ХӨНДӨХ СЭДЭВ: Мал, оготно хоёр байгальд заналхийлж байна | News.MN

ХӨНДӨХ СЭДЭВ: Мал, оготно хоёр байгальд заналхийлж байна

ХӨНДӨХ СЭДЭВ: Мал, оготно хоёр байгальд заналхийлж байна

ХӨНДӨХ СЭДЭВ: Мал, оготно хоёр байгальд заналхийлж байна

Монгол Улс жил бүр малаа тоолдог. Өнгөрсөн жил гэхэд 66  сая гаруй толгой мал тоолуулж, мянган малчныхаа тоогоор аймаг, сумд өрсөлдөх болсон нь худлаа биш билээ.  Хэдийгээр малын тоо толгой өсч, малчдын амьдрал сайжирч буй макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь хангалтгүй хэвээр байна.  Хүнээ биш малаа төрийн хамгаалалтад оруулсан Монголын хувьд тоо биш чанарын асуудалд анхаарахгүй бол малын тоо өсдөг, махны үнэ нэмэгддэг бодлогын ард байгальд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь улам томорсоор байгаа юм._

Монгол Улсын 112 сая га бэлчээр нь 84.6 сая хонин толгой малыг даах бэлчээрийн даацтай болох нь тогтоогдсон аж. Бэлчээрийг доройтол, талхагдлаас хамгаалахын тулд зөв зохистой ашиглах, усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн хортон мэрэгч, шавжтай тэмцэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар малын тоог бэлчээрийн даацад тохируулах шаардлагатай байгаа юм.

Өнгөрсөн оны эцэст тоологдсон 66.5 сая толгой мал, бойжуулсан 22.4 сая төл бэлчээрийн ачааллыг ихээхэн нэмэгдүүлжээ. Одоо байгаа малыг хонин толгойд шилжүүлбэл 111 сая толгой болж буй бөгөөд бэлчээрийн даац 25 сая толгойгоор нэмэгдээд байна. Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 30 гаруй хувьд сайн, 60 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу гэсэн үнэлгээг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргажээ.  Эндээс харахад тооны хойноо хөөцөлдөхөөс илүү  эдийн засагт нэмэртэй, эрчимжсэн мал аж ахуйн бодлогыг төрөөс дэмжиж хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг малчид өөрсдөө ч хэлдэг билээ. 

НИЙТ БЭЛЧЭЭРИЙН 35 ХУВЬД ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО ТАРХЖЭЭ

Мөн хээрийн болон тал хээрийн бүсийн 17 аймгийн 40 сая га бэлчээрт үлийн цагаан оготно тархжээ. Энэ нь нийт бэлчээрийн 35.5 хувийг эзэлж байгаа юм. Эрдэмтдийн судалгаагаар үлийн цагаан оготны тархалт цаашид улам нэмэгдэж, уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байна.  Сүүлийн арван  жилд улсын төсвийн 13 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 6.3 сая га талбайн үлийн цагаан оготныг устгах арга хэмжээг зохион байгуулсан нь үлийн цагаан оготно тархсан бэлчээрийн 1.3 хувьтай тэнцэж байгаа аж.  Энэ онд улсын төсөвт тусгагдсан 1.7 тэрбум төгрөгөөр 12 аймгийн 512.1 мянган га талбайн үлийн цагаан оготныг устгах ажлыг энгийн механик болон микробиологийн аргаар, дөрвөн аймгийн 90 мянган га талбайд царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулсан байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ogtono-d Baigal Hamgaalah Yamniihan Byryytai 2019-11-24 50.205.156.54

Ogtono yaagaad Mongold ihessen be gevel Baigal Orchnii Yamniihan shonhor shyvyy barihiig Arabyydiinhand zuvshuurch ted ongotsoor irj Mongoliin ihenh shonhoriig barij avch yavsanaas bolson. Ingeed Mongoliin baigaliin tentsver aldagdaj, hylgano ogtono barij iddeg amitangui bolj ted ihessen. Ingesnees maliin belcheer gej ogotnii nuh suveer evdegdej mal maani hund baidaltai belcheergui bolj baina. Baigal Orchinii Yaamniihniig hariyytslaga-t tootsoj shiitgej, ajlaas n ogtsoryylah heregtei!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-11-24 146.115.163.21

Hereglegchiddee hurdeggui malaar yadiin. Bidend harah bish hazah Mal heregtei bn duhuuniihuun . Ta nar ter 1000 zyangaa bodool bayasdiin bgaaz. Yadaj uvulduu ideh ideshiig n uursduu beldchihdeg bol uursht. Bidnees nehne teriigee. Zud bolloo gej gasalna deer n. Hend ch hereggui tejeever amitan heregtei bdiin bol 1000 nohoi tejeehgui Yu dee

Avatar

Zochin 2019-11-24 202.126.89.234

Буянт малаа оготонтой зүйрэлдэг өөдгүй муу өлөгчин юм даа. Монголд бэлчээрийн даац хэтэрнэ гэж байхгүй. Харин энэ ямар ч ашиггүй газар тариалангаа дэмжихээ болих хэрэгтэй. Өннөдөр дэлхийн аль ч улс, манайхтай ижил төстөй уур амьсгалтай газарууд бүгд нэг га газраас 25-40 цт ургац авч байна. Манайхан тариалан эрхлэс сангаас татаас өгдөг болохоор ажилаа хийхгүй, 1га газраас дөнгөж 10-12 цн ургац авч байна. Ингэж хайран газраа үр ашиггүй цөлжүүлэх хэрэггүй.

Avatar

Зочин 2019-11-24 66.181.161.37

mahnii uniig mahnii chenjuud l nemeed bga shuudee

Avatar

Ard 2019-11-24 24.46.100.17

Hun ni malaasaa aij/darluulj,bool ni bolj/ amidrah bolson shuudee

Avatar

Zochin 2019-11-24 24.46.100.17

Maliin toog hyzgaalamaar ym,nogoo ogotno baridag shar shuunii torliin shuvuud haachvaa,duuschihsan uu?

Avatar

Орк 2019-11-24 192.82.75.105

Ямаа. адуу, оготоно, газар тариалан бол өгөөж бага мөртлөө уул уурхайгаас илүү байгхль мүйтгэдэг

Avatar

Иргэн 2019-11-24 192.82.71.184

Малын хөлийн татварийг яаралтай тогтоогооч ээ!!! Ашиг шим сайтай, сүргийн бүтэц нь зөв, тохиромжтой тооны малтай байх нь бэлчээрийн ашиглалт, нөхөн сэргэлтийн хамгийн оновчтой бодлогыг гаргах суурь болно. Дээрээс нь малын гаралтай түүхий эдийг мал байхаас нь л мал эмнэлэгийн ажил үйлчилгээгээр, заримдаа албадлагаар эрүүл чанарын шаардлага хангасан, зах зээлд өрсөлдөхүйц сайн чанартай бэлдэж чанартай мал нядалгаа, мах боловсруулах үйлдвэрүүдээр дамжуулж бэлдээч ээ!!!

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2019-11-24 192.82.74.136

Тэжээлийн мал аж ахуйтай болохоор мах сүүний үнэ л тэнгэрт хадна даа. Нүүдлийн аж ахуйн соёл иргэншил байгальтай гайхалтай зохиодог л доо. Аль аль талаас сайн бодох хэрэгтэй байх. Байгалийн зохицоод хүн оролцоод эхлэхээр л байгалийг сүйтгэдэг дээ. Юу л бол?

Avatar

Зочин 2019-11-24 103.212.119.35

Хулгана хаасайгүй ихэссэн шүү, улаанбаатар хотын зуслангийн бүсэд л гэхэд урд өмнөх жилүүдээс ихэссэн. хаана л бол хаана хөндийлсөн, ил гаргаж овоолсон хар шороо болсон байна лээ. Хүний нөлөө бас байдаг л байх

Avatar

Зочин 2019-11-24 66.181.176.99

Малчидаас татвар авах малын хөлийн татвар бэлчээр ашиглалтын татвар ав.Малаа зах зээлийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Өнөө жил гэхэд Өвөрхангай аймгийн ихэнх сум үлийн цагаан оготно ган гачиг болчхоод их нүүдэл суудал хийгээд явж байна. Бид цаашдаа бэлчээрийн мал аж ахуйтай байх гэж байгаа цагт бэлчээрийн хувиарлалт малын тоо аль
Болох эрчимжсэн мал аж ахуй дээрээ анхаарах ёстой.

Avatar

Зочин 2019-11-24 174.204.26.179

Uneg agnahaa bolivol ogotno ugui bolno. Yamaaniihaa toog honiniihoos 4-5 dahin buulgaj baij uvs nogoo ustahaas hamgaalna daa

Avatar

Зочин 2019-11-24 49.0.212.7

Юун оготно вэ, хаана малаасаа олон оготно байнаа, АН-ыхан гуцаж байна

Avatar

Зочин 2019-11-24 202.179.25.163

Үнэн. Тариан талбай руу байсхийгээд л орчихно. Малчин нь олдохгүй. Нар жаргах үед ирнэ. Хэлэхээр дуугарч ядаад. Талбайгаа хашихгүй яасан юм гэж байгаа бололтой. Яаж ийм том талбайг хаших юм. Ингээд бид бие биенээ үзэн ядаад байж байна. Тэрнээс гадна мал уулын зулзаган моднуудыг идчихэж байна. Ой нөхөн төлжихгүй байна. Ирээдүйд ойгүй болно гэсэн үг. Газар чийггүй болж байна. Чийг барьж байх ёстой өндөр өвчнүүдийг мал идчихээд байна. Ингээд тоос манарсан тал. Цөлжилт ойрхон болсон.

Avatar

Зочин 2019-11-24 107.77.173.22

Газрын реформ хийхээс нааш байдал сайжрахгүй…нэн заруй газрыг хувьд шилжүүлж эхлэх хэрэгтэй

Avatar

Путлер 2019-11-24 103.229.120.176

Монгол хун амьдрахад биш мал амьдрахад тааламжтай орон болчихсон нь унэн, энд тэнэг малчидын хувиа хичээсэн эрх ашгийг хамгаалагч хедеенеес сонгогдсон УИХ-ын гишууд хамгийн ихээр буруутай, цаашид хедеенеес сонгогдох гишуудийн тоог бууруулах хэрэгтэй, тэгж байж л малчидаас татвар, бэлчээр ашигласны телбер авч, мал АА-г зах зээлийн гольдролд нь оруулна

Avatar

Зочин 2019-11-24 202.179.27.193

ogotno hulganaa ustgaj chadahgui bauj Mal gej hutsahaa boli

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж