Хээр машин нь эвдэрч, нэг хүн сураггүй алга болжээ | News.MN

Хээр машин нь эвдэрч, нэг хүн сураггүй алга болжээ

Хээр машин нь эвдэрч, нэг хүн сураггүй алга болжээ

Хээр машин нь эвдэрч, нэг хүн сураггүй алга болжээ

Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар автомашин нь эвдэрсний улмаас нэг нь тусламж дуудахаар явсан бол машиндаа үлдсэн нэг иргэн нь сураггүй алга болжээ. Тодруулбал, тус аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу энэ сарын 16 өдрийн 11.00 цагт “Галлопер” загварын суудлын авто машинаар хоёр иргэн зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар эвдэрч зогссон байна.

Тус авто машины жолооч иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу  тусламж дуудахаар яваад энэ сарын 17-ны өдрийн 17.00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байсан тухай дуудлагыг өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын найман алба хаагч, Цагдаагийн газрын дөрвөн алба хаагч, тус аймгийн Цээл сумын ерөнхий зориулалтын 10 хүн, ар гэрийн 15 хүн, нийт 42 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 21-ний өдрийн 07.30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Энэ сарын 21-ний өдрийн байдлаар гурван бүлэгт хуваагдан нэгдүгээр бүлэг Ацын даваа гэдэг газраас Номтын-Ам гэдэг газар хүртэл таван км, хоёрдугаар бүлэг Тээлийн гол гэдэг газраас Бригадын төв хүртэл долоон км, гуравдугаар бүлэг Бетон гүүр гэдэг газраас 600-гийн талбай гэдэг газар хүртэл найман км, нийт 20 км-т явганаар болон авто машинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас тухайн өдөр цасан шуургатай байсан бөгөөд сураггүй алга болсон иргэн олдоогүй, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна гэдэг мэдээллийг өглөө.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-23 64.119.16.206

Xуучин машин хэтдээ муу л юм байгаа юм,хориглох цаг нь болсон шүү , бид дандаа хөгжилтэй орны төмрийг хог шингээдэг газөр бишдээ, олон хүн эрсдэл гарч байгааг ер тоохгүй юм.

Avatar

Зочин 2019-11-23 49.0.212.227

Галлопер 2 ч дээ, ер нь өвлийн хүйтэнд эзгүй хээр 90-ээд оны хуучин дизель тэргүүд аюултай шүү, дөрвөлжин прадо, ланд 80, террано, пажеро ялгаагүй

Avatar

МӨӨГИЙ 2019-11-23 103.240.241.110

ЯПОН СОЛОНГОСЫН ХОГ ДЭЭР ХАЯСАН КОМИССЫН МАШИН МОНГОЛЧУУДЫГ ДАЙНТАЙ УЛСААС ОЛНООР НЬ АЛЖ БАЙГААГ ХАРАХ МЭДЭХ ХҮН 1Ч БАЙХГҮЙ ЦОО ШИНЭЭРЭЭ ОРЖ ИРСЭН МАШИН ЭВДЭРСЭН МӨРГӨЛДСОН ОНХОЛДСОН НЬ МАШ ЦӨӨХӨН БАЙГААА ШҮҮ

Avatar

Tr 2019-11-23 64.119.16.81

Чухам аа, чухам. Бас л нөгөө хэнэггүй монгол зан. Ашиглалтаас аль хэдийнээ гарчихсан хуучин машаан, дээрээс нь засвар үйлчилгээ хийнэ гэж байхгүй. Аз ёндоондоо найдаад туугаад л байдаг, бөөн бөөнөөрөө үхэж үрэгдээд л.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж