БНХАУ-ын чимээгүй бөмбөгдөгч онгоц аюултай юу?

Хуучирсан мэдээ: 2019.11.23-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын чимээгүй бөмбөгдөгч онгоц аюултай юу?

БНХАУ-ын чимээгүй бөмбөгдөгч онгоц аюултай юу?

БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн нисэх хүчин хоёр ч бөмбөгдөгч онгоц хөгжүүлж байгаа тухай тус улсын Батлан хамгаалах тагнуулын газар энэ оны эхээр мэдэгдсэн. Бөмбөгдөгч онгоцны нэг нь хол зам туулах зориулалттай, сүүлийн үеийн дэвшилтэт цахим технологи, мэдрэгчүүдээр тоноглогдсон H-20. Харин JH-XX буюу хоёрдогч сөнөөгч бөмбөгдөгч онгоц нууцлаг хэвээр байгаа.Батлан хамгаалахын тагнуулын газраас тодорхойлсноор сөнөөгч, бөмбөгдөгч JH-XX нь H-20-той стратегийн хувьд хамтрах зориулалттай онгоц гэнэ. Анх JH-XX бөмбөгдөгч оногцны тухай БНХАУ-ын Батлан хамгаалахын "Агаарын хүчний мэдлэг" сэтгүүлийн нүүрэнд 2018 оны тавдугаар сард нийтлэгдсэнээр барууныхны анхаарлын төвд оржээ. Хэрвээ сэтгүүл дээр нийтлэгдсэн зураг үнэн бол БНХАУ-ын шинэ бөмбөгдөгч онгоц загвар сайтай, эргэлт, хурдны чадвар өндөртэй харагдаж байгаа аж. JH-XX -ийн загварыг харахад орой дээрээсээ эхлээд сүүл хэсэг хүртлээ үргэлжилсэн хос хөдөлгүүр хөргөгч, яндан нь чимээгүй бөмбөгдөгч гэхэд гайхмаар байгаа нь инженерүүдийн анхаарлыг эрхгүй татжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бол БНХАУ-ын инженерүүд Н-20 бөмбөгдөгчийг бусдад илрүүлэгдэхгүй байлгахад голчлон анхаарч, JH-XX  өндөр хурд, богино эргэлт хийх чадварыг нь сааруулахгүйн тулд аль болох тэнцвэр хадгалсан шийдэл ашигласан бололтой. Мөн JH-XX-ийн зэвсэглэлд PL-15 агаараас эсэргүүцэгч холын зайн пуужин багтсан гэнэ. Ингэснээрээ уг сөнөөгч, бөмбөгдөгч онгоц 5000 километрт бөмбөгдөх чадвар бүхий бөмбөгдөгч Н-20-д дэм болж 2000 километрт байлдах чадвартай болж байгаа гэнэ. Хүчин чадал зэргээрээ бусдаас давуу байгаа нь барууныхны дунд "Хятадын чимээгүй бөмбөгдөгч онгоц илүү аюултай байж болзошгүй" гэдэг болгоомжлол төрүүлээд байна.

Эх сурвалж: nationalinterest.org

Б.АМАРБАЯСГАЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
БурууБуруу
16
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
8
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж