Хүн төрөлхтний түүхэнд эрдэмтдийн алдаа эндэгдлээс эсвэл санамсаргүй байдлаар хийгдсэн олон нээлт байдаг. Тухайлбал залхуу пүрш, пенициллин, сахарин, чипс, оргилуун дарс, хуванцар зэрэг санамсаргүй мэндэлсэн олон нээлт бий.
Агуу нээлт санамсаргүй олддог ч гэсэн үг бий. Ингээд та бүхэнд санамсаргүй мэндэлсэн хамгийн сонирхолтой нээлтүүдээс хүргэе.
Дүрдэг цай
Америкийн химич Roy J. Plunkett (1910 – 1994) тос шаардлагагүй хайруулын тавагны гол түүхий эдийг олж нээсэн юм. Plunkett 1932 онд шинэ төрлийн хийн найрлага бий болгохоор туршилт хийж байжээ. Тэрээр хөргөлтийн тасалгаанд орж ирээд туршилтын үр дүнд үүссэн хийгээр дүүрэх ёстой савыг шалгахад хий бус цагаан өнгийн хэдхэн нимгэн ялтас байхыг олж харжээ.
Туршилтын үр дүн эрдэмтнийг санаагаар унахад хүргэсэн ч ялтас нь түүний сонирхлыг татаж химийн шинж чанарыг нь судалж үзэхэд гайхмаар тослог шинж чанартай бөгөөд хайлах температур өндөртэй бодис болохыг илрүүлжээ. Энэ бодисыг анх цэргийн зориулалттай машин механизмын эд ангиудад ашиглаж байсан бол өнөөдөр тос хэрэглээгүй ч хоол хүнсийг түлэгдэлт үүсгэлгүйгээр боловсруулах боломжтой хайруулын таваг үйлдвэрлэхэд ашиглаж байна.
Холбоотой мэдээ