Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны дулааны шугам сүлжээний худагт халуун ус алдагдаж хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг өчигдөр /2019.11.21/ гарчээ. Тодруулбал, дулааны шугам сүлжээний худагт халуун ус алдагдаж, дотор нь 2 хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл Нийслэлийн Онцгой байдлын газарт 19.32 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу 13 алба хаагч 19.42 цагт очиход тухайн худаг халуун усаар дүүрч ажиллах ямар ч боломжгүй байсан учраас Улаанбаатар дулааны шугам сүлжээнээс шуурхай жижүүрийн багийг ирүүлжээ.
Тухайн дулааны шугамыг 20.05 цагт хааж 1.5 метрийн гүнтэй халуун усыг соруулсан ч 21.30 цагт нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүний цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Хэргийн шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ