Сэлэнгэ аймгаас Хөдөлмөрийн баатар төрлөө

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймгаас Хөдөлмөрийн баатар төрлөө

Сэлэнгэ аймгаас Хөдөлмөрийн баатар төрлөө

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүсийг өнөөдөр /2019.11.22/ Монгол улсын баатар, Гавьяат цолоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАРЛИГ:

“Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Атар газар эзэмшсэний 60 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсад газар тариалан хөгжүүлэх, хүн ардыг эрүүл хоол хүнсээр хангах үйлсэд онцгой гавьяа байгуулж, залуу хойч үедээ хөдөлмөрч хичээнгүй үлгэр дууриаллыг үзүүлж буй дараах хүмүүст Төрийн дээд одон медиалаар шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, алтан соёмбо, Сүхбаатарын одонгоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их шинстэй ХХК”-ийн захирал, Гавьяат механикжуулагч Сандангийн Ганболд,

Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан-Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн ахмад ажилтан Жамцын Дашдаваа,

Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан-"Гурван үндэс" компаний зөвлөх Гүнчингийн Дэжидмаа,

Монгол Улсын Гавьяат агрономич цол-Хэнтий аймгийн Биндэр сумын “Амжилт” компаний захирал Цэнджавын Аюурзана,

Гавьяат агрономич цол-Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн ахмад ажилтан Сэдийн Даваа

Гавьяат агрономич цол-Монголын тариа үйлдвэрлэгчдийн холбооны Өвөрхангай аймгийн тэргүүн Дашзэвэгийн Лхагва-Од

Гавьяат агрономич цол-"Дэвшил трейд" компанийн Ерөнхий захирал Дамдинсүрэнгийн Мөнхбаатар

Гавьяат агрономич цол-Сэлэнгэ аймгийн "Бүрэнтал" компанийн захирал Чойндонгийн Нямжав,

Гавьяат агрономич цол- Завхан аймгийн Улиастай сумын ахмад тариаланч Тасанжамцын Цэрэн

Монгол Улсын Гавьяат механикжуулагч цол-Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж, ахуйн ахмад ажилтан Сампилын Сүхбаатар,

Гавьяат механикжуулагч цол-"Гурван борхууд" компанийн трактор комбайнч Чалхаажавын Хүрэлтөмөр,

Гавьяат механикжуулагч цол-Хэнтий аймгийн "Идэр-Онон" компанийн захирал Магваны Оюунжаргал,

Гавьяат механикжуулагч цол- Сэлэнгэ аймгийн Бооцын тариа компанийн зөвлөх Сайнхүүгийн Санжсүрэн,

Монгол Улсын Гавьяат Зүтгэлтэн цол-Монголын радиогийн сэтгүүлч Лханаагийн Мөнхтөрийг тус тус шагналаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж