ХӨНДӨХ СЭДЭВ: Мал, оготно хоёр байгальд заналхийлж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.24-нд нийтлэгдсэн

ХӨНДӨХ СЭДЭВ: Мал, оготно хоёр байгальд заналхийлж байна

ХӨНДӨХ СЭДЭВ: Мал, оготно хоёр байгальд заналхийлж байна

Монгол Улс жил бүр малаа тоолдог. Өнгөрсөн жил гэхэд 66  сая гаруй толгой мал тоолуулж, мянган малчныхаа тоогоор аймаг, сумд өрсөлдөх болсон нь худлаа биш билээ.  Хэдийгээр малын тоо толгой өсч, малчдын амьдрал сайжирч буй макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь хангалтгүй хэвээр байна.  Хүнээ биш малаа төрийн хамгаалалтад оруулсан Монголын хувьд тоо биш чанарын асуудалд анхаарахгүй бол малын тоо өсдөг, махны үнэ нэмэгддэг бодлогын ард байгальд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь улам томорсоор байгаа юм._

Монгол Улсын 112 сая га бэлчээр нь 84.6 сая хонин толгой малыг даах бэлчээрийн даацтай болох нь тогтоогдсон аж. Бэлчээрийг доройтол, талхагдлаас хамгаалахын тулд зөв зохистой ашиглах, усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн хортон мэрэгч, шавжтай тэмцэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар малын тоог бэлчээрийн даацад тохируулах шаардлагатай байгаа юм.

Өнгөрсөн оны эцэст тоологдсон 66.5 сая толгой мал, бойжуулсан 22.4 сая төл бэлчээрийн ачааллыг ихээхэн нэмэгдүүлжээ. Одоо байгаа малыг хонин толгойд шилжүүлбэл 111 сая толгой болж буй бөгөөд бэлчээрийн даац 25 сая толгойгоор нэмэгдээд байна. Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 30 гаруй хувьд сайн, 60 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу гэсэн үнэлгээг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргажээ.  Эндээс харахад тооны хойноо хөөцөлдөхөөс илүү  эдийн засагт нэмэртэй, эрчимжсэн мал аж ахуйн бодлогыг төрөөс дэмжиж хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг малчид өөрсдөө ч хэлдэг билээ. 

НИЙТ БЭЛЧЭЭРИЙН 35 ХУВЬД ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО ТАРХЖЭЭ

Мөн хээрийн болон тал хээрийн бүсийн 17 аймгийн 40 сая га бэлчээрт үлийн цагаан оготно тархжээ. Энэ нь нийт бэлчээрийн 35.5 хувийг эзэлж байгаа юм. Эрдэмтдийн судалгаагаар үлийн цагаан оготны тархалт цаашид улам нэмэгдэж, уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байна.  Сүүлийн арван  жилд улсын төсвийн 13 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 6.3 сая га талбайн үлийн цагаан оготныг устгах арга хэмжээг зохион байгуулсан нь үлийн цагаан оготно тархсан бэлчээрийн 1.3 хувьтай тэнцэж байгаа аж.  Энэ онд улсын төсөвт тусгагдсан 1.7 тэрбум төгрөгөөр 12 аймгийн 512.1 мянган га талбайн үлийн цагаан оготныг устгах ажлыг энгийн механик болон микробиологийн аргаар, дөрвөн аймгийн 90 мянган га талбайд царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулсан байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж