Өвөр Монголын өөртөө засах орны Циншуйхэ хошууны нутаг дэвсгэрээс өдгөөгөөс 4000 жилийн тэртээ оршиж байсан эртний хотын туурь олдсон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Нийт 1.38 мянган хавтгай дөрвөлжин км талбай бүхий энэхүү том хотын балгас нь Шар мөрний цутгалын орчимд байрладаг байжээ.
Археологичид уг хотын туурийг гадна, дотно гэж хоёр хуваан судалж байгаа тухай ӨМӨЗО-ны Соёлын дурсгал, археологийн өвийг хамгаалах албаны захирал Зяньэнь Цао ярьжээ. Малтлагын явцад ажиглалтын цамхаг, дайснаас хамгаалсан суваг шуудуу, өндөр бэхлэлтүүд, зоориуд, булшнууд олдсон бөгөөд энэ суурин нь МЭӨ 2 мянган жилийн өмнө Шар мөрний сав газарт оршин байсан неолитын хожуу үеийн соёлыг судлахад чухал ач холбогдолтойг мэргэжлийн хүмүүс онцолж байна.
Эх сурвалж: XINHUA
Nom 2019-11-22 202.126.89.20
Битлзийн дууны ном Inter номын дэлгүүр, Grand plaza-гийн Мир номын их дэлгүүрт 12.000 төгрөгний үнэтэй зарж байгаа
Төрбат 2019-11-22 202.126.88.161
Буруу ташаа мэдээлжээ. Шимао гэж чулуун хот Өвөр Монголд биш Шэньси мужид байдаг. 2011 онд малтаж эхэлсэн. Ерөнхийдөө бүгд буруу мэдээлэл байна. Сэтгүүлч ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Ц.Төрбат
багш Зул 2019-11-22 66.181.161.58
Өвөр монголын нутагт байгаа ч энэ монголтой холбоотой туурь гэсэн үгшүү яагаад гэвэл монголын эзэнт улсаас гаралтай гэдгийг он цаг нь хэлээд бгаа юм бишүү одоо хужаагууд өөрийн юм шиг дэлхийд цацна даа харж л байя
Зочин 2019-11-22 192.82.74.136
Өвөрмонголын нутагт байдаг ч гэсэн Монголын л юм байна гэдэг чинь юү гэсэн үг вэ? Өвөрмонгол монгол биш юм уу? Өвөрмонголыг монгол биш гэж хэн үздэг байж болох вэ? Бодоод үзье дээ.
зочин 2019-11-22 202.21.127.166
ингээд монголын түүх хятадын түүх болоод байгаа юм даа
ББ 2019-11-22 192.82.69.90
Тодорхойгүй мэдээ байна. Аль аймагт, аль Шар мөрөнд илэрсэн юм бол…. ӨМ-д Шар мөрөн нэртэй том гол 3 бий.
Зочин 2019-11-22 172.58.139.58
Hunny narii ovog baihdaa
монгол 2019-11-22 66.181.161.117
манай л юм байсан байх нь хайран сайхан монгол орон