Британид амиа алдагсдын цогцсыг буцааж авах хандив цуглуулжээ | News.MN

Британид амиа алдагсдын цогцсыг буцааж авах хандив цуглуулжээ

Британид амиа алдагсдын цогцсыг буцааж авах хандив цуглуулжээ

Британид амиа алдагсдын цогцсыг буцааж авах хандив цуглуулжээ

Британи руу хууль бусаар цагаачлах гэж байгаад амиа алдсан Вьетнамын 39 иргэний ар гэрийнхний хувьд хохирогчдын цогцсыг эх орондоо авчирна гэдэг санхүүгийн хувьд маш том дарамт болж байгаа юм. Вьетнамын засгийн газраас үүнийг шийдэхийн тулд хохирогчдын ар гэрийнхэнд цогцсуудыг авчрах зардлыг нь зээлээр олгох шийдвэр гаргасан.

Гэвч үр хүүхэд хань ижлээ Британи руу явуулахын тулд их хэмжээний өр тавьж, гэр орноо хүртэл зарсан тэдэнд дахин зээл авах хэцүү байгаа юм. Үүнийг зүгээр хараад суухыг хүсээгүй сайн дурын хандивлагчид хохирогчдын ар гэрийнхэнд зориулан хандив цуглуулж эхэлжээ.

Шарилыг нь тээвэрлэхэд 2,800 орчим ам.долларын зардал гарах бол, чандрыг нь авахын тулд 1,900 орчим ам.доллар шаардлагатай. Хандивын аяны хүрээнд одоогийн байдлаар 110,000 гаруй ам.доллар цугларчээ. Энэхүү хандивын аянд “GoFundMe”, “Vingroup”, “Саша Май” зэрэг олон улсын байгууллагууд  нэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Yaduusiin zovlon hetsuu yumaa 2019-11-22 64.119.27.172

Saihan huuhduudee aldchaad deer ni baahan urtei ulddeg yamar hetsuu yum be. Mongol ch bas iim l baidaltai baigaa shdee, medeelegdehgui daragdaad ungurch baigaa bolohoos baij l taaraa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж