Гэртээ нохойгоо тэврээд хэвтэх нь ширээний ард суугаад тархиа гашилгахаас хамаагүй дээр гэж боддог хүн олон биз. Флорида дахь нэгэн амьтны асрамжийн газар "мэргэжлийн нохой тэврэгч" гэх сайн дурын ажлын байр санал болгож байна. Сайн дурын ажил болохоор цалингүй л дээ, гэхдээ үүнээс илүү сайхан ажил гэж байх уу.
Мэргэжлийн нохой тэврэгч нь чухал хэрэгцээтэй үед ажлын байран дээрээ очиж, айсан хөөрхий нохойнуудыг тэврэх үүрэгтэй гэнэ. Учир нь амьтад асрамжийн газарт байхдаа их ганцаардаж, түгшдэг гэнэ. Ямар ч насны хэн ч энэ ажлыг хийж болох бөгөөд хэрвээ 16-аас доош настай бол насанд хүрэгчийн зөвшөөрөл авах хэрэгтэй.
Б.АМАРБАЯСГАЛАН
Холбоотой мэдээ