Дөрвөн хороог хуваалаа

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Дөрвөн хороог хуваалаа

Дөрвөн хороог хуваалаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг сонсож, санал хэллээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1-д заасныг үндэслэн Баянгол дүүргийн I, IV, Баянзүрх дүүргийн V, VIII хороог хуваах асуудлыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Баянгол дүүрэг нь 23 хороотой, нийтдээ 226.8 мянган хүн амтай. Тиймээс хоёр хороог хувааж, шинээр XXIV болон XXV хороог байгуулах санал оруулав. Харин Баянзүрх дүүрэг нь 28 хороотой бөгөөд 343.6 мянган хүн амтай юм. Тус дүүргийн хоёр хороог хувааж, XXIX, XXX хороог нэмж байгуулах санал оруулж ирсэн юм. Ийнхүү хороодыг хувааснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, саадгүй хүргэх онцлогтой юм. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг болон Хурлын Хууль, эрх зүйн хорооны санал, дүгнэлийг танилцуулсаны дараа төлөөлөгчид 100 хувийн саналаар хороодыг хуваах асуудлыг дэмжиж, тогтоол баталлаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж