Хүмүүс оршин суугаа газар амьтад эргэлдэж, амьдралынх нь хэв маягийг дуурайж байгааг харуулсан зар сурталчилгаа, бичлэг интернетэд цөөнгүй тааралддаг. Хэрвээ тэр бичлэг дээрх гол дүр нь огт төсөөлөөгүй амьтан байвал хүмүүс гайхширч балмагддаг.
Тэгвэл энэхүү Японд амьдардаг өхөөрдөм оцон шувуу өдөр тутам үүргэвчээ үүрэн хоол хүнсээ цуглуулахаар явдаг гэвэл та итгэх үү?. Лала нэртэй оцон шувуу Антрактидад амьдардаг байсан ч нэгэн өдөр загасны торонд орооцолдон амь үрэгдэх аюул тулгараад байхад нь загасчин түүнийг аварчээ. Тийнхүү загасчин оцон шувууг гэртээ авчирч тэжээн, гэр бүлийнхээ нэг гишүүн болгожээ. Лала одоо тэдний гэрт тэжээвэр амьтан биш, өөрийн гэсэн агааржуулагчтай өрөөнд амьдарч, эрх дархтай хүүхэд мэт л байдаг болжээ.
Лала нэг удаа эзэдтэйгээ цуг загасны зах явж үзсэнээс хойш тус газар луу явах хоббитой болсон байна. Тиймээс эзэд нь түүнд үүргэвч үүрүүлэн өөрөө загасны зах дээр очиж наймаа хийн, оройн хоолны орц цуглуулахыг зааж өгчээ. Түүнээс хойш Лала үүргэвчээ үүрэн хүнсээ цуглуулдаг ажилтай болжээ.
https://www.youtube.com/watch?v=LcpcMxmLtCQ
Эх сурвалж: elitereaders.net
Б.АМАРБАЯСГАЛАН