Тариа андуурч хийснээс хүний аминд хүрчээ | News.MN

Тариа андуурч хийснээс хүний аминд хүрчээ

Тариа андуурч хийснээс хүний аминд хүрчээ

Тариа андуурч хийснээс хүний аминд хүрчээ

Хэнтий аймгийн Биндэр сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан 52 настай иргэн Б нь тэтгэвэртээ сууж байх үедээ бүдүүн гэдэсний хагалгаанд орж улмаар шарх нь эдгэхгүй аймгийнхаа эмнэлгийн мэс засалд хэвтэн эмчлүүлж байжээ.  Эмнэлгээс гарах өдрийн өглөө буюу энэ оны аравдугаар  сарын 24-ний өглөөний 06:00 цагт, цагийн тариаг нь хийхдээ сувилагч А нь цефатоксим тариаг  андуурч бензатин пенициллин судсаар тарьснаас үүдэн өвчтөн нас барсан болох нь тогтоогджээ.

Тухайн сувилагч нь 2018 оны долдугаар  сард ажилд орсон, жил гаран хугацаанд тус тасагт ажиллаж байсан аж. Тэрбээр төрөхийн сувилагч мэргэжлээр төгссөн боловч орон тоо байхгүйн улмаас мэс засалд сувилагчаар ажиллаж байсан байна. Одоогоор тус хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд сувилагч А нь гадуур байцаалтанд байгаа юм байна. Шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа учраас хэвлэл мэдээллийнхэнд илүү дэлгэрэнгүй мэдэгдэхгүй боломжгүй гэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БАТ 2019-11-24 66.181.168.81

Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд арай гэж тэтгэвэрт гараад өнөөхөөсөө хүртэж чадахгүй хичнээн хүн нөгөө ертөнцөд одож байгааг тооцдог байгууллага байдаг болов уу.Бүр тэтгэвэрт гарч ч чадалгүй явчихсан хүмүүсийг хохь нь гэхүү.Гэтэл Чинзориг сайд ажиллах хугацааг нэмэх, шимтгэлийг нэмж байж алдагдалаа нөхнө гэж солиорох юм даа.Уг нь талийгаачийн ард үлдсэнд нь өгчихдөг болоосой.

Avatar

Зочин 2019-11-24 49.0.212.7

Хүүкийн нам засгийн үе юм чинь аргагүй ээ хөөрхий

Avatar

Irgen 2019-11-24 64.119.20.87

Энэ тариаг андуурч судсанд хиймээргүй л юм. Булчинд хийхдээ ч судас таарсан эсэхийг шалгаж байж хийдэг тариа. Гайхаад баршгүй. Мэргэжлийн хүн мөн үү?

Avatar

Хүннү 2019-11-24 202.55.188.37

Хэнтий аймгийг эмнэлэг маш муу. Хэдэн жилийн өмнө S хэлбэрийн гэдэс нь үрэвссэн хүнийг олгой байна гээд зүгээр байсан олгойг нв авчихсан. Мөн саяхан олгой нь дотороо хагарсан жирэмсэн эмэгтэйд хагалгаа хийгээд ногоон идээтэй нь сумруу нь явуулсан байна. ЭМЯам эднийд яаралтай арга хэмжээ авахгүй бол хөдөөнийхөн эрүүл мэнд амь насаараа хохирсон хэвээр л байх болно. Хөдөөний эмч нарын мэдлэг тааруу байна.

Avatar

Иргэн 2019-11-24 64.119.19.108

Энэ нь ганц нэг хүний алдаа биш "Өвчтөний аюулглй байдлыг хангах" тогтолцоо бий болгох, шалгах хуудсыг гар дамжин хэрэгжүүлэх , ажилтнуудйг сургах цогц арга хэмжээ шаардлахатайг харуулжбайна

Avatar

Мн 2019-11-24 59.153.114.180

Хот хөдөө гэлтгүй бүх сувилагч адилхан. 1р төрхийн сувилагч дөнгөж төрөөд босож чадахгүй байхад буруу тариа хийчихээд тэрэнд риакц өгөөд бхад сүртэй юм гэж уурлаад зогсож байсан даа

Avatar

Зочин 2019-11-24 202.9.45.145

өглөөний 6 цагийн тариа ч осолтой доо. сувилагч эмч нар бүгд нойрмог, ажилдаа хариуцлагагүй ханджээ.

Avatar

Зочин 2019-11-24 202.21.107.92

Мэдлэг хариуцлагаа сайжруул. Одооны хүмүүс янз бүрийн харшилтай байдаг болсон учраас антибетикт мэдрэг байдлаа шалгуулж байж элдэв эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Эмчлэгч нар ч гэсэн харшлын талын асуулга мэдрэг байдлын шинжилгээ сайн хийж байж эмчилгээ хийж бай. Эм тариа гэдэг чинь тэр чигээрээ химийн урвал шүү.

Avatar

ghh 2019-11-24 103.26.194.29

ujsiisan emch suvilagchdaas bolj olon hun uhdeg whd ugaasaa tgl 1-2 jil avaal heden sar syygad garna. Emchleh erhiig ni 2-4 jil hasaal boloo. хуих баталсан хууль нь тийм. Uhsenii hohi boldog tsag

Avatar

Enhee 2019-11-24 64.119.20.57

Magtaal alban tuhsaal bas 1 uur yumandaa mansuursan avgai Sarangerel yaj jyjigleh bol hiimel avgai.Ene avgai yamar haryitslaga hyleeh bihs

Avatar

Zochin 2019-11-24 64.119.20.57

Emnelgiin ajiltnuudaas bolj munch olon hynii amind hyrch baina haramsaltai bylchind hiih tariag sudsand hiisen Ene bol mahs aimshigtai zyil .Shat sharandaa l hsryitslaga myy baigaagiin neg ilrel

Avatar

Зочин 2019-11-24 150.129.141.191

Emneleg geltgui mongol ulsad hariutslalgguin zud uurleed udaj bna shdee. ****g bazdag nuhur l undsen huuliin tsetsed suuj bhaar chin yaaj ch hariutslaga yrij bilee dee

Avatar

Зочин 2019-11-24 150.129.141.191

Haramsaltai. Hariutssan ajildaa jo hariutslagatai bai l daa mongolchuud aa. Huni amitai holbootoi uildel hiih gej baigaa bol ene yu bilee yaalaa gej 2 udaa shalgaj bail daa.

Avatar

zochin 2019-11-24 202.179.25.76

a*******n toriin alban chaagch ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж