15 жил хүлээлгэсэн Half life эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

15 жил хүлээлгэсэн Half life эргэн ирнэ

15 жил хүлээлгэсэн Half life эргэн ирнэ

Анх 1998 онд хүүхэд залуучуудын чансааг шалган гарч ирж байсан Half life тоглоом тухайн үедээ "Шилдэг компютер тоглоом", "Шилдэг адал явдалт тоглоом" хэмээх шагналуудын эзэн болж байсан билээ. Түүнээс хойш 2004 оны арваннэгдүгээр сард тоглоомын хоёр дахь цуврал таван жилийн нөр их хөдөлмөр, 40 сая долларын хөгжүүлэлтийн дүнд үнэнч тоглогчдынхоо хүртээл болж байсан нь өчигдөрхөн мэт. Гэтэл уйдаж амжаагүй байтал аль хэдийн 15 жил өнгөрчихсөн байна шүү дээ. Half life тоглоомын дараагийн цуврал "Half life: Alyx" нэрээр VR төхөөрөмж дээр 2020 оны гуравдугаар сард худалдаанд гарахаар болжээ.

Half life, Portal, Left 4 dead гээд гайхалтай тоглоомуудыг бүтээдэг Valve-ийнхан шинэ тоглоомынхоо трэйлерийг  саяхан цацжээ. Мөн урьдчилан захиалгаа нээсэн гэнэ.

Тоглоомын үйл явдал өмнөх хоёр тоглоомын үйл явдлыг холбож Аликс Ванс болон түүний эцэг Эли нарын амьдралыг харуулна гэнэ.

Valve-ийн программист Дэвид Спэйрэр "Энэ бол нэмэлт түүх биш, үргэлжлэх түүх ч биш. Түүхийн хувьд гэвэл шинэ тоглоом маань өмнөх ангитайгаа их холбоотой. Тиймээс шинэ тоглоомыг тоглохын өмнө эхлээд Half life 2-ыг давтаад нэг тоглохыг зөвлөж байна" хэмээн ярьжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж