Дулааны шугамын халуун ус алдагдаж 2 хүн шалзарч, нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Дулааны шугамын халуун ус алдагдаж 2 хүн шалзарч, нас баржээ

Дулааны шугамын халуун ус алдагдаж 2 хүн шалзарч, нас баржээ

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны дулааны  шугам сүлжээний худагт халуун ус алдагдаж хоёр хүн нас барсан харамсалтай  хэрэг өчигдөр /2019.11.21/  гарчээ. Тодруулбал, дулааны шугам сүлжээний худагт халуун ус алдагдаж, дотор нь 2 хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл Нийслэлийн Онцгой байдлын газарт 19.32 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу 13 алба хаагч  19.42 цагт очиход тухайн худаг халуун усаар дүүрч  ажиллах ямар ч  боломжгүй байсан учраас Улаанбаатар дулааны шугам сүлжээнээс шуурхай жижүүрийн багийг ирүүлжээ.

Тухайн дулааны  шугамыг 20.05 цагт хааж 1.5 метрийн гүнтэй халуун усыг соруулсан  ч 21.30 цагт нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүний цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн  өгсөн байна. Хэргийн шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж