Өвөр Монголоос 4000 жилийн тэртээх хотын туурь олджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Өвөр Монголоос 4000 жилийн тэртээх хотын туурь олджээ

Өвөр Монголоос 4000 жилийн тэртээх хотын туурь олджээ

Өвөр Монголын өөртөө засах орны Циншуйхэ хошууны нутаг дэвсгэрээс өдгөөгөөс 4000 жилийн тэртээ оршиж байсан эртний хотын туурь олдсон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Нийт 1.38 мянган хавтгай дөрвөлжин км талбай бүхий энэхүү том хотын балгас нь Шар мөрний цутгалын орчимд байрладаг байжээ.

Археологичид уг хотын туурийг гадна, дотно гэж хоёр хуваан судалж байгаа тухай ӨМӨЗО-ны Соёлын дурсгал, археологийн өвийг хамгаалах албаны захирал Зяньэнь Цао ярьжээ. Малтлагын явцад ажиглалтын цамхаг, дайснаас хамгаалсан суваг шуудуу, өндөр бэхлэлтүүд, зоориуд, булшнууд олдсон бөгөөд энэ суурин нь МЭӨ 2 мянган жилийн өмнө Шар мөрний сав газарт оршин байсан неолитын хожуу үеийн соёлыг судлахад чухал ач холбогдолтойг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Эх сурвалж: XINHUA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж