Дулааны шугамаас халуун ус алдагдаж, хоёр хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.23-нд нийтлэгдсэн

Дулааны шугамаас халуун ус алдагдаж, хоёр хүн амиа алджээ

Дулааны шугамаас халуун ус алдагдаж, хоёр хүн амиа алджээ

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт дулааны шугам сүлжээний худагт халуун ус алдагдаж, хоёр хүн амь насаа алджээ.

Тодруулбал,  өнгөрсөн пүрэв гаригт /2019.11/21/ Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт дулааны шугам сүлжээний худагт халуун ус алдагдаж, дотор нь хоёр хүн байна гэсэн дуудлагыг нийслэлийн Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 13 алба хаагч, гурван авто машинтай 3.5 км замыг туулан 19.42 цагт очиход тухайн худаг халуун усаар дүүрч ажиллах боломжгүй байсан тул Улаанбаатар дулааны шугам сүлжээнээс шуурхай жижүүрийн багийг 19.55 цагт ирүүлж, тухайн шугамыг 20.05 цагт хаасан аж. Тухайн худагт /урт хоёр, өргөн хоёр, гүн дөрөв метрийн хэмжээтэй/ дүүрсэн 1.5 метрийн гүнтэй халуун усыг мотопомп ашиглан соруулж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж