Хятад компани монгол ажилчдаа хууль бусаар торгодог байжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.24-нд нийтлэгдсэн

Хятад компани монгол ажилчдаа хууль бусаар торгодог байжээ

Хятад компани монгол ажилчдаа хууль бусаар торгодог байжээ

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгодоггүй, ажилчдын цалингаас хууль бус суутгал буюу торгууль авч байгааг шалгуулахаар иргэн Б..ын ирүүлсэн мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллага энэ сарын 21-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлалтай Д… ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Шалгалтаар тус компанийн хятад захирал, удирдлагууд монгол ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь олгодоггүй, тус компаниас уул уурхайн машин механизм худалдан авсан компаниудын зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхгүй тохиолдолд борлуулагч нарын цалингаас юаниар торгууль ногдуулж байгаа зөрчлийг илрүүлсэн байна.

Тус компанид Зөрчлийн хэрэг нээж шалган тус  хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, ажилчдын цалингаас хууль бусаар суутгасан 9899 юань буюу 3.954.753 төгрөгийг ажилчдад буцаан олгуулжээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компанийн захирал удирдлагуудад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар албан даалгавар өгчээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж