Мягмар, лхагва гаригт бүх нийтээрээ амарна

Хуучирсан мэдээ: 2019.11.23-нд нийтлэгдсэн

Мягмар, лхагва гаригт бүх нийтээрээ амарна

Мягмар, лхагва гаригт бүх нийтээрээ амарна

Шинэ долоо хоногийн мягмар, лхагва гаригт бүх нийтээрээ хоёр өдөр дараалан амрах нь ээ.  Тодруулбал, арваннэгдүгээр сарын 26-нд  Улс тунхагласны баярын өдөр, 27-нд Чингис хааны мэндэлсэн өдөр таарч, хоёр өдөр бүх нийтээр амрах болж буй юм.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд найрамдах улсаа тунхагласан өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд, Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээрээ амарч байхаар заасан. Өнөө жил дээрх тэмдэглэлт өдрүүд ажлын өдөр дараалан таарч буй юм. Амралтын өдрүүдээ оруулан тооцвол монголчууд ирэх долоо хоногийн дөрвөн өдөр нь амрах болж байна.

БҮХ НИЙТЭЭР АМАРДАГ БАЯРЫН ӨДРҮҮД

  1. Шинэ жил: 1 дүгээр сарын 1,
  2. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3,
  3. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8,
  4. Хүүхдийн баяр: Зургадугаар сарын 1,
  5. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15,
  6. Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: арваннэгдүгээр сарын 26-ны өдрүүд байдаг.
  7. Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1,
  8. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арванхоёрдугаар сарын 29,

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж