Хонгконгийн иргэдэд Британийн иргэншил олгохыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Хонгконгийн иргэдэд Британийн иргэншил олгохыг уриалжээ

Хонгконгийн иргэдэд Британийн иргэншил олгохыг уриалжээ

Эх газрын Хятадын бодлогыг эсэргүүцэж буй Хонгконгийн иргэдийг эсэргүүцэл туйлдаа хүрч байна. Энэ үеэр Британийн зарим улстөрчид Хонгконгийн иргэдэд Британийн иргэншил олгох санал гаргасан байна.

Хонгконг нь 1997 онд Британиас Хятадын мэдэлд шилжсэн байдаг. үүнээс өмнө төрсөн хүмүүс хилийн чанад дахь Британийн иргэд гэсэн утгатай BNO (British National Overseas) паспорттой байдаг юм. Тэгвэл эрх баригч Консерватив намын дарга асан Норман Тэббит тэргүүтэй хэсэг парламентын гишүүд ийм төрлийн паспорттой хонгконгчуудад Британийн иргэншил олгохыг Ерөнхий сайд Борис Жонсонд хандан уриалаад BNO паспорт нь түүхэн алдаа байсан хэмээн шүүмжилжээ.

Энэхүү паспорттой хонгконгчууд Британид чөлөөтэй зорчиж, аялж, суралцах эрхтэй байдаг аж.

Мөн Либерал Ардчилсан нам ирэх сарын 12-нд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Хонгконгчуудад Британийн иргэншил олгох амлалтыг багтаасан анхны улс төрийн хүчин болжээ. Статистик мэдээллээс харахад 2015 оны байдлаар Хонгконгод 3,4 сая хүн BNO паспорт эзэмшдэг байна.

Эх сурвалж: The Telegraph

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж