Индонезийн мотоцикль таксины жолоочид эндсэн нярайн цогцсыг булаан авчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Индонезийн мотоцикль таксины жолоочид эндсэн нярайн цогцсыг булаан авчээ

Индонезийн мотоцикль таксины жолоочид эндсэн нярайн цогцсыг булаан авчээ

Индонезийн Падан хотын эмнэлэгт зургаан сартай Алиф Пүтр нярай энджээ. Исламын соёлд талийгаачийг аль болох түргэн оршуулах ёстой байдаг ч  "Жамил" эмнэлэг нярайн цогцсыг гэр бүлд нь өгөхөөс татгалзсан байна. Тиймээс увайгүй загнасан эмнэлгийн эсрэг тэмцэж нярайн цогцсыг авахаар хүүгийн нагац тэргүүтэй  тус хотын мотоцикль таксины жолооч нар эмнэлгийн гадаа цугларчээ.

"Хүүгийн гэр бүл 1774 долларын эмчилгээний зардлаа төлөхөөс нааш нярайн цогцсыг өгөхгүй гэж эмнэлгийн удирдлагууд хэлснийг мэдээд бид энд цугларсан. Эмнэлгийн хамгаалалтын ажилтнууд биднийг зогсоох гэж оролдсон ч бид олуулаа байсан болохоор тэд бууж өглөө" хэмээн тэд BBC агентлагт ярьжээ.

Тэдний  утсаар бичсэн бичлэг Индонезийн цахим сүлжээнд хурдан тарж, сайн санаат хүмүүс нярайн гэр бүлийнхний өрийг төлөхөд тусалжээ.

Индонезид шинэ төрсөн нярайг барьцаалан эмчилгээний зардал нэхэх тохиолдол ихсээд байгаа гэнэ.

Жоко Видодо ерөнхийлөгчийн удирдлаган дор тус улсын эрүүл мэндийн салбар орвонгоороо эргэж, ядуу гэр бүлүүд эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй болсон байна.

Нярайн ээж Дэви Сүриа  хүүгээ өвдөхөд эмнэлэгт хандаж хагалгаа хийлгэсэн ч үр дүнгүй болж Алиф Мягмар гарагт нас барсан гэнэ. Дэви Сүриа "Эмнэлэг биднийг зардлаа төлөхийг шаардсан. Жолооч нар цугларч Алифийг хүчээр эмнэлгээс авсан юм. Хөөрхий Алиф маань биднийг моргт их удаан хүлээлээ" хэмээн хүүгийнхээ оршуулгын үеэр нулимс дуслуулан ярьжээ.

Эмнэлгийн захирал Юүсирван Юүсүф уучлал гуйгаад дахиж ийм явдал болохгүйг амлав. Тэрбээр хүүгийн эмчилгээний зардлыг цуцалсан, дээрх үйл явдал үл ойлголцлоос болсон хэмээн тайлбарлажээ. Юүсүф "Хүүгийн гэр бүлийнхэн манай эмнэлэгт гомдол гаргахад л бид түүний гэр бүлийнхэн хүндхэн амьдралтайг мэдлээ. Манайх бол нийтийн эмнэлэг. Бид хэзээ ч өвчтөнөөсөө зардлаа төлж чадах эсэхийг нь асууж үйлчилдэггүй. Бид өөрсдийн байгууллагын дотоод журамтай. Хэрвээ нярайн цогцос халдвартай байсан бол хэн хариуцлага хүлээх байсан бэ?" хэмээн ярьжээ.

Удалгүй мотоцикль таксины жолоочдын төлөөлөл Альфиандри эмнэлгээс уучлал хүсэж "Би хамт олныхоо өмнөөс хүлцэл өчиж, эмнэлгийн нэр хүндийг эргүүлэн цэвэрлэхээ амлаж байна. Бид эмнэлгийн үйл ажиллагааны журмын талаар мэдсэнгүй. Хэтэрхий удаж байсан болохоор бид ийм шийдвэр гаргасан юм" хэмээн ярьжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж