Борлуулалтаараа тэргүүлж буй 7 ном | News.MN

Борлуулалтаараа тэргүүлж буй 7 ном

Борлуулалтаараа тэргүүлж буй 7 ном

Борлуулалтаараа тэргүүлж буй 7 ном

Номын хорхойтнуудын дунд ямар ном эрэлттэй байгаа бол. Энэ долоо хоногт номын дэлгүүрүүдэд борлуулалтаараа тэргүүлж буй эрүүл мэнд, хоолны жор болон хүүхдийн, хувь хүний хөгжил, адал явдалт нэг нэг номыг онцлон хүргэж байна.

ЭНГИЙН КЕТО

Зохиолч Сьюзан Райан: 

Хоёр жилийн турш кето хоолны дэглэмтэй нөхөрлөж 54 кг хаяж, өөрийн амьдралаа буцаан авч чадсан төдийгүй эдүгээ олон сая хүнд онлайнаар дамжуулан эрүүл хооллолт, зөв зохистой амьдралын талаар зөвлөгч, зоригжуулагч болж чадсан Сьюзан Райаны “Энгийн Кето” ном жингээ барьж буй, жингээ хасахыг хүсч буй хүн бүрийн ширээний ном нь байлаа. Энэхүү номоос  кето дэглэм, түүнд тохирох  болон үл тохирох хүнсний бүтээгдэхүүнүүд, Кето дэглэмийн үеэр тохиолддог түгээмэл асуултуудын хариу, хийхэд  төвөгтэй биш, энгийн бүтээгдэхүүнүүд ашиглан хийх кето хоолны 100+ жорууд болон кето дэглэмийн талаарх цогц мэдээллийг нэг дор үзэж, санаа авах, эрүүл мэндээ эргүүлэн авах боломжтой.

ТЭР Л БИ

Зохиолч: Жожо Мойес: 

Зөгийн хээтэй трикогоо бахархалтайгаар өмс. Амьдралаа зориг зүрхтэйгээр авч яв. Ямагт өөрийгөө сорь. Зүгээр л амьдралын сайхныг мэдэр. Магадгүй хэн байх ёстой , хэн байснаа энэхүү номоос харж болох юм.  Жожо Мойесийн Чамтай учирхаас өмнө, Чамтайучирснаас хойш номын гурав дахь цуврал юм.

 

БИ ЭНГИЙН АМЬДРАЛЫГ СОНГОСОН

Зохиолч: Фүмио Сасаки: 

Эхээс төрөхдөө гартаа ямар нэг эд хогшил атгаж төрсөн хүн гэж энэ хорвоод байхгүй. Бид бүгд нүцгэн төрсөн. Ингээд бодохоор хэн ч минималист байдлаас амьдралаа эхэлдэг. Харин амьдралын явцад энэ байдал максималист байдалд шилждэг. Учир нь материаллаг зүйлсийн хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөлийг аз жаргал гэж ташаарч уул овоо шиг цуглуулж эхэлдэг. Гэвч бид амар тайван байдал, цэвэр цэмцгэр тав тухтай гэрэл дүүрсэн орон зайг сэтгэлдээ хүсэмжилдэг. Яагаад?  эл асуултын хариуг  энэхүү номоос олж авах болно.

 

ГҮЙЖ ЯВАА ЭМЭГТЭЙ

Зохиолч: Х.Болор-Эрдэнэ: 

Харийн орныг зорин явсан өөрийн гэр бүл, хайртай аав ээжээсээ дөнгөж арваадхан насандаа ганцаараа хоцорч, балчир насандаа ахдам бие даасан амьдралаар он жилүүдийг туулахдаа хэцүү бэрх бүхнийг даван өөрийн мөрөөдлийг бий болгож, эгэл жирийн монгол охиноос Холливудад хүрч чадсан авьяаслаг уран нугараач Чулуунзоригийн Отгончимэгийн туулж өнгөрүүлсэн ер бусын амьдралын түүхээс сэдэвлэн энэхүү бэсрэг романыг  бичжээ.

 

ҮЗЭХИЙН ХЯЗГААР

Зохиолч: Л.Өлзийтөгс: 

Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн намтарчилсан эсээний энэ ном өөрт тохиолдсон явдлуудаас ургуулан хувь чанарынхаа төлөвшил, уран зохиолыг хэрхэн ойлгож авснаа уншигчидтай хуваалцсан бүтээл юм. Буурьтай санаа, хувь дотоод ертөнцийн онцлогоор халгиж цалгин буй энэ эсээнүүдийн эзэн өөрийн тухай биш өөр нэгний тухай л хүүрнэж буй мэтээр зоримог, шуудхан бичсэнийг та олж харна. Зохиолч хүний уран сэтгэмжээр баяжиж, яруу найрагч хүний зүрхээр дамжин бидэнд ирж буй дээрх түүхүүдээс ямагт "чин сэтгэл" мэдрэгдэж байгаад уг номын үнэ цэнэ оршино.

ХАДГАЛАМЖ ӨЛСӨХӨӨС ЭХЭЛНЭ

Зохиолч: Г.Мөнгөн: 

Нэрнээсээ эхлээд л уншигчдын анхаарлыг татсан эл ном худалдаанд гараад удсан ч шилдэг номын жагсаалтаас буугаагүй.  Зохиогчийн 2018 оны арваннэгдүгээр сарын 2-ноос өөрийн цахим хуудастаа оруулсан долоохон минутын видео өнөөдрийн байдлаар сая гаруй хэрэглэгч үзсэн, хэдэн мянган хүмүүс найзуудтайгаа хуваалцсан, сэтгэгдэл бичсэн, олон залуус, санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй олон гэр бүлд тодорхой өөрчлөлт, ахиц дэвшил, тэр бүү хэл эрүүл байх, зөв амьдрах, зөв дадал зуршилтай байхад томоохон нөлөөлөл болжээ. "Хадгаламж өлсөхөөс эхэлнэ – 6 дансны арга" номоос та өөртөө байгаа нуугдмал баялгийг нээж гаргах болно.

ХӨГЖӨӨНТЭЙ ТУУЖУУД

Зохиолч: Доржийн Гармаа

Монгол Улсад хүүхдийн зохиолоор төрийн шагнал авсан дөрвөн  зохиолч байдгийн нэг нь саяхныг хүртэл уран бүтээлээ туурвисаар явсан, манай хүүхдийн нэртэй зохиолч, монголын хүүхдийн зохиолын хаан сэнтийд мөнхөд заларсан нэрт зохиолч МУ-ын төрийн шагналт, СГЗ Доржийн Гармаа гуай билээ. Түүний зохиол өнөөдрийг хүртэл үе үеийн уншигчдыг байлдан дагуулж, цаг хугацааны шүүлтийг даван гарсан мөнхийн бүтээл бол яах аргагүй түүний "Хөгжөөнтэй туужууд" болон "Аав цэцэрлэгт орсон нь" номууд билээ.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-22 91.64.192.109

бнг

Avatar

Зочин 2019-11-22 150.129.140.106

ИНГЭЭД Л ҮЛГЭР УНШААД Л БАЙЖ ДЭЭ .

Avatar

Зочин 2019-11-22 192.82.68.4

шинжлэх ухааны ном л улсыг хөгжүүлнэ

Avatar

Хэзээ байхдаа хэн уншдаг байлаа даа 2019-11-22 202.21.100.210

Адал явдал, уран зөгнөл, түүх, эрүүл мэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж