.181.185.10
Авто тээвэрийн үндэсний төв бол авлигаар төгсөрчихсөн газар
Зочин 2019-11-24 192.82.74.136
Эрхэм Бат аа, төлгөн дарга бол зүгээр үү?
Унэн 2019-11-24 175.223.26.46
Монгол унэхээр авлигдаа идэгдсэн 60 тэр бум хэрэгсэний ур дун гарч бна. Алхам тутам авлига