Хөвсгөл аймгийн МХГ-аас уул, уурхайн компаниудад сургалт явууллаа

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймгийн МХГ-аас уул, уурхайн компаниудад сургалт явууллаа

Хөвсгөл аймгийн МХГ-аас уул, уурхайн компаниудад сургалт явууллаа

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймагт уул, уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтаар тус газрын Геологи, уул уурхайн хяналтын байцаагч Д.Бямбацогт, байгаль орчны хяналтын байцаагч Б.Даваасүрэн нар аюулгүй ажиллагааны дүрэм, стандарт, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг хангах талаар мэдээлэл өглөө.

Сургалтад Хөвсгөл аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов. Энэ үед аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Эрдэнэбаатар эрдэс баялгийн салбар бол Хөвсгөл аймгийн хөгжлийн гарцын нэг болохыг дурдаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй гэлээ. Иймд цаашид уул уурхайн компаниудтай уулзалт, зөвлөгөөнийг тогтмолжуулахаар болсон байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж