“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” уралдааны ялагчаар Б.Лхамсүрэн тодорчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.23-нд нийтлэгдсэн

“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” уралдааны ялагчаар Б.Лхамсүрэн тодорчээ

“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” уралдааны ялагчаар Б.Лхамсүрэн тодорчээ

“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” үндэсний хоёрдугаар уралдааны тэргүүн мисс, титмийн эзнээр Эрдэнэт хотоос оролцсон Болдын Лхамсүрэн тодорчээ. Тэрбээр Франц улсад болох “Дэлхийн тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах олон улсын тэмцээнд оролцох эрх болон мөнгөн шагналын эзэн болсон байна.

Үндэсний уралдааны ёслолын арга хэмжээ өчигдөр /2019.11.22/ “Holliday Inn” зочид буудлын их танхимд 24-35 насны нийт 20 гаруй тэргэнцэртэй бүсгүй оролцож, шилдэг 10 мисс тэргүүн титмийн төлөө өрсөлдсөн аж. Уралдааны ерөнхий шүүгчээрМонгол Улсын Төрийн Соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувд, хийлч Ч.Дэлгэрцэцэг, Топ модель, загвар өмсөгч Э.Энхболд, Д.Пүрэвсүрэн тэргүүтэй шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллажээ. Энэ жилийн үндэсний ялагч Б.Лхамсүрэн нь 35 настай, хувиараа бизнес эрхэлдэг ажээ. Түүний хэлэх дуртай үг “Чин сэтгэлээсээ хийсэн бүхэн амжилт дагуулдаг”.

Монгол Улсын хэмжээнд  108.071 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэний 70 гаруй хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон гэх судалгаа бий.  Сүүлийн гурван жилийн статистик мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүйсээр нь авч үзвэл 2016 онд 45.2 хувь нь эмэгтэйчүүд, 2017 онд 46.3 хувь, 2018 онд 46.039 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ЗөвЗөв
16
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж