Сургуулийн автобус: Мэдээлэл хүргэх аппликейшнтэй болно | News.MN

Сургуулийн автобус: Мэдээлэл хүргэх аппликейшнтэй болно

Сургуулийн автобус: Мэдээлэл хүргэх аппликейшнтэй болно

Сургуулийн автобус: Мэдээлэл хүргэх аппликейшнтэй болно

“Сургуулийн автобус” төсөл  энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ.  Нийслэлээс хэрэгжүүлж буй энэхүү төсөлд эцэг эхчүүд, сурагч хүүхдүүд ам сайтай байгаа юм.  Сургуулийн автобусаар 2-5 дугаар ангийн хүүхдүүд үйлчлүүлж байгаа бөгөөд тэд дулаахан, цэвэрхэн автобустай болсондоо баяртай байна.  “Сургуулийн автобус” үйлчилгээнд эхний өдөр 500 гаруй хүүхэд, багачууд хамрагдаж байсан бол өнөөдөр 2900 болтлоо өссөн үзүүлэлттэй байгаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс  мэдээлж байна.

Сурагчдын гэр сургуулийн хооронд ирж очих аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах,  эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдол бүхий “Сургуулийн автобус” нийт 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр ажиллаж буй.  Тодруулбал,  Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа  сургуулийн автобусанд сууж байгаа хүүхдүүдэд өгөх чипийг боловсронгуй болгох, эцэг эхчүүдийн гар утсанд мэдээлэл хүргэх аппликейшныг яаралтай нэвтрүүлэх, ухаалаг чипийг нэгийг автобусанд, нэгийг сургуульд нь байршуулах, ингэснээр хүүхдүүд автобусанд суусан, сургуульд орсон мэдээлэл баталгааждаг байх ажлуудыг хийхийг даалгасан байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ээж 2019-11-24 202.179.25.13

сургуулийн автобустай болж байгаа нь сайн боловч хяналт тавих хэрэгтэй байна.Тоосгон эцэсээс явпаг 2 автобусны нэг жижиг нь яьахгүй бас олон том хүмүүс авгай голдуу хүүхдийн автобусанд чихцэлдэж хүүхдийг суулгахгүй суудал эзэлж байна үүнийг хянаарай

Avatar

zochin 2019-11-24 202.55.191.40

Автобусны маршрутаа сайн бодолцоорой. Цэцэрлэгт хүрээлэн хавиас хотын төв рүү ганцхан автобус явдаг нь #63 даанч шинэ рүүр ашиглалтанд орсноор дэвэн дэлхийгээр тойрдог болчихсон, ямар ч ашиггүй буцаж тойрон түгжрэлд наад зах нь 1-2 цаг зогсоно. автобусанд сууж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь дан сургуулийн насны ихэнхидээ бага ангийн хүүхдүүд байдаг. баянмонгол хороололд ирээд л хоосон шахуу болдог. тэгэхээр тийшээ сургуулийн автобус явуулбал их зүгээр байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж