Индонезийн мотоцикль таксины жолоочид эндсэн нярайн цогцсыг булаан авчээ | News.MN

Индонезийн мотоцикль таксины жолоочид эндсэн нярайн цогцсыг булаан авчээ

Индонезийн мотоцикль таксины жолоочид эндсэн нярайн цогцсыг булаан авчээ

Индонезийн мотоцикль таксины жолоочид эндсэн нярайн цогцсыг булаан авчээ

Индонезийн Падан хотын эмнэлэгт зургаан сартай Алиф Пүтр нярай энджээ. Исламын соёлд талийгаачийг аль болох түргэн оршуулах ёстой байдаг ч  "Жамил" эмнэлэг нярайн цогцсыг гэр бүлд нь өгөхөөс татгалзсан байна. Тиймээс увайгүй загнасан эмнэлгийн эсрэг тэмцэж нярайн цогцсыг авахаар хүүгийн нагац тэргүүтэй  тус хотын мотоцикль таксины жолооч нар эмнэлгийн гадаа цугларчээ.

"Хүүгийн гэр бүл 1774 долларын эмчилгээний зардлаа төлөхөөс нааш нярайн цогцсыг өгөхгүй гэж эмнэлгийн удирдлагууд хэлснийг мэдээд бид энд цугларсан. Эмнэлгийн хамгаалалтын ажилтнууд биднийг зогсоох гэж оролдсон ч бид олуулаа байсан болохоор тэд бууж өглөө" хэмээн тэд BBC агентлагт ярьжээ.

Тэдний  утсаар бичсэн бичлэг Индонезийн цахим сүлжээнд хурдан тарж, сайн санаат хүмүүс нярайн гэр бүлийнхний өрийг төлөхөд тусалжээ.

Индонезид шинэ төрсөн нярайг барьцаалан эмчилгээний зардал нэхэх тохиолдол ихсээд байгаа гэнэ.

Жоко Видодо ерөнхийлөгчийн удирдлаган дор тус улсын эрүүл мэндийн салбар орвонгоороо эргэж, ядуу гэр бүлүүд эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй болсон байна.

Нярайн ээж Дэви Сүриа  хүүгээ өвдөхөд эмнэлэгт хандаж хагалгаа хийлгэсэн ч үр дүнгүй болж Алиф Мягмар гарагт нас барсан гэнэ. Дэви Сүриа "Эмнэлэг биднийг зардлаа төлөхийг шаардсан. Жолооч нар цугларч Алифийг хүчээр эмнэлгээс авсан юм. Хөөрхий Алиф маань биднийг моргт их удаан хүлээлээ" хэмээн хүүгийнхээ оршуулгын үеэр нулимс дуслуулан ярьжээ.

Эмнэлгийн захирал Юүсирван Юүсүф уучлал гуйгаад дахиж ийм явдал болохгүйг амлав. Тэрбээр хүүгийн эмчилгээний зардлыг цуцалсан, дээрх үйл явдал үл ойлголцлоос болсон хэмээн тайлбарлажээ. Юүсүф "Хүүгийн гэр бүлийнхэн манай эмнэлэгт гомдол гаргахад л бид түүний гэр бүлийнхэн хүндхэн амьдралтайг мэдлээ. Манайх бол нийтийн эмнэлэг. Бид хэзээ ч өвчтөнөөсөө зардлаа төлж чадах эсэхийг нь асууж үйлчилдэггүй. Бид өөрсдийн байгууллагын дотоод журамтай. Хэрвээ нярайн цогцос халдвартай байсан бол хэн хариуцлага хүлээх байсан бэ?" хэмээн ярьжээ.

Удалгүй мотоцикль таксины жолоочдын төлөөлөл Альфиандри эмнэлгээс уучлал хүсэж "Би хамт олныхоо өмнөөс хүлцэл өчиж, эмнэлгийн нэр хүндийг эргүүлэн цэвэрлэхээ амлаж байна. Бид эмнэлгийн үйл ажиллагааны журмын талаар мэдсэнгүй. Хэтэрхий удаж байсан болохоор бид ийм шийдвэр гаргасан юм" хэмээн ярьжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: bbc.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-22 202.9.46.89

Юу ч гэх вэ дээ? Гарчгийг уншаад юу ч ойлгосонгүй, гайхшаа барав. Цааш уншиж байж сурвалжлагч гуайн юу гэх гэснийг хагас дутуу ойлголоо. Жолооч нар гэж олон тоо үүснэ. Малчид, хөдөлмөрчид гэдэгтэй адилгүй. Хаана, юу сурч сэтгүүлч мэргэжилтэй болсон хүн бэ, чи!?

Avatar

Бат 2019-11-22 211.36.150.158

Үнхээр авах юм алга даа . Аялгуу сайхан монгол хэлээр минь зөв бичээд сурчихаасаа

Avatar

Зочин 2019-11-22 64.119.21.107

Ёо ёо, одооны сурвалжлагч нар монгол хэлийг ёстой нэг яргалж дууслаа!! Гарчигийг нь хар даа? Юу гэж байгаа ухаантай юм болоо???

Avatar

Зочин 2019-11-22 182.160.34.199

6 sartai huuhed gej yrina. Nyrai gej 28 honog hureegui huuhdiig heldeg

Avatar

Зочин 2019-11-22 202.21.108.70

Сэтгүүлч ээ ! Бичсэн ээ уншиж хянаж бай!

Avatar

Зочин 2019-11-22 192.82.76.175

Эхлээд монгол хэлээ сайн сурвал яасан юм бэ? сэтгүүлч ээ

Avatar

Зочин 2019-11-22 66.181.167.191

яг үнэн.удахгүй багш нараа олон тоон дээр багшдын баярын мэнд хүргэе гээд л хүүхдүүд нь бичээд эхэлнэ.ККК ЖОЛООЧИД байхдаа яахав дээ .ЖОЛООЧ НАР ……шүү.

Avatar

Зочин 2019-11-22 202.55.191.130

"Индонезийн мотоцикль таксины жолоочид эндсэн нярайн цогцсыг булаан авчээ "МОТОЦИКЛЬ ТАКСИНЫ ЖОЛООЧ БУЛААВ УУ? БУЛААЛГАВ УУ?

Avatar

Bold o 2019-11-22 223.38.30.197

Joloochuud gesen bol buur oilgomjtoi bh blaa

Avatar

ХАХА 2019-11-22 66.181.190.111

ЖОЛООЧУУД ХАХАХА

Avatar

Зочин 2019-11-22 66.181.179.84

Гарчгийг дахин дахин уншаад юууу ч ойлгосонгүй!?!

Avatar

Зочин 2019-11-22 146.115.163.21

Soliotoi huur be. Huuhed n uhsenees iluutei huuhdee orshuulj chadahgui n gej uilaad bgaan bishuu. Ene laluud yaav CH zugeergui ee

Avatar

сонгогч Алтай 2019-11-22 192.82.70.174

Жолооч нар гэвэл монголчууд сайн ойлгох болов уу сэтгүүлч ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж