БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.24-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2020 оны хичээлийн жилд нийт 55 иргэнийг магистр, докторын сургалтад суралцуулах юм.


НЭГ.  ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Монгол Улсын иргэн, биеийн байдал эрүүл;

2. Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:

  • Цахим өргөдөл /онлайн бүртгэл хийлгэх/
  • Инженер, Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик болон химийн суурь мэдлэг эзэмшсэн байх; Анагаах ухааны чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик, хими ба биологийн суурь мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай;
  • Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 35 хүртэлх насны;
  • Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 40 хүртэлх насны;
  • Хятад хэлээр суралцах хүсэлтэй байгаа иргэдийн хятад хэлний түвшин HSK 4 дэс буюу түүнээс дээш байх шаардлагатай, англи хэлээр суралцах бол англи хэлний өндөр /IELTS-5,5, TOEFL-80 дээш оноотой байх/ мэдлэгтэй байна. Англи хэл дээр Суралцах хүсэлтэй иргэд тухайн сургуультайгаа холбогдож суралцах мэргэжлийн чиглэл англи хэл дээр явагдах эсэхийг  урьдчилж тодорхойлсон байх шаардлагатай.
  • БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгээр суралцах хугацаанд бусад мужийн болон сургуулийн тэтгэлгийг нэгэн зэрэг хүртэхийг хориглоно. Илэрсэн тохиолдолд БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгийг зогсоож, олгосон тэтгэлгийг буцаан авах бөгөөд цаашдаа БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэгт бүртгүүлэхийг хориглох болно.
  • Засгийн газрын 2014 оны 71-р тогтоолын 2 дугаар хавсралтад заагдсан мэргэжлийн чиглэлээр элсүүлнэ.

Мэргэжлийн жагсаалтыг ЭНД ДАРЖ харна уу. /Мөн татаж авах боломжтой/

ХОЁР.  БҮРТГЭЛ

БҮРТГЭЛ 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ 12.00 ЦАГААС 12 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН 12.00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн мартериалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 09.00-12.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та цаг тухайд нь бүртгүүлэхийг хүсье.

Эдгээр материалыг цахим бүртгэлийн системд байршуулна.

  • Гадаад паспорт, Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Албан газрын тодорхойлолт;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын диплом;
  • дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралт;
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг цахимаар оруулна;
  • HSK, IELTS болон TOEFL-ын дүнгийн хуудастай бол хавсаргана уу;
  • l  Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт;

Бүртгэлийн хураамж 15000 төгрөгийг аль нэг банк дээр өөрийн биеэр очиж  Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015431 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай  мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Бүртгэлийн баталгаажуулалт Дээр дурдсан материалыг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай бөгөөд ярилцлагын үеэр бичиг баримтын эх хувийг шалгах тул хуурамчаар үйлдсэн тохиолдолд шалгалтын эрхийг хасаж цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 09.00-12.00 цагын хооронд 51-267131 утсаар лавлана уу.

ГУРАВ. БИЧГИЙН ШАЛГАЛТ

2019 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 10-11.30 цагт МУБИС -ийн байранд зохион байгуулагдана. Бичгийн шалгалтад оролцоход 2В харандаа, баллуур, хар өнгийн үзэг, өөрийн Иргэний үнэмлэхтэй ирнэ.
Магистр, докторт бүртгүүгүүлэгчдээс англи хэл, хятад хэлний шалгалт тус тус авагдана.
Хариултын хуудсан дээрх санамжтай сайтар танилцана уу.
Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн хуваарийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар, цахим хуудас болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “Гадаадад суралцах” цэсэд байрлуулна.

ЭХ СУРВАЛЖ: БСШУСЯ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж