Авлигачидтай тэмцэхийн тулд зарлагын мэдүүлэг авдаг болох уу? | News.MN

Авлигачидтай тэмцэхийн тулд зарлагын мэдүүлэг авдаг болох уу?

Авлигачидтай тэмцэхийн тулд зарлагын мэдүүлэг авдаг болох уу?

Авлигачидтай тэмцэхийн тулд зарлагын мэдүүлэг авдаг болох уу?

Төрийн албанд бугшсан авлига хээл хахуулийг таслан зогсоохын тулд Авлигатай тэмцэх газар (АТГ)-ынхан гүйцэтгэх ажлын шугамаар хийсэн бичлэгээ өнгөрсөн намар олон нийтэд цацсан ч нэмэр болсонгүй. Авлигын улмаас улсад учирсан хохирол 12 их наяд төгрөгт хүрээд байна. Өөрөөр хэлбэл, төрийн бүхий л шатанд авлига, хээл хахууль зогсоогүй, харин ч арга хэлбэр нь  төгсөрч байна гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.

Иймээс нийтийн эрх ашгийн төлөө зориулагдах ёстой мөнгийг албан тушаалтнууд хувьдаа завшиж, хуулиар олдсон эрх мэдлээрээ бусдыг хясан боогдуулах замаар авлига өгөхөөс аргагүй байдалд оруулж буй энэ үйлдлийг таслан зогсоох нэг арга нь төрийн албан тушаалтнуудаас давхар зарлагын мэдүүлэг авдаг болох эрх зүйн зохицуулалтыг бий болгох ёстой гэж үзэж буй.

Учир нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар АТГ нь жил бүр 40 мянган албан тушаалтнаас Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)  л авдаг болохоос зарлагын мэдүүлэг авдаггүй.  Тэр бүү хэл авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын банкных нь гүйлгээ хийсэн хуулгыг нь шалгах боломжгүй байгаа нь авлигачдыг хамгаалдаг хана хэрэм босгоод буй. Харин энэ бүх хаалтыг хууль эрх зүйн орчноор дамжуулан нээлттэй болговол орлогоосоо давсан зарлагынх нь эх үүсвэр хаанаас эхтэйг тодруулах боломж нэмэгдэх юм.

Бизнес эрхлэгчид хүүхдээ төлбөртэй сургуульд сургаж чадахгүй байхад төрд алба хашиж байгаа албан тушаалтнууд тэрбумын үнэтэй хаусанд амьдарч, хүүхдээ 20, 30, 60 сая төгрөгийн үнэтэй төлбөртэй сургуульд сургадаг нь олон нийтийн анхаарлыг ихээр татдаг. Тэр бүү хэл, үнэтэй машин хөлөглөж, үнэтэй байранд амьдарч, үнэтэй сургуульд хүүхдээ сургаж, брэндээр гангарч чадаагүй нэгнээ  "Доожоогүй, арчаагүй" гэж хочилдог гэх яриа ч бий. Гэхдээ тэр гоочлуулаад буй хүн нь жинхэнэ шударгаар амьдрагч нэгэн л байдаг.

Өөрөөр хэлбэл, бизнестэй нэгнийг нь олсон орлогоо үр хүүхэддээ зориулж байна гэж ойлгож болох ч зөвхөн төрийн албаны цалингаар амьдардаг хэсэг ямар орлого хаанаасаа олж,  хэд, хэдэн орон сууцтай болж, тансаг амьдраад байна вэ гэдгийг хянах боломж нь зарлагынх мэдээллийг АТГ авдаг болсноор бүрдэж, хууль бусаар орлого олсон тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөхөөс эхлээд хариуцлага яригдах учиртай. Тэр цагт төр авлига, хээл хахуулиас сална. Төр ч цэвэрлэгдэнэ.

Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах нэрийдлээр гурил будаанаас эхлээд түмпэн шанага, бидон сав, тавгын идээ тэргүүтнийг тараадаг. Хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэх зардлыг гаргадаг ч АТГ-т гаргасан ХОМ-ээр нь орлого нь буурдаггүй, харин ч өсдөг.

Тэр их бэлэг сэлтийг хөдөө орон нутаг руу хүргэхээс эхлээд зардал өндөртэй ажил. Зардлыг нь хянадаггүй учраас нэг гишүүн тойрогтоо ажиллахад хэдэн тэрбумын зардал гаргав, нийт 76 гишүүний тойргийнхондоо тарааж буй бэлгэнд жилдээ хэдэн тэрбум төгрөг заруулагддаг вэ гэдэг мэдээлэл ч байдаггүй.

Төрийн өмчит компани нь ашиггүй ажиллаж, өрөнд баригддаг хэрнээ томилогдсон захирал нь баяжаад цулайгаад байдаг нь ямар учиртай вэ гэдэг ч ойлгомжгүй явж ирсэн.

Иймээс иргэний нийгмийн байгууллагуудаас гаргасан төрийн албан хаагчдын ХОМ-ээс гадна зарлагын мэдүүлгийг авч давхар хянадаг болъё гэх санаачлагыг шат, шатандаа дэмжин, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байгаа юм. Энэ бол зөвхөн төрийн өндөр дээд албан тушаалтнаар хязгаарлагдахгүй, дунд шатанд  цэцэглээд байгаа хурган дарга нарын авлига хээл хахуулийг таслан зогсоох хөшүүрэг болох юм.

Гэхдээ ХОМ гаргадаг 40 мянган албан тушаалтнаар хязгаарлан зарлагын мэдүүлгийг АТГ авдаг болох нь хангалтгүй, төрийн албанд харъялагддаг бүх хүмүүсээ хамруулах эрх зүйн орчинтой болох нь авлигатай тууштай тэмцэх гарц болно гэж үзэх хэсэг ч байна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗҮРХ 2019-11-23 183.81.171.2

ОДОО ЗӨВХӨН ТЭМЦЭЛ ҮЛДСЭН…МАН-ЫГ ТАРААХ.. ШИНЭЭР ЭХ ОРОНЧДЫГ ГАРГАЖ ИРЭХ. БИЗНЕС ХИЙГЧИД ХҮРТЭЛ СӨХӨРЧ БАЙНА… ТӨРИЙН ЭРХ АВСАН ДЭЭР СУУЖ БУЙ ХУЛГАЙЧИД БҮГД ШОРОНД ОРЖ _ ХУУЛЬ БУС БҮХ ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ БОЛНО…

Avatar

Зочин 2019-11-23 202.21.109.70

Songino hairhan duuregiin auto baitsaagch soronzonbold avilga mongoor bayjilaa shalgaachee huviin dansandaa humuusiig shantaajilj mongo avsaar udlaa auto sanal gomdol avah utas ni ajildagui shoos

Avatar

Зочин 2019-11-23 202.21.109.70

Songino hairhan duuregiin auto baitsaagch soronzonbold avilga mongoor bayjilaa shalgaachee huviin dansandaa humuusiig shantaajilj mongo avsaar udlaa auto sanal gomdol avah utas ni ajildagui shooss

Avatar

Ард 2019-11-23 202.126.89.228

Бүх төрлийн тендэрийг болиулж шууд мэргэжлийн байгууллагад нь өглөг байх хэрэгтэй .энд бөөн авилга явагдлаг

Avatar

Ard 2019-11-23 24.46.100.17

Ard tumen jagsaal eserguutsleer,temtsleeree toriig tseverledeg ym,oor yu ch chadahgui

Avatar

mgl 2019-11-23 202.9.45.79

Zuv, uur yum nemj gargaj ugdug baisan ch bolno. Herevee ingeh ni taalagdahgui bol turuus yav, turiin ajil b** hii.

Avatar

zochin 2019-11-23 192.82.71.129

хууль бус хөрөнгийг хуу хураах хэрэгтэй тэгж байж номондоо орно

Avatar

Үгүй, бүх хөрөнгийг нь хураа. 2019-11-23 202.126.88.205

Бүх хөрөнгийг нь юу ч үлдээхгүй хураах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-11-23 43.242.242.189

Шилэг Цогоо хулгай хийж байгаад баригдсаан

Avatar

Зочин 2019-11-23 202.126.88.206

Бааж шээхийг нь тоолох юм уу.

Avatar

тэгнэ. тэгээд юу гэж? 2019-11-23 202.126.88.205

Бааж шээхийг нь хүртэл тоолно. Бааж шээхээ тоолуулахыг хүсээгүй л юм бол төрийн албанд бүү ор. Төрийн албан хаагч бүр өөрсдийгөө татвар төлөгчдийн мөнгөөр амьдарч байгаа тул аквариумд байгаа загас шиг ил тод байх ёстой.

Avatar

ДЭМЖИГЧ 2019-11-23 139.5.217.92

Хаалттай компануудын ашгийн хувиарлалтад байнгын хяналт тавья.ЖДҮ-с эхлээд том компануудын ажилчдын цалин дорвитой өсдөггүй эзэн нь хөрөнгөжөөд байдгийн нууцыг ил болгое.Компанаа дампууруулж,ажилчдаа ажилгүй болгож, байшин барилгандаа манаач тавиад гадаадад зугаалдаг ашигтай орчин байгаа бус уу?Ямар газрууд манай хорооны дэвсгэр дээр байрладгийг хорооны дарга хяналтандаа авч,төрийн нүд чих байх боломж байхгүй гэж үү?Иргэний бүх үйлчилгээ цахимд орлоо.Дүүргүүд ээ????

Avatar

Zochin 2019-11-23 202.9.44.223

Mahs olon hyral zuvlulguun uulzalt gedeg bol mungu ideh hamgiin hyalbar arga baidag gesen shyy Taminee???Songyyli duhuhuur buur nemegddeg gesen .Iim tiim ih baga hyral geed mahs ih yum bolj baina ta buhen anhaaraldaa avaarai

Avatar

Zochin 2019-11-23 202.9.44.223

Nyamdorj gyan hamaarald lav 9 bair baina .yaval tani sh8g baen boloh ve

Avatar

Zundui ahmad 2019-11-23 89.163.239.216

У.Хүрэлсүхээ Та өөрийн 1 тэрбум 700 сая төгрөгний хадгаламжаа хэрхэн баялаг бүтээж, ажилтан удирдаж, татвар төлж олсон туршлага тайлангаа ард түмэн бидэндээ тайлбарлах цаг ирсэн. Ирээдүйн залуус бид сайдын ИВЭЭЛ дор сонсмоор байна. Нөгөө Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг ч үүнтэй бас хамаатай байх.

Avatar

Зочин 2019-11-23 202.21.108.229

Нямдорж, Лүндээжанцан , Улаан, Энхтүвшин г.м. нар яаж чинээлэг амьдарч байгааг шалгаач!!

Avatar

Зочин 2019-11-23 66.181.161.112

Боломж л олговол хулгай хийхгүй хүн нэг ч байхгүй гэж Германчууд ярьдаг гэсэн. Үнэн байх. Монгол төгрөгөө цахим хэлбэрт оруулчихаад бүх гүйлгээг нь хянаж чадвал хулгайч нар холдохгүй. Төрөөс төрсөн тэрбумтангуудын эх үүсвэрийн тайлбар шаарддаггүй нь санаатай үйлдэл биш үү.

Avatar

Зочин 2019-11-23 64.119.25.24

ШИЛЭН ЦОГОО АЖЛАА ХИЙХЭЭ БОЛЬСОН УУ. ШИЛЭН ДАНСАА СЭРГЭЭХ НЬ ТААРНА.
ЭЛДЭВ ЗӨВЛӨГӨӨН ХУРАЛД Ч ХӨРӨНГӨ ИХ ҮРЖ БНА.

Avatar

Бат 2019-11-23 103.229.120.206

Монголчуудын хулгайч сэтгэхүйг өөрчилж чадахгүйгээс хойш авилгыг багасгана гэсэн яриа бол монгол ардын нэг үлгэр

Avatar

Зочин 2019-11-23 43.242.243.120

Ойн хурлууд, энд тэнд энгэрийн тэмдэг зүүж тууз хайчилж жүжиглэдгийг болиулах хэрэгтэй, бага ч гэсэн мөнгө гарна, хямгадах. Ямарч ач холбогдолгүй зүйл. Сайд дарга нар очоод байх шаардлагагүй төсвөөс олгож байгаа хэрэгсэл тоног төхөөрөмжийг авдаг журмаараа авбал болоо, дарга нар очиж гардуулах ямар хэрэгтэй юм. Хувийн мөнгөөрөө авч өгч байгаа болТВ -р харуулах нь зөв байх.
Төрийн албан хаагчид цалин бага гэдэг тийм мөртөө бизнесийнхнээс илүү баян байгааг яаж ойлгох вэ?

Avatar

Зочин 2019-11-23 202.126.89.104

Маш зөв.Миний төрд ажилдаг найз нарын нөхөр хүүхэд нар нь ажил хийхгүй зүгээр байж бдаг мөртлөө тэднийх маш баян.тэгэхэд бид нар өглөөнөөс орой хүртэл бүгд хөдөлмөрлөөд тийм байж чадахгзй бна.тэгэхээр татвар гааль хууль цагдаа нар шалгаж байх хэрнгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж