БНСУ, Япон улсын хоорондох тэмцэл, өрсөлдөөнийг намжааж, хамтын ажиллагааг хөгжүүлж буй цэрэг, тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээ цаашид үргэлжлэхээр болсон байна.
БНСУ тус гэрээг түр зогсоох шийдвэр гаргаад байсан нь АНУ, Япон, БНСУ -ын гурван талт аюулгүйн хамтын ажиллагааг сулруулахаас гадна Япон улстай худалдаа, түүхийн зөрчилдөөн үүсгэх нөхцөл бий болгоод байсан юм. Хэрэв БНСУ дээрх гэрээг дуусгавар болгосон бол БНСУ, АНУ хоёрын хооронд зөрчилдөөн үүсч болзошгүй байжээ.
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр /2019.11.22/ БНСУ-ын шийдвэрт баяртай байгаагаа мэдэгдэн АНУ, БНСУ, Япон гурван улсын хамтын ажиллагаа болон Япон, БНСУ-ын сайн харилцааны чухлыг онцлон тэмдэглэжээ. Энэхүү гэрээ нь анх АНУ-ын санаачлага, олон жилийн ятгалгын үр дүнд 2016 онд гурван жилийн хугацаатай байгуулагдаж байжээ.
Гэвч Токиогийн зүгээс БНСУ-ын экспортыг 1910-1945 онд колончилж байсан үеийнхтэйгээ ижил болгохыг завдсаны дараа БНСУ-ын зүгээс өнгөрсөн наймдугаар сард тагнуулын мэдээлэл солилцох гэрээгээ цуцлах талаар сануулга өгсөн юм.
Эх сурвалж: aljazeera.com
Б.АМАРБАЯСГАЛАН