Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Швед охин 16 настай Грета Тунберг дэлхийн удирдагчдыг байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахын төлөө юм хийхгүй байна хэмээн шүүмжлэн суух зуур түүнийг цаг хугацаагаар аялагч байж магадгүй гэсэн хошин яриа цахим сүлжээнд таржээ.
Ийн яриа тарах болсон нь цахим сүлжээний нэгэн хэрэглэгчийн нийтэлсэн 19-р зууны үеийн хар цагаан зургаас эхтэй. Вашингтоны их сургуулийн номын сангийн дижитал архивт хадгалагдаж байсан уг зураг нь 1898 онд авсан зураг аж. Энэхүү зураг дээр Канадын Юкон мужид алт олборлож буй гурван хүүхэд дүрслэгджээ. Тэдний хамгийн наад захад суусан охин үнэхээр цаг уурын идэвхтэн Гретатай төстэй царайтай байгаа юм.
Цахим сүлжээний хэрэглэгчид энэ зурагны доор ”Грета эх дэлхийгээ аврахын тулд цаг хугацаагаар аялан бидэн дээр иржээ”, “Түүний цаг хугацааны машин магадгүй нарны эрчим хүчээр цэнэглэгддэг байх” гэх мэтээр хошигножээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ