Мягмар, лхагва гаригт бүх нийтээрээ амарна | News.MN

Мягмар, лхагва гаригт бүх нийтээрээ амарна

Мягмар, лхагва гаригт бүх нийтээрээ амарна

Мягмар, лхагва гаригт бүх нийтээрээ амарна

Шинэ долоо хоногийн мягмар, лхагва гаригт бүх нийтээрээ хоёр өдөр дараалан амрах нь ээ.  Тодруулбал, арваннэгдүгээр сарын 26-нд  Улс тунхагласны баярын өдөр, 27-нд Чингис хааны мэндэлсэн өдөр таарч, хоёр өдөр бүх нийтээр амрах болж буй юм.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд найрамдах улсаа тунхагласан өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд, Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээрээ амарч байхаар заасан. Өнөө жил дээрх тэмдэглэлт өдрүүд ажлын өдөр дараалан таарч буй юм. Амралтын өдрүүдээ оруулан тооцвол монголчууд ирэх долоо хоногийн дөрвөн өдөр нь амрах болж байна.

БҮХ НИЙТЭЭР АМАРДАГ БАЯРЫН ӨДРҮҮД

  1. Шинэ жил: 1 дүгээр сарын 1,
  2. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3,
  3. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8,
  4. Хүүхдийн баяр: Зургадугаар сарын 1,
  5. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15,
  6. Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: арваннэгдүгээр сарын 26-ны өдрүүд байдаг.
  7. Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1,
  8. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арванхоёрдугаар сарын 29,

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-23 150.129.140.163

Идэшний цагт зүгээр л юм

Avatar

Доржзодов 2019-11-23 150.129.140.163

Давааг бямбад хийчихгүй дээ, ам бүл 4 болохоор 2 үхэр, 1 адуу, 5 хонь, 7 ямаа гаргах юм, дээгүүрээ яриад дараалсан 4 өдөр амраачихмаар байх юм

Avatar

Зочин 2019-11-23 150.129.141.254

БИД НИЙ МОНГОЛЧУУД БҮТЭЭХ ХЭРЭГТЭЙ ЦАГ ҮЕ。АМРАХ БОЛООГҮЙ

Avatar

Зочин 2019-11-23 150.129.140.163

Уг нь давааг бямбад хийчихгүй дээ, идшээ идмээр байх юм, амбүл 4 болохоор 2 үхэр, 1 адуу, 5 хонь, 7 ямаа идэх юм л даа, 3 өдрийн ажил болох гээд байдаг яахав дээгүүрээ яриад шийдчихгүй биз

Avatar

Зочин 2019-11-23 66.181.188.196

НЭМЭХ НЬ БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР БОЛНО

Avatar

зочин 2019-11-23 202.9.42.35

Ажлын дөрвөн өдөрт шилжчихмээр юм дөө …

Avatar

Зочин 2019-11-23 192.82.68.91

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15 гэсэн байхын 14 , 15д амардаг билүү. үгүй санагдаад байхын

Avatar

Зочин 2019-11-23 43.242.243.116

ug ni neg l odor amrah estoi baigaamdaa.

Avatar

Зочин 2019-11-23 49.0.212.227

Одоо бид чинь тэртэй тэргүй ямар хийх бүтээх хөгжих ажилтай юм биш, амраад л, идэж уаагаад л, МАНАН гэж баахан хүн муулчихаад л гэдсээ илээд л хэвтээд байж дээ

Avatar

Зочин 2019-11-23 202.126.88.208

Амрах сайн. Бид чинь ажиллах гэж төрөөгүй, амьдрах гэж төрсөн улс биз дээ. Амралт, баяр ёслол эдийн засгийг идэвхжүүлж өгдөг. Хийх ажилтай, амрах өдөртэй байх нь юу нь буруу гэж. Бусад улстай харьцуулахад харин ч цөөхөн хоног амардаг шүү. Судлаад үзээрэй. Долоо хоногт ажлын 4 өдөртэй байхад ажлын бүтээмж нэмэгдэж байна гэнэ шүү. Хорвоо ертөнц өөрчлөгдөж байна.

Avatar

Зочин 2019-11-23 202.9.42.185

БУРХАН БАГШИЙН ӨДӨРТЭЙ
НИЙЛЭЭД 15 + ХАГАС БҮТЭН САЙН+ АМРАЛТ ГЭЭД ЖИЛИЙН 5 САБЫГ АМАРЧ ӨНГӨРӨӨЖ БН.

Avatar

Зочин 2019-11-23 66.181.182.130

1 дэхь өдрийн ажлыг хагас сайнд шилжүүлсэн бол бүр сайхан болох байлаа даа.

Avatar

Зочин 2019-11-23 202.126.89.106

Цагийн юм цагтаа. Битгий ингэж даварч бай л даа, найзуудаа:)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж