Амьтан тэжээх нь асар том хариуцлага гэдгийг зарим хүмүүс яагаад ойлгодоггүй юм бол. Үр хүүхэд шигээ хайрлаж, тэвчээртэй, ухаантай байж л өөрөөсөө өөр амь тэжээх хэрэгтэй.
Нэгэн аймшигтай харгис эзэн нохойгоо уяатай чигээр нь хаячихжээ. Хөөрхий нохой амьд гарахын тулд чадах бүхнээ хийж, аргаа барсандаа өөрийнхөө хөлийг идсэн байна.
Марк Макжи гэх жолооч айлын хашаанд тарчилж буй Зое нэртэй герман овчаркыг олжээ. Зое гадаа уяатай, хоолгүй, усгүй, эрүүл мэнд маш муу, өрөөсөн хөлгүй олдсон гэнэ. Жолооч түүнийг нэн даруй мал эмнэлэгт хүргэсэн ба эмч нар түүний гэдэснээс өөрийнх нь хөл байж болзошгүй яс олсон гэнэ.
Оцегогийн яаралтай тусламж, Ню Иоркийн цагдаа, Хэритэйж болон Онеонта мал эмнэлгүүд, Анита Витулло байгууллагууд нийлэн есөн настай герман овчарк Зоег аварчээ. Ню Иоркийн цагдаа нар Зоеийн эзэн 59 настай Карл Притчардыг олж баривчилсан байна.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: rare.us
Холбоотой мэдээ