НЭМЭЛТ: 17.00 ЦАГ
Осакагийн “Гранд Слам”-ын анхны медалийг МУГТ , Хөдөлмөрийн баатар Д. Сумьяа авчирлаа. Тэрээр хүрэл медалийн төлөө Япон улсын бөх Фунакубо Харукагийн эсрэг хийж хүч шавхсан тулааны эцэст ялж хүрэл медалийн эзэн боллоо. Өнгөрөгч тавдугаар сараас хойш олон улсын тэмцээнд ороогүй байсан тэрээр Монголын жудогийн үндэсний шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагч МУГТ , МУГД Х. Болдбаатарын удирдлага дор анхны медалиа ийнхүү авлаа. Харин -48 кг-д хүрэл медалийн төлөө барилдсан МУГТ М. Уранцэцэг энэ жил 19 нас хүрэх Японы Кога Вакана -д харамсалтай ялагдал хүлээж долдугаар байрт орлоо. Кога Вакана нь хэсгийн хоёрдугаар тойрогтоо Казакстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г. Отгонцэцэгийг мөн ялаад байсан билээ.
ЖУДО: МУГТ Д.СУМЬЯА, М.УРАНЦЭЦЭГ НАР ХЭСГЭЭСЭЭ ГАРЛАА
Осакагийн “Гранд Слам”-ын хэсгийн шатны барилдаанууд дуусч, үдээс хойш хасагдах шатанд барилдах жудочдын нэрс тодорлоо. Монгол Улсаас эрэгтэйчүүдийн -60 кг-д барилдсан Л.Өнөболд эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Германы Плафки Моритз-ыг ялж гуравдугаар тойрогтоо Японы Аоки Даи -д , мөн энэ жинд оролцсон Э.Ариунболд эхний тойрогтоо Лаосын бөх Ситхисанэ Сукфахай-г ялж, дараагийн тойрогтоо Узбекстаны Нуриллаев Кемран -д, дээд жин нь болох -66 кг-д Г. Хэрлэн эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Энэтхэгийн бөх Сайни Жаслен Сингт тус тус ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Харин эмэгтэйчүүдийн -48 кг-д МУГТ М. Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Румын улсын бөх Унгуреану Моника-г ялж, хэсгийн аваргын төлөө Японы Цунода Нацуми-д ялагдаж дагах барилдаан хийх эрхтэй хийх эрхтэй болсон бол -52 кг-д Л. Сосорбарам эхний тойрогтоо Узбекстаны Келдиёорова Диёора-г ялсан боловч дараагийн тойрогтоо Канадын Гюка Екатерина-д ялагдснаар энэ удаагийн тэмцээнээ дуусгалаа. -57 кг-д МУГТ , Хөдөлмөрийн баатар Д. Сумьяа эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Кот д’Ивуарын Дабоннэ Зоулэа Абзетта-г дараагийн тойрогтоо Румын улсын бөх Стефан Корина нарыг ялж хэсгийн аваргын төлөө Японы Тамаоки Момо-тэй барилдсан боловч торгуулиар ялагдал хүлээн дагах барилдаан хийх эрхтэй болж байна.
Бусад дэлхийн шилдэг бөхчүүдийн тухайд гэвэл -66 кг-д 2019 оны дэлхийн аварга Японы Жоширо Маруяама болон 2018,2017 оны дэлхийн аварга Абе Хифуми нар хэсгээ толгойлон гарч ирлээ. Ирэх жилийн олмпийн наадамд энэ хоёрын хэнийг нь оролцуулах вэ гэдгийг шийдэх том тэмцээн болж байна.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ