“Star wars” киноны хатны хувцсыг Монгол хүн урлажээ | News.MN

“Star wars” киноны хатны хувцсыг Монгол хүн урлажээ

Хуучирсан мэдээ: 2019.11.23-нд нийтлэгдсэн

“Star wars” киноны хатны хувцсыг Монгол хүн урлажээ

“Star wars” киноны хатны хувцсыг Монгол хүн урлажээ

Монголын “The  Hu” хамтлаг “Star wars” тоглоомын саундтракт зориулан “Хар аянга”дуугаа албан ёсоор дуулж, дэлхийн тоглоомын ертѳнцѳд дуу нь эгшиглэх болсон. Дэлхийн алдартай “Disney”, “EA” компаниудын хамтын бүтээл “Star wars”-ын тоглоомын “Falling order” хэсэг танилцуулагдсан.

Уг тоглоомын хамгийн эхний даалгаврын эхлэл хэсэгт гол дүрийн баатар нь mp3 тоглуулагч дээрээ “The Hu” хамтлагийн дууг сонсож байгаагаар гарчээ. Тэгвэл тун удахгүй дэлхийн кино урлагт монгол үндэсний дээл хувцсаараа гайхуулан бишрүүлэх гэж байна.

Учир нь “Star wars” киноны Амидала хатны хувцсыг Монгол үндэсний халх эхнэрийн дээлнээс санаа аван бүтээж байгаа ажээ. Уг дээлийг Торго салоны дизайнер О.Болд урлаж байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад энэ гоёмсог үндэсний дээлийг АНУ-н Атланта хотноо болох “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох мисс Б.Гүнзаяа дэлхийн 1.5 тэрбум үзэгчдийн өмнө энэ бахдам түүхийг гайхуулах гэж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HM 2019-11-23 84.51.161.8

Монгол дээлээр ёстой наадаж байнаа. Дэлхийн хамгийн гоё хувцас гэсэн имиж бүрдүүлээд маркетинг нь зөв хөгжүүлчихвэл гадаадын томчуул ёслолын арга хэмжээнд байнга дээлээр гангардаг хүндэтгэлт хувцас болно доо.

Avatar

Зочин 2019-11-23 192.82.78.84

Даанч тийм байхааа би саяхан зургийн харсан чинь монгол хувцаснаас санаа авсан юм шиг байна гэж бодоод байсан юм

Avatar

Зочин 2019-11-23 64.119.24.208

Hudlaa shaagaal naad Mongol deelnees sanaa avch hiisen deeliig mongol hun hiigeegui yum, dahij Star Warsiin kino oiriin 10 jildee garahgui yun hudlaa yum bicheed bdgiin

Avatar

Зочин 2019-11-23 192.82.78.251

Миссүүдийн Шалба шаалцалдаан болох нь ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж