Энэ яг Монголын эрх ашиг мөн үү гэхэд эргэлзмээр шийдвэрүүд сүүлийн үед олонтаа гарах болсон. Даа ялангуяа төмөр зам болон уул уурхайн мега төсөл дээр манай “эх орончдын” үг, үйлдэл олшрох тусам Монгол хохироод үлддэг тал бий. Жишээ нь, Гашуунсухайтын төмөр зам.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Оюутолгойн гэрээ маш муу болсон, цуцлах ёстой” гэжээ. Улсын төсвөөс санхүүждэг ЖДҮ-гийн гурван хувийн хүүтэй мөнгөөр гурил үйлдвэрлэхээс Оюутолгой огт өөр, түүний мэддэг бизнес биш. Оюутолгой бол мега төсөл. Монголын эдийн засагт үлэмж нөлөөтэй, улс орны аюулгүй байдалд маш хамааралтай төсөл.
Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн Үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтыг суулгаж өгсөн шинэ Үндсэн хуулийг баталсны дараа Оюутолгойтой холбогдох хоёр ч том шийдвэрийг Монгол Улс гаргав.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гаргасан 2015 оны дөрвөн захирамжийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүх бүхэлд нь хүчингүй болгосны араас Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг УИХ өчигдөр баталсан юм.
Уг тогтоолд, хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх үйлчилгээ авах, 2015 онд байгуулсан далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг сайжруулах, Оюутолгойн төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 53 хувиас бууруулахгүй байх, Монголын талын 34 хувийн хувьцаанд бүтээгдэхүүн хуваах нөхцөл тавих, эсхүл АНМАТ авахыг У.Хүрэлсүхийн Засгийн газарт даалгажээ.
Товчхондоо, эдгээр нь манай талаас тавьж буй хүсэлт. Мэдээж, УИХ-ын өгсөн даалгаврын дагуу “Рио Тинто”-той У.Хүрэлсүхийн засаг хэлэлцээрийн ширээний ард сууж таарна. Гэхдээ Монголын хүсэлтийг хөрөнгө оруулагчид хүлээж авах эсэхийг хэлж мэдэхгүй. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дараа Туркойз Хилл ресурс ямартай ч “Дубайн гэрээ болон Оюутолгойн бусад суурь гэрээнүүд хууль бус болсон нь үндэслэлгүй” гэсэн мэдэлдэл гаргасан билээ.
Хэрэвзээ, хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авахгүй бол цаашид юу болох вэ. Гэрээг цуцлах уу. Хөрөнгө оруулагчаа хөөж гаргах уу.
"Рио Тинто" аварга том компани, арга ядлаа гэхэд арбитрын шүүхэд хандаад асуудлаа шийдчихнэ. Ард нь дэлхийн 15 арилжааны акулууд ёстой л анхааралтай ажиглаж байгаа.
Тиймээс Монголын Засгийн газар маш ухаантай тоглох ёстой болж байна. Монгол гэх нэг л эрх ашиг бидэнд бий. Мега төсөл бол маш эмзэг. Нурах нь амархан. Хэрэв бид өөр, өөр эрх ашгийн өмнөөс олон амаар олон зүйл ярих юм бол Монгол ялагдана. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сайдууд, УИХ -ын гишүүд хувийн тоглолт хийх цаг биш болсон. Ц.Даваасүрэн, Х.Баделхан мэтийн сайдуудыг аль болох энэ хэлэлцээрээс хол байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид дааж давшгүй их өрөнд унаж мэднэ. 17 мянган монгол ажилгүй болно. Энэ бүх эрсдэлийг бодолцох ёстой. “Араа даагаарай” гэж чухамдаа энэнийг хэлдэг юм шүү дээ.
Монгол Улс анх удаа бие дааж байгуулсан, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан ганц том төсөл бол Оюутолгой. Далд уурхайн бүтээн байгуулалт нь дөнгөж эхэлж байгаа, 100 жилийн настай төсөл. Жилдээ 320 гаруй сая ам.долларыг татвар, хураамж, бусад төлбөр хэлбэрээр төлдөг.
Түүгээр нь цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ тавьдаг, ийм мега төслөө тойрон ид улстөржиж суух хойгуур оросууд Быстринскийн зэсийн үйлдвэрийнхээ IPO-г олон улсад гаргах бэлтгэлээ эхлүүлжээ. Жилдээ 260 мянган тонн зэсийн баяжмал, 2.9 сая тонн төмрийн хүдэр 252 мянган унц алт үйлдвэрлэх тооцоотой. Бүтээгдэхүүнээ Хятад, Япон, Өмнөд Солонгост нийлүүлэх зорилготой. Быстринскийн уулын баяжуулах үйлдвэр нь ЗХУ задарснаас хойшхи Орост баригдсан зэсийн хоёр дахь үйлдвэр, бүтээн байгуулалт 2013 оноос эхэлж, хоёр жилийн өмнө эхний ээлж нь ашиглалтад орсон байна.
Тэгвэл Моннолд Оюутолгойн гэрээ 2009 онд зурагдсанаас хойш 10 жил өнгөрчээ. 2010-2018 оны хооронд энэ төслөөс татвар, хураамж болон бусад төлбөрт нийт 2.3 тэрбум ам.доллар орж иржээ. Энэ онд гэхэд 125-155 мянган тонн зэсийн баяжмал, 230 мянган унци алт олборлохоор төлөвлөсөн, үүнээс эхний улирлын байдлаар 113 мянган тонн зэсийн баяжмал, 217 мянган унци алт олборлосон талаар компанийнх нь албан ёсны сайтад мэдээлэгдэж. Тэгэхээр Оросын Быстринскийн зэсийн үйлдвэр манай Оюутолгойн бас нэг өрсөлдөгч гэсэн үг. Эсрэгээрээ "Рио Тинто" бол манай өрсөлдөгч биш бизнесийн хамтрагч юм.
Забайкалын хязгаараас олборлосон ашигт малтмалаа Азийн зах зээл рүү гаргахдаа Монголын нутгаар тээвэрлэх нь эдийн засгийн хувьд оросуудад хамаагүй ашигтай. Энэ бол В.Путины гол сонирхол. Барууны орнуудын хоригт орсон Орос Азийн зах зээлийг онилох болсон билээ.
Монгол Улс мөн адил эрдэс баялгаа Япон, Өмнөд Солонгосын зах зээлд зарах хүсэлтэй. Гэхдээ Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Восточный боомтоор гуравдагч зах зээлд гаргах нь манай Ерөнхийлөгч Х.Баттулгын мөрөөдөл. Тиймээс Алс Дорнодын бүс нутгаар 4000 км зам туулж, ашигт малтмалаа гуравдагч зах зээлд гаргахад тарифын хөнгөлөлт үзүүлэхээ Путин аль эрт амалсан. Хариуд нь Монгол “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийн дагуу оросуудад харилцан тарифын хөнгөлөлт үзүүлэх ёстой. Энэ бол орос ахын агуу заль байлаа.
Монголын зүүн талаар тавигдах Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт ид өрнөж, үе, үе манай Ерөнхийлөгч өөрийн биеэр ажлын гүйцэтгэлтэй танилцдаг болсон. Төслийн нийт өртөг 1.5 их наяд төгрөг. Иргэдэд тараах ёстой “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2018 оны ногдол ашиг 700 тэрбумыг энэ төсөлд зарцуулахаар Засгийн газраас өнгөрсөн онд шийдвэрлэсэн юм.
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын барилгын ажилд "Оросын төмөр замын нэгдэл" оролцохоор ч болж буй. "РЖД Интернэйшнл” ХН-ийн дарга С.А.Павлов Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай уулзаад гүүр, хоолойн зураг төсөл боловсруулах, барилгын ажилд оролцох болон дэд бүтцийн менежментийн удирдлагыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хэрэгжүүлмээр байгаагаа илэрхийлсэн байдаг. Мэдээж, энэ бол бас В.Путины хүсэл.
Засгийн газрын албаны мэдээнд Зүүнбаянгийн төмөр замыг ОХУ, БНХАУ-ыг холбосон хоёр дахь транзит төмөр замтай холбогдох стратегийн чухал ач холбогдолтойг онцолсноос харвал Зүүнбаянгийн төмөр замаар Оросын ашигт малтмал Азийн зах зээл рүү урсах нь.
Гэтэл монголчууд наашлаад Хятад руу, цаашлаад гуравдагч орнууд руу нүүрсээ зөөх 267 километр төмөр замаа тавьчихаж чадахгүй, овоолсон шороотойгоо лав таван жил сууж байна. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд зардал нь тонн тутамд 30-32 ам.доллар болдог гэвэл таван жилийн хугацаанд нүүрсний тээврээс хэчнээн ам.доллар алдсаныг тооцвол том тоо гарна. Уг нь, экспортын төмөр замтай болчихвол тээврийн зардал хоёр дахин буюу 14.9 ам.доллар болж буурах юм. Гэвч, Монголын эрх мэдэлтнүүдэд Монголын биш Москвагийн эрх ашиг л чухал шүү дээ.
Иргэн 2019-11-22 202.131.240.218
Гашуун сухайтын төмөр зам түрүүлж тавигдсан бол эдийн засгийн хувьд ашигтай байх нь маш тодорхой. Гэвч энэ зам түрүүлж тавигдсан бол Монголын баялаг тэр замаар түүхийгээрээ ямар ч хяналтгүй урсаж Монголд ямар ч үйлдвэрлэл хөгжихгүй, үргэлжид баян улсын түүхий эдийг бэлдэж өгдөг хавсарга болж цөөхөн уурхайн эздүүд л баяжиж, эдийн засгийн, алсдаа улсынхаа тусгаар тогтнолыг аажим алдах эрсдэлтэй. Өнөөдрийн хэдэн долларыг биш алдаж болохгүй үндэсний эрх ашгаа харах нь зөв байх аа.
Oros yalna 2019-11-22 192.82.71.115
Ih oros ah nart dagaar ortsgooyo. Ed nar bidniig harj uzeh bolno. Moya
Зочин 2019-11-22 203.91.115.56
зб
NEWS.MN тарХИ УГААГЧИД 2019-11-22 66.181.180.22
Баттулгын гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийн мөнгийг хулгайлан улмаар энэ төслийг гацаасантай хариуцлага заавал тооцох хэрэгтэй. Гэхдээ news.mn монгол улсын эрх ашгийг уландаа гэшгиж рио тинтод илт давуу эрх олгосон гэрээг өмөөрөөд байгааг ойлгохгүй байна. Та нар ийм балиар тархи угаасан нийтлэл гаргахаа болиоч. OT-оос санхүүжилт аваад гадаадын дээрэмчдийг хамгаалаад байгаа юмуу. Энэ гэрээг нэн яаралтай цуцлах н зөв.
medlegui setgvvlch nertei gar bnaa. 2019-11-22 66.181.183.162
setgvvlch nertei teneg oros ashigt maltmal zvvnbayngiin zamaar ursaj garan genee he he.gazar zvin medlegui setgvvlch hvvhen bna.zvvnbayngiin zamiig tavantolgoi ruu tabij bgaa ch dee.tendees nvvrs zooj zamii vvd ruu gargah gej bhad yugaa yriad bga setgvvlch be dee..
ПУТИН 2019-11-22 202.126.88.57
Путин Орост монгол үндэстний 2 автомомит муж/улс/-г устгасан, нүүрс зэсийн хувьд бид оросын эрх ашгийг дагаад өөрийн эрх ашигаа хохироож байгаа, энэ бол зүгээр л бодит байдал /ОТ энэ тэр гээд дүйвүүлэх хэрэггүй/
Зочин 2019-11-22 202.55.191.130
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Оюутолгойн гэрээ маш муу болсон, цуцлах ёстой” гэжээ. ЖДҮ-гийн 3%-ийн хүүтэй мөнгөөр гурил хийхээс Оюутолгой огт өөр, түүний мэддэг бизнес биш!
Зочин 2019-11-22 202.55.191.130
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Оюутолгойн гэрээ маш муу болсон, цуцлах ёстой” гэжээ. Улсын төсвөөс санхүүждэг ЖДҮ-гийн гурван хувийн хүүтэй мөнгөөр гурил үйлдвэрлэхээс Оюутолгой огт өөр, түүний мэддэг бизнес биш!
Зочин 2019-11-22 202.126.88.34
Сэтгүүлч сайт сошиалаар өргөн хүрээнд зохион байгуулалттай хамгаалалт хийж байна даа. Хичнээн их мөнгө иймэрхүү тархи угаалт ад зарцуулагдах бол
Зочин 2019-11-22 73.92.12.67
Их Нацагдорж :- Хурээний байдал шалдар булдар, тэнд нохой хуцаж, энд нэг эм морь харж, нусаа нийгээд , ерхее татан гэртээ оров гэдэг шиг монголын байдал, улс тер шалдар булдар….. Элдэв эх оронч хеделгеен, поп улс терчдийн уйлдэл нь монголоо хорлох янзтай. Яг Амазоны аврага могой уур нь хурээд ч юмуу, елсеед ч юмуу суулээ залгиад , лавшруулан залгисаар ухдэг шиг уйлдэл монголынхоо телее хийж буй бол.Женко талийгаач Б.Лхагвасурэнгийн Yр могой найргийн Yр могойн уйлдлийг эх монголдоо хийж байна!!
ИРГЭН 2019-11-22 59.153.113.66
энэ үнэн бол ХОРИН НЭГ ОНД ганбаатарыг ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА МОНГОЛЧУУДАА
Пэрэнлэй 2019-11-22 64.119.23.102
Цээжээ дэлдсэн хоосон толгойтой худалч, хулгайч, камер хармагц эх оронч маск зүүсэн хөгийн улс төрчдийг цэвэрлэсэн цаг Монгол хөгжинө. 2020 оны сонгуулиар бүү сонго.
зочин 2019-11-22 103.212.117.25
Монголчууд бид нар улс төржөлт тамын тогооны үлгэрт автах тусам гадныханд ашигтай Гэрээг сайжруулах нь зөв гэхдээ цуцлаж чадахгүй нь ойлгомжтой Цуцллаа гээд тэр гүнээс монголчууд тэр баялаг. г авч чадахгүй хэдэн улс төрчөд хятадтай нийлээд аваад дашин шог яг ард түмэн хувь хүртээч таван толгойн ашигаа хүртэж чадахгүй удаж байгаа биз дээ
зочин. 2019-11-22 202.179.31.124
Чи тэгээд Оюутолгой Монголд ашигтай гэх гээд байгаа юм уу.Бага ч гэсэн гусам амч дээ.
Zochin 2019-11-22 202.55.191.130
Unen yum bichjee,
Нүүрсний төмөр зам Танкны орох гарц болсон түүхэн үнэн 2019-11-22 202.9.44.245
Айлд хүргэн орсон бол хадам аав ээжийнхээ гуйлтыг тодорхой хэмжээнд шийдвэрлэж өгөхгүй бол ххүхдийнхээ халамжит ханиа зовоон шүү дээ. Гашуун сухайтын төмөр зам гадны хөрөнгө оруулалтаар 2014 онд ашиглалтанд орж өнөөдөр Монголын нүүрс валютын ундарга болж ам доллар ядаж 2000 төгрөгтэй тэнцэх байсан боломжийг хаан боогдуулсанд үнэхээр дургүй хүрдэг.М-Си-ЭС -г үзэн ядалт нь Монголыг хорлоод орхисон шүү дээ. Төмөр зам баривал Танк орж ирнэ гээд ярьдаг нөхөр шүү дээ
Зочин 2019-11-22 122.201.24.83
Зөв дүгнэжээ
Зочин 2019-11-22 205.155.65.226
Монгол гэх нэг л эрх ашиг бидэнд бий. Гэвч, Монголын эрх мэдэлтнүүдэд Монголын биш Москвагийн эрх ашиг л чухал шүү дээ
Зочин 2019-11-22 73.92.12.67
Нямсурэнгийн бичсэн бол гашуун ч гэсэн унэн байдал. Энэ талаар маш олон бичигдэж ард тумний ухаантай хэсэг нь ОТ- г оролдохоос гарах хор уршгийн талаар сануулж байгаа ч эсрэг хучний дуу хоолой улам чангарч байна. Женко нохой, тууний ард Путин байгаа болохоор арга ч угуй биз. Болорчулуун мэтийн менгенеес нудээ ухаж егех хулгайчууд уже худалдагдаа биз. Энд орос хятадаар айлгах асуудал биш, бодит унэн яригдаж байна.
Зочин 2019-11-22 73.92.12.67
Орос улс еерийн эрх ашиг, узэл бодлоо тулгах уйлдээ долларыг сая саяаар хаядаг нь олон улсад батлагдсан зуйл. Европын пост коммунист орнуудын жишээг интернет ухаад харчихаарай. Жижиг монголоор бол тоголж байгаа. Хятад бол хятад шуу дээ.Аажмаар ….. Хэн баялгаа хямдхан бариад сегдехийг л хулээнэ…..Yнэхэээр энэ асуудал дээр ухаалаг хандахыг терд байгаа ухаантан, тэнэгууд нь ойлгож байгаа. YАБЗ- ийн дугнэлт ч уунийг гэрчилнэ.Гэхдээ Даваасурэн, Болорчулуун, Ганбаатар, Уянгатангуудын
Зочин 2019-11-22 73.92.12.67
Мо-Я дуу хоолой урдахаас илуу чангарч байна. Хий нефть – ийг улс терийн тулган шаардах хэрэгсэл болгодог орос улс дэлхийн зах зээл дэхь хий, нефтийн унийн уналт, урд хершийн занарын хийн олзворлолтын огцом еселтеес болж Сила Сибири ашиггуй хоолойн алдагдлаа багасгахын тулд экспортоо.солонгоруулах, азийн, Хятадын зах зээлийг эзлэхийн тулд нуурс, зэсийн экспортдоо анхаарал тавьж байна. Энэ тоглоомын том хохирогч нь монгол л болно.
Зочин 2019-11-22 73.92.12.67
Хэрэв ОТ ОУ- арбитрт хандвал ОТ " лацдуулж " уурхайн уйл ажиллагаа хэрэг шийдтэл зогсоно. Нэг хоер жил биш , 5 6 жилээр сунжрах тохиолдол бий. Энд хэн хохирох вэ ? Бууцаад л Монгол !!!! Рио Тинто баталгаатай ялж хохирлоо телуулчих учраас гузээгээ илээд л хэхрээд суучина. Энийг л манай хам биш " ерселдегч " хойд херш мэдэхийн дээдээр мэдэж буй учраас нохойнууд, худалдагдсан хелснийхнээрээ хор хутгуулж байгаа…..
Зочин 2019-11-22 202.179.26.146
Үнэн үг шар тос. Бурхан минь бид ямар хүмүүсийг сонгочихов оо.
Зочин 2019-11-22 202.21.108.216
РиоТинто их л сандарч байгаа нь илт, биднийг Хятадаар ч айлгах гээл, Оросоор ч айлгах гээд хөлслөгдсөн сайт, сэтгүүлчдээ өргөнөөр ашиглаж эхэллээ. Ойрын үед иймэрхүү яс хаясан, хооронд нь тэмцэлдүүлж хэрүүл дэгдээгээд хэлэлцээг амжилтгүй болгох тактик яваад бна. Ойлгомжтой хэлбэл түйвээж, олны сэтгэлийг удирдлаггүй замбараагүй болгож гэрээгээ авч үлдэх санаа бна. Иймэрхүү жижиг юманд хууртаж хоосон дебил юман дээр маргахгүй шүү Монголчуудаа. ОюуТолгойгоос хожилтой наймаа хийх цаг ирсэн.
Зочин 2019-11-22 205.155.65.226
Монгол ялагдахын цагт чи наал бичсэнээ эргээдсанаад амаа барина даа
Зочин 2019-11-22 103.229.121.86
Сэтгүүлч нэртэй энэ тэнэг хүүхнийг монголоос хөөж гарга.Харин эсрэгээрээ зг оюутолгойг ярихдаа Нямдорж,Хүрэлбаатар,Сумьяабузар ,Цэрэнбат нараас холхон байлгаж байгааг хийгээрэй .Харин шударга сайд нар болох Даваасүрэн,Оюунэрдэнэ,Баделхаан ,Улаан,Чинзориг,Сарангэрэл нарыгаа сайн оруулцуулаарай ерөнхий сайдаа.Шаардлагатай бол ашиг сонирхлын зөрчилтэй сайд нхраа чөлөөлөөрэй.
Зочин 2019-11-22 122.201.21.60
Xa xa tegeed ersest ni chi eejiin bor ayagaa bariad hudsun deelee umsuj, tsus oirtson heden malaa n xariulj,5 hanatai noorhoi bor gertee boortsgoon ideed l hotsroh baih da
Зочин 2019-11-22 192.82.64.251
Жинхэнэ оркуудаа нэрлэжээ оркоо
уншигч 2019-11-22 37.120.148.94
Энэ Нямсүрэн гэгч хөлсний бичээч ямар ядмаг,утга багатай юм сараачина вэ. Зүгээр л нэг холион бантан.Баахан гүтгэлэг.
Зочин 2019-11-22 202.9.42.154
Nymsureen,chi 34%iin ard mongol uls heden terbumiin urund orood bgaag yrihgui tarhi ugaah sanaatai eeljit saraachilt chn vv
mongol 2019-11-22 192.82.72.85
odoo ingeed hamgaalaad ehellee ene site..Elbegdorj bas Oui-tolgoitoi tomoor orootsoldson uim bishuu,Bayr terguutentei hamt Elbegdorjiig sain shalgah heregtei uim bish uu,
Оросууд монголыг хоолыг гартаа оруулах нь 2019-11-22 18.27.197.252
Ингэснээр Оросууд Монголыг төсөв санхүүг гартаа оруулж дуртай цагтаа хямрааж дуртай цагтаа өндийлгөж тоглох боломж бүрдэнэ. Оросын хар хайрцагны бодлого бол Монгол гэх үндэстэнг үргэлж дарж дарлаж өөдүүлэхгүй байх ингэснээр буриад халимагуудыг доороо барьж байгаа юм.
Зочин 2019-11-22 66.181.183.162
hurliiz nobshuud bvr tenegtej ogoh yumaa.bidend gantshan hyatad gej daisan l bii.odoo obormongoliin 6 say mongolchuud hujaa nard gazar nutagaa odor bvr deeremdvvlj hot suurin ruu hoogdoj esbel hashaand malaa mallah bolj bna.obormongold odor bvr l mongol surguuli tsetserelegiig haaj hyatad heleer ybuuldag bolj bna..
Зочин 2019-11-22 160.46.252.69
Sedviinhee garchgiig ih hurdatstai solij bnashu hehe
зочин 2019-11-22 192.82.77.192
Удахгүй өөрийгөө мэддэг бүрэн улс болоод гучин жил болж байдаг , гэтэл улсаа хоролдог агаа нэр төрийн толгойд гараад л …
Баярхүү 2019-11-22 64.119.21.118
Жанхуу дүнхүүгээс яаж салнаа, ямар ч дайсан Монголыг ингэж хорлож чадахгүй!!?
ЗОЧИН 2019-11-22 202.21.109.149
ОЮУТОЛГОЙГООС ӨРӨНД ОРООД БАЙНА ГЭДЭГ НЬ ПУТИНЫ ЗОХИОСОН МОЛИГО БАЙХГҮЙЮУДАА
МОНГОЛЧУУД ТЭНЭГ ЮМ ЧИНЬ ЮУЧ ХЭЛСЭН ИТГЭНЭ ГҮТГЭЭД БАЙ ХУДЛАА АМЛААД БАЙ ГЭЭД Л МАНЙХАНЫГ ШАХААД БАЙГАА ХЭРЭГ БИД МӨНЧ САЙХАН МАЛУУД ЮМДАА ХӨӨРХИЙС
ene ervvl hvn mon uu 2019-11-22 66.181.183.162
za bitgii buraad bai malaa.34 -iin hubi chin odoo 1.4 terbumiin or bolsoniig mongoliin mundag ediin zasagch ih huraliin gishvvn enhamgalan chin heleed bna.baruund sursan hvn shuu.. bvr hubitsaa ezemsheed orond ordogiig ni gaihaad bna.hubitsaa gedeg bol ezendee ashig ogdog ed shuu zah zeeliin dvremeer chin.. ingej bitgii maltaj bail daa..
Зочин. 2019-11-22 78.187.120.177
За ашгүйдээ одоо л нэг зөв замдаа орлоо, Рио Тинто-г даруй хөөж гаргах хэрэгтэй, чадахгүй бол Засгийг огцруул, бас зөвхөн Орос, Хятадын компаниудыг л Монголд оруулах хэрэгтэй, өрнөд бол Мангас шүү, монголчуудаа, энэ УИХ ганц зөв юм хийлээ, 2045 онд БНХАУ, ОХУ-ын аль нэгэнд дагаар орох хэрэгтэй
садө 2019-11-22 202.21.108.209
солиор
зочин 2019-11-22 103.212.117.25
амжихгүй
yadii 2019-11-22 103.57.94.210
17000 n pildagdaj tsalin avaad uldsen 3000000 n yaduu bhuu. ugaasaa mongolchuud bayn yavsan tuukhgui.
Зочин 2019-11-22 192.82.67.151
Tegvel neg musu 200 ger buleee barij avd alaad mungiig ni s***h uu?
Зочин 2019-11-22 192.82.67.151
Yostoi hariugui ataach horhoi yum daa. Tamiin tolgoinii ulgeriin ezen, iim novshnuud hezee ch sain saihan yavdaggui l yum daa
Зочин 2019-11-22 205.155.65.226
хөгинй п вэ чи. Яг жинхэнэ монгол ялна байна даа чи
Зочин 2019-11-22 139.5.217.71
Монголыг хохироггчдоос яаж нэг сална аа, янз бүрийн сонгуулиар гараад л ирэх юм.
Зочин 2019-11-22 202.21.108.70
Монголчууд америйкийн Мянганы хөгжлийн сангийн тусламжтайгаар салаа төмөр зам барих гээд зүтгэж байхад Оросууд яаж гацаалаа. Хэдхээн жилийн өмнөх явдал ш дээ. Та нар санацгаа. Салаа төмөр замтай болж, төмөр замын тээврэрлэлтийн хурд хэд дахин нэмэгдэх байсан бол? Якунин гэдэг нөхөр ирээд л зогочихоод л яваад өгч байсан даа.
mongolhvv 2019-11-22 66.181.183.162
za bitgii buraad bail daa.amerikiin myanganii hogjiliin san geh 250 say dollaraar heden km zam barih be dee.amerikuud zobloj sudalgaa hiin mergejiltenee tsalinjuulan geed taliig aban vldeseer ni bvh zvil vntei gants hoer zvtgvvr l iren dee..amerik barunii ene olon saniin horongo tuslamj bol vnendee bodit tuslamj boldogui. ihenh ni surgalt mergejiltenii zoblohiin tsalin bolood l suudag.getel yponii solongos turkuud bol yg bodit tuslamj ogdog.surguuuli tsetserleg baridag geed
Зочин 2019-11-22 205.155.65.226
Үнэн шүү дээ. Якунини ирээд үзагнаал занаад л болилусан. Зарим нь өргөн нарийн, танк энэ тэр гэж байгаад л хуурамчи самсунгиай нийлж шороо овоолоод дууссан. одоо дуугарах эрхгүй хэдэн цэргээ зарж ОТ -ын ноогдол ашигаар хойшоо төмөр үам бариулж байна. БИд ялж л байна
Зочин 2019-11-22 202.21.108.70
Хүргэнийхээ үүргийг сайн биелүүлж байгаа хүү дээ. Хэдэн жилийн өмнө Хятад руу төмөр зам барихаар танк ороод ирнэ гээд ТЗ-ын ажлыг гацааж байсныг нь тухайн үеэс хойш Оросууд хаагуур, хаашаа төмөр зам бариад, хаанаасаа хаашаа нүүрсээ зөөгөөд, одоо хаашаа хаанахын төмөр замаар хаашаа юу зөөх асуудал ярьж байгааг нь л олоод уншицгаа троллуудаа.
Зочин 2019-11-22 202.9.44.245
Хүргэн хүү хүчтэй энэ бол монголчуудын сонголт шүү
Зочин 2019-11-22 202.9.42.147
ОТ-г тас гацаагаад Оросын зэсийг урагшаа зарах нь зөв. Манай Женкогийн хадмууд л сайн байвал бидний ядуурах ч гайгүй хэвтэнэ.
zahialgat niitlel bnaa.. 2019-11-22 66.181.183.162
oyuintolgoid 17000 hvn ajildagui ee.yg 2900 hvn l ajildag busad bol zvgeer gereet kompani tvr zuuriin ajilchid ch dee.ajil ni 1-2 jild duusaj bvgd garanaa.yg uurhaid bol dongoj 4500 ajilchin l vldej ajilanaa..harin mongoliin or 1.4 terbum bolson bol jil bvr osoj bgaag martaj bolohgui dee.zobhon udirdalgiin zardal 2 terbum dollar zaran gedeg bol zvgeer l deerem ch dee.oros orond zesiin heregtsee asar ih bolohoor gadashaa tegej gargadaguig hvn bvr medenee.zes olborloj ga
Зочин 2019-11-22 192.82.67.151
yu ch medehgui shaaltuur
oyuintolgoid ajildag hvn 2019-11-22 66.181.183.162
chamaig bodbol bi ter uurhaid gvnii dald uurhaid ajildag hvn zaa. tend yu bolj baigaag sain medenee.. chi bol zvgeer l yugaa medehgui gar bna.odoogoor 40 km uhaad gol olborloh ordoo hvreed bgaa.. uul uurhain nohtsol ch hvndersen zvil bhgui harin nuraltai tiim oromdohod boolt hiihed hetsvv gazar gardag ni vnen l dee.bvh uurhaid baidag zvils ch de.harin yaj ch bodood ene dald uurhain tosold 4.3 terbum oroogui shuu.vsereed 1 terbum hvrsen uu dee…
Нүд чих 2019-11-22 64.119.24.236
ЗОЧИН гуай надад Орос,Америк, Хятад алинч падлийгүй.Тоо мэддэг бол жилд 320 сая гэж юу донгодоод байгаа юм. Мэдэх мэдэхгүй юмаа захиалгаар ингэж бантан бичиж нэг талыг нь төвийлгөхөө болилдоо гэж байгаа юм.Зочин та өөрөө Нямсүрэнгийн бичсэнийг уншилдаа.Тоогоо уншиж чадахгүй байж мэдэмхийрээд яахавдээ.
Нүд чих 2019-11-22 64.119.24.236
ОРОСЫН эрх тавихаар хөгжихгүй гээд авч өгчээ. Даалгавраа биелүүлэх гэж бантагнуулжээ.ОТ д монголын 15 мянга хүн ажилдгыг 17 болоод л.Ингэж захиас бичихээ болиоч гэж олон хүн бичих юм.Сэтгүүлч юм бол мэддэг сэдвээ мэрэлдээ.
oyuintolgoid ajildag hvn 2019-11-22 66.181.183.162
ouintolgoid vndesen ajilchin bol dongoj 2900 hvn baidag busad ni bol gereet kompanii hugatsaad ajil hiij bui hvmvvs ch dee.ted 1-2 jiliin gereetei ajil hiij bgaa duusaad garanaa.odoo bosoo 2 -r amanii 400 ajilchin ajilaa duusaad tsomodgold orj ybj bgaa.busad ch gesen duusaad l ajilgui ch de.uurhaid bol 4500 l hvn vldej ajilanaa..uul uurhaid bvteen baiguulalt duusaj olborlolt ehleheer ene 4500 hvn l ajillanaa..
Зочин 2019-11-22 119.40.103.37
ЮУ Ч ХИЙЖ ОРОЛЦООГҮЙ ХҮМҮҮС ЮУ ГЭХ НЬ ТЭДНИЙ Л СОЛИОРОЛ. ЯГ АШИГЛАЛТАНД ОРООД ЭХЛЭХЭЭР ХАРЦГААЯ. УРЬД НЬ ТЭГЖ ИХ МЭДДЭГ МЭРГЭН ЦООХОР БАЙСАН ЮМ БОЛ ОЮУТОЛГОЙГООС ИНГЭТЛЭЭ ӨРӨНД ОРОХЫГ МЭДЭЭД СОЛИОРОХГҮЙ ҮХСЭНЭЭ ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ. ОРОС ГЭХЭЭР Л ҮХЧИХ ГЭЭД ХУДЛАА БУУНЫ НОХОЙНУУД ШЭЭС НЬ САВИРЧ ЧАЦГА АЛДАЦГААХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛЧУУД Л ХОЖНО. ХАРИН ЧИ ЧАДДАГ ЮМ БОЛ ТЭР ҮЕД ӨӨРИЙГӨӨ ИЛ БОЛГООД ДҮВЧИГНЭЭРЭЙ.
buraad mal chin.. 2019-11-22 66.181.183.162
odoo dongoj 150 say dollar ogch bgaam dald uurhai ajilahaar 3 dahin osgoj 450 sayiig ogon gesen tootsoo bii.harin or ni 9 hubiin hvvtei tul odoo bgaa 1.4 terbum ni hed bolj osoh bolj bna.. ingej bitgii tenegteed bail daa.mongoliin mundag ediin zasagch enhamgalan hvrtel heleed bgaa bizdee.hubitsaa ni ezenee orond oruuldag tiim zviliig medehgui geed l..
Нүд чих 2019-11-22 64.119.24.236
Хөлсний Нямсүрэн балайрч өгчээ.Үндсэн хуульд орсон заалт,Шүүх болон УИХ-ын шийдвэрүүд зөв.ОТ төслийн өгөөжийн 73% нь монголд гэнээ энэ өгөөжид юу ороод байна?,100 жилийн настай төслөөс жилд дөнгөж 320-хон сая төгрөг орж ирдэг юм байна.Түүгээр Монгол улс цалин тэтгэрээ өгдөг гэж сайрхаад. Мөн донгодсон.Ард иргэдэд тараах 700-г замд зарцуулж,Путины залинд ороод гэнээ.Залийг нь мэдээд байгаа бололтой. Монголын эрх ашгийн өмнө ОТ-н эрх ашиг тавигдахаар Монгол хөгждөг, Монголын эрх ашгийг өмнө
Зочин 2019-11-22 192.82.75.44
oyu tolgoigoo hamgaalah hregtei kanaduudtai oilgltsj ajillah ni chuhal kanad mgl 2 muudbal uur ulsiin idesh bloh geed bn shd
Зочин 2019-11-22 103.23.50.66
Huuye odoo avstrali bolson yun kanad
Zochin 2019-11-22 64.119.27.63
Oros huuhnii hoyor huliin dundah nuhkkj
Baagii 2019-11-22 202.55.188.92
Gereeg ni tsutsalchihaa manai teneg mglchuud zaaval aldaj baij surah geed baigaa yum bailgui dee. Niiteeree ajilgui orlogogui toriin baiguullaguud ni tsalingaa tavij chadahgui bolohoor uhaan suunaa gaigui
Zochin 2019-11-22 64.119.27.63
Jencod Oros b**s Amerik $ hetegtei Yun Mongoluls tunmur zam kkkk
Зочин 2019-11-22 182.160.1.93
Баабар ахыгаа сонсох хэрэгтэй. Цөөнх нь ухаантай байдаг аж. Баабар Энхсайхан ….. нарыгаа дагах хэрэгтэй. Ямар ч ард түмний 80-90 % нь эрүүл бус Гантулга шиг нөхдүүд байдаг гэсэн. Энэ үнэн. Харин тэр генерал тэнэг Гантулгын Фронтоос зориг гаргаж холдсон нь маш зөв.
oyuintolgoid ajildag hvn 2019-11-22 66.181.183.162
hujaa hurliiz baabar tarhiig chin ugaaj ulaanbaatariin gudamjaar dvvren talhanii zurag tabiad l 70 hubiig bid mongolchuud aban geed l baisan haa bna.bas mongol uls odor bvr say dollar aldaj bna gesen haan bna.odoo dongoj 150 sayiig ogdog ch de.. or ni odoo 1.4 terbum bolood bgaa ch de.baabar bas oyuintolgoid ajildag hvn bvr 1000 dollar abdag geed bursan ch de.getel vndesen ajilchid 2900 hvn l tegej abdag bol tuslah kompaniud bol ajilchid dongoj 800000 -1.3 say ch dee..
enhsaihan zvgeer luibarchin daa.. 2019-11-22 66.181.183.162
enhsaihan uhaantai genee naad hvn chin tavantolgoig hujaagiin shinhui kompanid 600 sayaar ogoh gej baisaniig ih huraliin darga enhbold boliulij ard tvmend 1072 hubitsaa ogon geed ulsiinh hebeer bailgaj abarsan ch dee.bi bol tegej uhaantaig medehgui ee. harin dandaa eh oronoo hudaldaj baijahaa bodson oodgui hvn l gej boddog doo..
БААТАР ЗАЙРАН 2019-11-22 103.240.241.110
ЗҮҮНБАЯН ГЭЖ САЙНШАНДААС БАРУУН УРШАА НҮДЭНД ХАРАГДАХ ГАЗАР ЯВААД ДУУСДАГ НЕФТ ЗӨӨДӨГ ЖААХАН ТӨМӨР ЗАМААР ОРОС ТҮҮХИЙ ЭДЭЭ ХААШ НЬ ЗӨӨХ ҮҮ? ЦААШ НЬ ӨМНӨГОВЬРУУ БАРЬЖ ЭХЭЛСЭН ЗАМ ХЭЗЭЭ ДУУСАХ УУ? ХАА ХҮРЭХ ҮҮ? ДУУСЛАА ГЭХЭД ӨМНӨГОЬД АСГАХ УУ?ИЙМ СЭТГЭЦИЙН ӨВЧТӨНГҮҮД СЭТГҮҮЛЧ ХИЙГЭЭД ЭЛИЙРЭЭД Л БАЙХ УУ
МӨӨГИЙ 2019-11-22 103.240.241.110
ЭЛБЭГЭЭ ЗҮҮД МӨРӨӨДЛӨӨ САЙТДАА БИЧЭЭД ИХ Л САНДАРЧ БАЙНА ДАА? ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМ ЧИНЬ САЙНШАНДААС БАРУУН ТИЙШЭЭ ХАРАГДАХ ГАЗАР ЯВААД ДУУСДАГ ТЭНДЭЭС НЕФТ АЧИХ ЗОРИУЛАЛАЛТАЙ ЗАМ, ТЭНДЭЭС ӨМНӨГОВЬРУУ ЗАМ БАРИНА ГЭЖ ЭХЭЛЖ БАЙГААГААР ОРОС ТҮҮХИЙ ЭДЭЭ ЗӨӨГӨӨД ЗҮҮНБАЯНД АВААЧААД АСГАХ УУ? ШАРХАДНЫ ӨВЧТӨНГҮҮД ИНГЭЖ СЭТГЭХГҮЙ ЭЭ? ХАРИН БОЛОВСРОЛГҮЙ БАТТУЛГА ПҮТИНЫ АМ МЭХЭНД ОРООД ТӨМӨР ЗАМ ГЭЖ АШИГГҮЙ ЮМАНД ХАМАГ МӨНГӨ ХҮЧЭЭ ЗАРЖ БАЙХ ХООРОНД ӨӨР ТАЛААР ОРОС ХОБОГДОНО
зочин 2019-11-22 202.21.120.66
хөлсний бичээч гуай ард түмэн тэнэг биш Монгол ашиггүй гэрээгээр яадгийм хөөж гаргах хэрэгтэй Монголд ОТ ажиллуулах авч явах залуучууд залуу мэргэжилтнүүд зөндөө бий
Зочин 2019-11-22 64.119.25.140
Ядаргаатайн хэдэн биeнээ байнга муулаастай. Оюу толгойг чинь оилггүй байгааг Болорчулуун байтугай Дулмаа эмээ ч мэдэхээр харагдахаар болчоод байхад л
Нэр 2019-11-22 202.9.44.2
Орос ахын ухаан ялжээ. Харилцан тарифын хөнгөлөлт эдлэнэ шүү гэж молигодоод манай замаар нүүрсээ хятад руу зөөх мэргэн ухаан сийлжээ. Монгол ялна гээд хөөрөөд харанхуй масс дагаж хашгараад байлуу хохино л
гэдэг байхдаа .
Битгий улин хуцаад бай, тарваганы бууны нохой минь. 2019-11-22 202.131.245.243
тарваганы гудас Ж. Нямсүрээн, танай эзэн чинь бондуудын өрийг AHУc ахаараа тэглүүчих нь яасан юм бэ? Орос ах их өрийг тэглэж болсон л юм даг.
Зочин 2019-11-22 59.153.84.70
320-хон сая төгрөг төлдөг үнэхээр Мега төсөл юм даа
Зочин 2019-11-22 107.77.173.22
Дөнгөж эхэлж байгаа төсөл шүү дээ…
Зочин 2019-11-22 202.170.68.162
WHAAAT? эхэлж байгаа гэнэ үү, гуцаарай стаа минь
Иргэн 2019-11-22 103.57.93.53
Тэр ил уурхайг чинь 320 тн даацтай 27 ш машинаар өдөр шөнөгүй зөөж байна шүү дуусаж байгаа гэдэг тэгээд энэ чинь эхэлж байгаа төсөл үү
medehgui baij bvltereed 2019-11-22 66.181.183.162
dongoj ehleed 6 terbumiin ashig olood l tee malaa. zobhon il uurhain 10 jil ajilaad erdenetees ih zes gargadagiig chi medehgui gej uu…odor bvr 27 tom mashinaar oyuintolgoin zes hujaa ruu gardagiig medeh uu dee.tend erdenetees tom baijuulah vildber odor shonogui zesiin baijmal ugaaj gargaj baidag ch dee..
Зочин 2019-11-22 103.57.95.32
тоогоо зөв бичмээр юм даа. 320 сая биш байх л даа
Zochin 2019-11-22 150.129.143.79
320 тэрбум. Сэтгүүлч андуураад бичсэн байна
Зочин 2019-11-22 66.181.183.162
vsereed l 150 say dollar ch dee.harin or ni odoo 1.4 terbum bolj bgaa.odoo jil bvr ll osoj bgaa daa..
Хэлэлцээ шүү 2019-11-22 66.181.185.68
Хэлэлцээний ширээнд сууна шүү. Хэлэлцээрийн ширээ гэж ерөөсөө байхгүй. ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ хийх болно. Түүнийгээ ХЭЛЭЛЦЭЭНИЙ ШИРЭЭНД сууж байж хийнэ шүү -"-Р" үсгээ авч хая
mongol 2019-11-22 66.181.186.38
Bid iimerhuu tusulduu orosiig baga oroltsuulah ni zuv shuu uchir ni orosuudiin oroltsoo ih bolood ireheeree l yamar neg yam bolohoo baigaad eheldeg erhi barigchid uls eh ornoo bodmoor yam
монгол 2019-11-22 66.181.184.154
Үнэнч хүргэнээ хайрлаж байгаа хадмын харц
Зочин 2019-11-22 103.229.120.68
төмөр замаараа тээвэрлэх нь хийн хоолой зэрэг нь харин ч байнгын ашиг олох бизнес бишүү өөрийн нүүрсний т
Аялагч 2019-11-22 103.212.117.164
Аливаа улс юун түрүүнд өөрийн эрх ашгийг тавих нь ойлгомжтой ш дээ.Энэ нь ОХУ,АНУ гээд бүх л улс гүрэнд хамаатай.Манайх харин тэндээс нь өөрт ноогдож болох ашгийг боломжоороо авах хэрэгтэй.Путин нэг удаа манай өрийг цайруулаа биз дээ,одоо дахиад юу нэхэх гээд байгаа юм бэ.
аааа 2019-11-22 59.153.84.70
Тэр өрийн тал нь манай Монгол улсын бүтээгдхүүнийг Зах зээлийн үнээс доогуур авч өөрсдийн бүтээгдхүүнийг зах зээлийн үнээс дээгүүр өгч зөрүү алдагдалд нь зээл өгч бий болсон өр юм.Арчаагүй төрийн эрх баригчидаас болоод одоо ОХУ болон Их Британи улс 2-т хоёуланд нь луйвардуулж байна. Оюу толгой том төсөл хэдий ч Монгол улсад ашиг багатай Рио Тинтод их ашигтай луйвардуулахаар хийгдсан цоорхой гэрээ нь үнэн, нөгөө талаас ОХУ барууныханд хавчигдаж БНХАУ руу өөрсдийн а/малтмалаа шахах гэж буй нь үнэн
ЖДУ-н 3% ийн хулгайч 2019-11-22 202.21.100.210
ЖДУ-гийн 3% ийн хулгайч Болорчулууны Дорнодын ард түмэн УИХ-д сонгоод байгаа зовлонг яах юм вэ. Яах аргагүй энэ нөхөр ЖДУ-тэй холбогдсон татвар төлөгчийн мөнгийг хувийн ашиг сонирхолдоо зарцуулсан үнэн шүү дээ.. Энэ мэтийн новшнууд арбаын ертөнцөд байсан бол УИХ-н гишүүн биш өөр газарт хэвтэж байхсан
жудоч 2019-11-22 124.171.196.154
Жудогийн дэвжээн дээр Баттулга Путинг өмсөөд шидчих хорхой нь хүрээд байгаа янзтай хараад нөгөө нь энэ арай өөр том дэвжээ шүү гэсэн янзтай харж байна даа
Зочин 2019-11-22 64.119.18.41
Одоогийн ОХУ бол улс төрийн эмоциор халуун тусламж үзүүлдэг СССР биш! Гагцхүү хар амиа л боддог хатуу сэтгэлт прагматикууд учир өөрийн ашгаа хамгаалахын тулд Монголыг яаж ч золиослохоос буцахгүй!! Тэр тусмаа Путин бол манай Женко-г зажлахгүй залгиж, дүлихгүй баана шүү!!!
Путин ялж явнаа 2019-11-22 150.129.143.39
Путин ялж явнаа
энх60лд 2019-11-22 202.21.124.22
ТАРВАГА СДААГИЙН ХӨЛӨСНИЙ БИЧЭЭЧ БНА
энх60лд 2019-11-22 202.21.124.22
Тарвага доржийн хөлөсний бичээч бна ер нь Сайханбалагийг Тарвагадорж Дубайруу явуулж дубайн гэрээ гээчийг бгуулсан бж таарна
Lkhagva 2019-11-22 202.126.89.11
Айх юм байхгүй. Тулаад л байх хэрэгтэй. Ялалт ирнэ. Бид нутаг дэвсгэр дээр ээ биз дээ. Дахиад. Айх юм юм байхгүй
Onom 2019-11-22 103.57.95.215
Za tegeed manai uneeg saagaad ig geed saalchintai geree xiij. Saalchin xuvin, tumpen shanagiin munguu exleed suutgaj avna gj. Xamag zardlaa nuxuud daraa ni ashgaa xuvaana gej toxirch. Getel suugee zaraad l baidag. Xezee suunii ashgaa avax ve gxeer aa tumpen shanaga zeeleer avsan tulj duusaagui, deer ni ene xoirond zardal nemegdlee, ugaasaa bi suu saaxdaa iim tsalin avdag xun gex met yariad tanii ur ulam nemegdsen shuu, tantai suugee daraa jilees xuvaaya, ene jil mani chine zeelee tuluudxii,
Zochin 2019-11-22 66.181.161.35
Putin neeree yalsan bainoo. Hojmiin tuuhend jencog urvagch geh bh da. Odoo ch eh oron ch geh bh.
Зочин 2019-11-22 107.77.173.22
Молом оо…чи үхвэл таарна
Зочин 2019-11-22 202.21.108.216
Монголын эрх ашиг бол бусдыг хорлох , боох биш. Хэрэв тэгвэл хор холбогдол нь бид өөрсдөө амиа хорлосонтой ялгаагүй сүйрэл ирнэ. Жирэмсэн эмийн шээээсний газраас холгүй бодолтой байвал бидэнд ирээдүй байхгүй гэсэн үг. Нүүрснээс цаадахыг сэтгэ.
зочин 2019-11-22 192.82.71.169
үргэлжлэл. үнэнийг цулайтал хэлдэг нь Баабар л байх шив дээ.
зочин 2019-11-22 192.82.71.169
арван хэдэн онд манай сэхээтэн шинэчлэгчид засаг төрийн байдлыг "эрдэмтэнг аглаг, зусар бялдуучийг ойр" болгож байна гэж шүүмжилж байсан юм. Аглаг гэдэг нь хол гэсэн үг. Одоо ч гэсэн шинжлэх ухааныг үл тоож, орчин үеийн хэлээр цүнх баригчийг татдаг тогтолцоо, зусар бялдууч нь бүр улс орны хил халиад байгаа юм шиг санагдаад байна даа. Энэ сэтгүүлч ардчилсан үзэл, дэлхий нийтийн хандлагыг дэмжиж бичиж байдагт нь талархаж байдаг даа. Тийм үзэл санаа бас Доржготов сэтгүүлчээс гардаг,