Хятад компани монгол ажилчдаа хууль бусаар торгодог байжээ | News.MN

Хятад компани монгол ажилчдаа хууль бусаар торгодог байжээ

Хятад компани монгол ажилчдаа хууль бусаар торгодог байжээ

Хятад компани монгол ажилчдаа хууль бусаар торгодог байжээ

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгодоггүй, ажилчдын цалингаас хууль бус суутгал буюу торгууль авч байгааг шалгуулахаар иргэн Б..ын ирүүлсэн мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллага энэ сарын 21-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлалтай Д… ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Шалгалтаар тус компанийн хятад захирал, удирдлагууд монгол ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь олгодоггүй, тус компаниас уул уурхайн машин механизм худалдан авсан компаниудын зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхгүй тохиолдолд борлуулагч нарын цалингаас юаниар торгууль ногдуулж байгаа зөрчлийг илрүүлсэн байна.

Тус компанид Зөрчлийн хэрэг нээж шалган тус  хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, ажилчдын цалингаас хууль бусаар суутгасан 9899 юань буюу 3.954.753 төгрөгийг ажилчдад буцаан олгуулжээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компанийн захирал удирдлагуудад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар албан даалгавар өгчээ. 

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HM 2019-11-24 188.29.164.60

Тэгээд торгооч наад компаниа. Ямар ацаа хийж шалгасан юм бэ.

Avatar

Bathurel 2019-11-24 202.9.42.9

Монгол улс хуультай гэдгийг мэдрүүлж байгаа нь маш сайн байна

Avatar

Нүд чих 2019-11-24 64.119.24.236

210 кг түүхий нүүрс илрүүллээ гээд юун сүртэй юм бичдэг юм бэ? 20 кг- аар савалсан 10уут нүүрс юу болох вэ дээ.Хэрэглээ,эзлэхүүн жин,хэмжээ,тоо мэдэхгүй сэтгүүлч нэртэй нөхдүүд өөртөө мэдээ бичээд байгаа бололтой.

Avatar

mgl 2019-11-24 202.9.44.47

Төр захиргаа, хууль хяналтын байгууллагууд хахууль аваад хуулийг хэрэгжүүлэхгүй байснаас болж энэ мэт зөрчлүүд маш их гардаг байсан гэж боддог. Одоо харин засаг төр тогтвортой болж хууль дүрэм журам хэрэгжиж эхлэх нь дээ. Иргэд ажлаа хурдан бүтээх гэж хахууль өгөхдөө юу ч боддоггүй. Гэтэл хээл хахууль улсыг багалзуурдаж, улс орон мөхөхөд тун ойр болсон байсан. Бид өөрөө өөрсдөө бүхнийг баллаж байгаагаа иргэд бизнесменүүд ойлгоосой.

Avatar

Зочин 2019-11-24 49.0.212.227

"Хятад ялна" гээд Хятад ээжтэй Мие Энхболдыг ерөнхийлөгчөөр сонгодог байж

Avatar

Зочин 2019-11-24 202.9.45.145

даварсан х***а нар вэ. борлуулагч нарыг торгоод, дээр нь тэр зээлээр бараа авсан компаний мөнгө хугацаа хэтэрсэн ч гэсэн бүтнээрээ л орж ирнэ шдээ. яаж сэтгэхээрээ дандаа ийм балиар х***а санаа нь хаа ч явсан хамтдаа байдаг юм бэ. дээр үеэсээ л муу сайн хар данжаад нарт өргүй монгол хүн гэж байгаагүй юм гээ биз дээ.

Avatar

Setgegdel orohgui bn 2019-11-24 202.9.42.46

Yachvas

Avatar

Huuj garga 2019-11-24 202.9.42.46

Umhii muu hujaanuudiig huuj garga. Mongolchuud het hultsengui teneg ch yum shig. Tsalingaa tsag hugatsaand ni ugduggui, torgoj suurgaj avaad baidag bol ajillahaa boliochee

Avatar

Зочин 2019-11-24 192.82.72.65

Эх орондоо хятадуудад доромжлуулаад суугаад байдаг арчаагүй улс вэ, бид чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж