Сангийн сайдын зарга дуусах болоогүй

Хуучирсан мэдээ: 2019.11.23-нд нийтлэгдсэн

Сангийн сайдын зарга дуусах болоогүй

Сангийн сайдын зарга дуусах болоогүй

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас хүчингүй болгосон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-тэй холбогдох зарим заалтыг УИХ сэргээх шийдвэр гаргасан. Гэсэн ч Сангийн сайдын зарга дуусах болоогүй байна. Тэрбээр Цэцээс гаргасан шийдвэрээс хойш төсөвт орж ирээгүй 90 тэрбум төгрөгийн АМНАТ-ийг нөхөн төлүүлэх болно гэдэг анхааруулга өгөөд буй юм. Иймээс АМНАТ-тэй холбоотой маргаан мөддөө тасрахгүй байж мэдэхээр байна. Учир нь үндэсний үйлдвэрлэгчдийн зүгээс "Цэц зөв шийдвэр гаргасан. Давхар татвар ногдуулах эрх зүйн орчин үүссэнийг цуцалсан" гэдэг мэдэгдлийг хийж байсан бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар няцаасаар ирсэн.  Тэрбээр Цэцийн шийдвэрийг УИХ залруулахгүй бол өдөрт 4.3 тэрбум төгрөгийн АМНАТ төлөгдөхгүй, ирэх онд төсөв 1.3 их наяд төгрөгөөр тасрах бодит аюул нүүрлэнэ гэдэг мэдээллийг ч давхар өгч ирсэн. Тодруулж хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид давхар татвар төлж байсан баримт гаргаж ирвэл Сангийн сайд маргаанд ялагдаж, АМНАТ-ийг нөхөж авах боломжгүй болно.  Харин давхардуулж АМНАТ төлөөгүй хэрнээ боловсруулалт хийх тутамд давхар татвар төлөх нөхцөл үүссэн гэж буруу ойлгон татвараа төлөөгүй бол Сангийн сайд заргадаа ялах болооод буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж