Жудо : Осакагийн “Гранд Слам”-ын хоёрдах өдөр | News.MN

Жудо : Осакагийн “Гранд Слам”-ын хоёрдах өдөр

Жудо : Осакагийн “Гранд Слам”-ын хоёрдах өдөр

Жудо : Осакагийн “Гранд Слам”-ын хоёрдах өдөр

Осакагийн “Гранд Слам”-ын өнөөдөр болох эрэгтэй, эмэгтэй дөрвөн жингийн оноолт зарлагджээ. Тодруулбал, Монгол Улсаас эмэгтэйчүүдийн -63 кг-д оролцож буй Б.Ганхайч эхний тойрогтоо Испанийн бөх Кабана Перез Кристинатай таарсан бол эрэгтэйчүүдийн -73 кг-д Г.Одбаяр эхний тойрогтоо гоц мөргөж , -81 кг-д О.Ууганбаатар эхний тойрогтоо Словак улсын бөх Барто Алехтай, мөн тус жингийн Н. Дагвасүрэн Латвийн Федосэенковс Дмитритай тус тус оноолт таарчээ.

Өнөөдөр дээрх жингүүдэд тун сонирхолтой өрсөлдөөнүүд гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь -73 кг-д дэлхийн гурван удаагийн аварга, олимпийн аварга Японы Шохэй Оно хурууны гэмтлийн улмаас энэ жилийн “Гранд Слам“-ыг өнжиж байгаа тул энэхүү жингийн өрсөлдөөн улам нэмэгдэж байна. Харин -81 кг-д Олон улсын олимпийн хорооны нэр дээрээс барилддаг дэлхийн аварга Саид Моллаи гэмтлээсээ эргэн ирж , дэлхийн номер хоёр Бельгийн Кассе Маттиас – тай хүчтэй өрсөлдөөнийг үзүүлнэ гэж таамаглаж байна.

МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-23 192.82.74.136

Нэг бол "Хоёрдох, эсвэл "Хоёр дахь"гэж бичих дүрэмтэй.

Avatar

хуушуурчин 2019-11-23 66.181.166.196

Монголын жүдо уналтад орсон олимп, дэлхийгээс нэг хэсэгтээ юм горьдолтгүй болсон, одоо зүгээр Жонкууд таалагдах гэсэн улс л нэг иймэрхүү юм бичицгээж байх шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж