Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч бүсгүйд зүй бус авир гаргасан үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч гишүүнээрээ үлдлээ.
Хуульд байх давуу боломжийг ашиглаж, Цэцийн гишүүнээр үлдсэн түүний энэ үйлдлийг олон нийт “Нүглийн нүдийг гурилаар хуурна боллоо” гэж шүүмжилж байна.
Хамгийн гол нь БНСУ-ын хууль хяналтын байгууллагад шалгагдах үеэрээ зүй бус авирласан үйлдлээ хүлээн зөвшөөрч торгуулсан атлаа Монголд ирсэн хойноо Цэцийн гишүүнээрээ үлдсэн нь хуулиа чангаруулах шаардлага байна уу гэдэг асуудлыг ч хөндөхөд хүргээд байна.
Хэрэв экс дарга Д.Одбаяр Цэцийн гишүүнээрээ энэ хэвээр үлдэнэ гэвэл тэнд орон тоо сулрахгүй, түүнийг дагаад марафон өрнөхгүй болж буй аж.
Холбоотой мэдээ