Хэнтий аймгийн Биндэр сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан 52 настай иргэн Б нь тэтгэвэртээ сууж байх үедээ бүдүүн гэдэсний хагалгаанд орж улмаар шарх нь эдгэхгүй аймгийнхаа эмнэлгийн мэс засалд хэвтэн эмчлүүлж байжээ. Эмнэлгээс гарах өдрийн өглөө буюу энэ оны аравдугаар сарын 24-ний өглөөний 06:00 цагт, цагийн тариаг нь хийхдээ сувилагч А нь цефатоксим тариаг андуурч бензатин пенициллин судсаар тарьснаас үүдэн өвчтөн нас барсан болох нь тогтоогджээ.
Тухайн сувилагч нь 2018 оны долдугаар сард ажилд орсон, жил гаран хугацаанд тус тасагт ажиллаж байсан аж. Тэрбээр төрөхийн сувилагч мэргэжлээр төгссөн боловч орон тоо байхгүйн улмаас мэс засалд сувилагчаар ажиллаж байсан байна. Одоогоор тус хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд сувилагч А нь гадуур байцаалтанд байгаа юм байна. Шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа учраас хэвлэл мэдээллийнхэнд илүү дэлгэрэнгүй мэдэгдэхгүй боломжгүй гэнэ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ