FIFA 2022 оны ДАШТ-ний товыг батлалаа

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

FIFA 2022 оны ДАШТ-ний товыг батлалаа

FIFA 2022 оны ДАШТ-ний товыг батлалаа

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ Катар улсад 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ээс арванхоёрдугаар сарын 18-ыг хүртэл зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан. Тэгвэл FIFA буюу Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос  дээрх товыг баталж, сүүлийн 40 жилийн хугацаан дах хамгийн богино буюу 28 өдөр 32 баг оролцсон ДАШТ өвлийн улиралд зохион байгуулагдахаар боллоо.

Энэ нь бусад орнуудын дотоодын лигийн хуваарьт болон олон улсын клубуудын томоохон тэмцээнүүдийн хуваарьт ч өөрчлөлт оруулах шаардлагатай нөхцөл байдалд орууллаа. Үүнээс гадна тамирчдын форм, бие махбодийг шалгасан уртхан өвөл болох нь тодорхой боллоо. Qatar 2022 оны ДАШТ-ыг өвөл зохион байгуулж байгаа шалтгаан нь Катар улс нь цөлийн уур амьсгалтай бөгөөд зундаа 40-42 градусын халуун уур амьсгалтай байдаг нь үзэгч болон тамирчдад муугаар нөлөөлөхөөс сэргийлж буй. Харин өвөлдөө 17-22 градусын дулаан байдаг нь тэмцээнийг зохион байгуулах хамгийн таатай уур амьсгал хэмээн үзжээ.

                                                                                                                                     Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж