Чуулган: Бэлчээрийн даац 25 сая толгойгоор хэтэрсэн | News.MN

Чуулган: Бэлчээрийн даац 25 сая толгойгоор хэтэрсэн

LiveЧуулган: Бэлчээрийн даац 25 сая толгойгоор хэтэрсэн

Чуулган: Бэлчээрийн даац 25 сая толгойгоор хэтэрсэн

17 : 07
2019-11-22

Чуулган: Бэлчээрийн даац 25 сая толгойгоор хэтэрсэн

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар” асуулгаар үргэлжиллээ.

Асуулгад Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин хариулт өгсөн юм. Тэрбээр ярихдаа “Манай орны 112 га сая бэлчээр нь 84,6 сая хонин толгой малыг багтаах бэлчээрийн даацтай болох нь тогтоогдсон. Одоо байгаа малыг хонин толгойд шилжүүлвэл 111 сая толгой мал болж, бэлчээрийн даац 25 сая толгойгоор хэтрээд байна. Нийт нутгийн бэлчээрийн ургамлын байдал 30 гаруй хувьд сайн 60 гаруйд нь дунд, 10 гаруй хувьд муу байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газар тогтоогоод байна” гэсэн юм. Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулгад хариулт авч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-2019 оны дөрөвдүгээр сард хавар их хүнд болсон. Зун бороо хур их бага орсон. Ер нь их гамшигийн үе байлаа. Тухайн үед энэ асуулгыг тавьсан юм. Гэтэл хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр тоож байгаа ч юм алга. Яамны сайд нь ч ирээгүй байна. Дэд сайд нь бүтэн цагийн дараа орж ирлээ. Асуулга тавьж байхад уг нь бүгд бэлэн байх ёстой. Яагаад энд ач холбогдол өгөөд байна гэхээр Монголд одоогоор 169,7 мянган малчин өрх байна. Бид энэ хөдөөгөө, малчдаа түшиж амьдарна. Тэгэхээр бэлчээрийн даац, өлийн цагаан оготно, өвөлжилтийн байдал маш чухал асуудал. Одоогийн байдлаар үлийн цагаан оготно, царцаатай холбоотой асуудал байна. Энэ ажилд 20 тэрбум төгрөг зарцуулахаар 2020 онд төсөвлөсөн. Бэлчээр хамгаалах талаар хийж байгаа ажлыг сайжруулах хэрэгтэй байна. Ой хээрийн түймэртэй холбоотой асуудал байна. Тиймээс гамшиг, эрсдлийн давтамж нь нэмэгдээд байгаа учраас энд чиглэсэн арга хэмжээ Засгийн газар авахгүй бол болохгүй нь ээ. Ирэх хавар дахиад л хил дамнасан ойн түймэр ороод л ирнэ. Ой шатахаар уур амьсгалын өөрчлөлт улам л ихэснэ. Ер нь бид мал аж ахуй руугаа чиглэсэн ажлуудаа онцгой анхаарах нь чухал байна. Дэлхийн улс орнууд ч бас энэ салбараа түлхүү түшиглэж байна. Одоо цаг хүндэрвэл мал, малчид хэцүүднэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Хөдөө аж, ахуйн яахны зүгээс гишүүдийн тавьсан асуултад тун хангалтгүй хариуллаа гэв. Тэрбээр “Ихэвчлэн судалж байна гэсэн хариулт өгч байна. Бэлчээрийн хууль яриад л байх юм. Хэзээ орж ирж батлагдах вэ. Дорвитой бодлого, шийдвэр гаргахгүй бол болохгүй байна” гэдгийг хэллээ.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний хэрэгжилтийн талаар” хэлэлцэх байсныг санаачлага гаргасан гишүүдийн саналаар хойшлууллаа.

Дараагийн асуудал бол Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Хоршооллын тухай хуулийг дэмжиж байна. Гэхдээ бүхнийг хуультай холбож болохгүй. Гадна, дотны дэмжлэгээр сайн явж байсан үе байгаа. Одоо ашгийн байх уу, бус байх уу гэдгээ сайн ялгаж өгөх хэрэгтэй. Германд одоо хоршооны банк гэж байна шүү дээ. Баталгаатай, хоорондоо хамтарч ажиллаж байна. Заавал ч үгүй хөрөнгөтэй, мөнгөтэй гэхээс илүү ард иргэдийнхээ хөдөлмөрийг дэмжих асуудал чухал байна. Нөгөө талаар хөдөө аж, ахуйн ажилчдаа мэргэшүүлэх ёстой. Мэргэжлийн байвал хоршоо илүүү хөгжих боломжтой. Хоршиж, бие биендээ хяналт тавьж ажиллавал ажлын бүтээмж илүү сайжирна гэж бодож байна. Одоо манай нийгэмд байгаа ялгарлыг хоршоо арилгаж магадгүй юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Өнөөдөр бид чухал хууль хэлэлцэж байна. Тиймээс хууль зүйн байнгийн хороогоор энэ асуудлыг хэлэлцүүлмээр байна. Хэтэрхий багцалсан зүйл яваад байна гэж харж байна. Энэ хуулийн онлог нь 5-5000 гишүүнтэй хоршоог ялгаж үзэх хэрэгтэй болов уу. Дээр нь энэ хуулийг олон талаас нь харж уян хатан зохицуулах ёстой. Миний бас санаа зовоод байгаа асуудал бол хоршоодын засаглал буюу удирдлага. Гишүүд нь өөрсдөө аваад явдаг байдлыг үгүй хийж байна. Удирдаж буй нөхөр гишүүдийнхээ төлөө явж чадах эсэхийг мэдэх вэ. Энэ бол олон хүний ажил, амьдралтай холбоотой. Хоршоолол хөгжих үү, үгүй юу гэдэг чухал шийдвэрийг бид гаргах гэж байна. Тиймээс хууль зүйн хороогоор оруулах ёстой гэдгийг би ахин хэлмээр байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Бид энэ хуулийг чамгүй олон жилийн хугацаанд судалсан. Санал хэлж буй гишүүдтэй санал нийлж байна. Хэмжээ хязгаарын хувьд ялгаатай, зохицуулалтын хувьд бүрэн байж чадахуйц хууль гаргаж чадна гэдэгт итгэж байна. Бид Олон улсын хоршооллын хуулийг харсан. Хууль зүйн хороогоор бид ашгийн, ашгийн бус яаж байх вэ гэдгийг тодорхойлж болох юм. Ойлгомжгүй татварын дарамт байсан учир олон хоршоод дампуурсан. Энэ удаа бид үүнийг шийдэж оруулсан. Хуулиндаа бол хоршоодын бүх эрх мэдлийг гишүүдэд байх юм. Ер нь хоршоодоор бид шинэ хөдөөг бий болгох зорилготой. Хоршоо томрох тусмаа төрийн тусламжийг авах зохицуулалтыг хийсэн. Хоршооллын банк ч болох боломжтой.

Өнөөдрийн чуулган ийнхүү өндөрлөлөө. 

 

12 : 55
2019-11-22

Чуулган: Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо

Чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийг томиллоо. Үүнтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Арилжааны банкны гаргаж буй зээлийн асуудалд реформ хэрэгтэй байна. иргэдийнхээ орон сууц, мал, цалингийн зээл зэргийг болиулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авмаар байна. Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийг эрсдэлгүй байлгах чиглэлээр онцгой анхаарах хэрэгтэй байна. Чөлөөт үлдэгдлээр Монголбанкны үнэт цаас авах чиглэлээр ажиллаж байгаа. Энэ ажлыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Ингэж байж бид эрдэлгүй болгоно.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Төрийн албаны хуулийг шинэчилж баталсны үр дүнд мэргэжлийн хүн мерит зарчмаар томилогдож байгаад талархаж байна. Саарал жагсаалтаас гарахын тулд Засгийн газар, холбогдох яам, Төв банк яаралтай хамтран ажиллах шаардлагатай байгаа. Монголбанкны алдаа оноо, ололт нь тантай бас хамаатай шүү. Монголбанк өнгөрсөн гурван жилийн хугацаанд маш сайн баг болж ажиллаж чаддаг байгууллага. Цаашид валютын нөөц нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаарай. Мөн зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилгааг бууруулах шаардлагатай байна гэдгийг иргэд маш их хэлж байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүст ипотекийн зээлийн асуудалд арай өөр шийдэл хэрэгтэй байна. Түүнээс гадна Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан Итгэлийн зээлийг олгох шаардлага бий. Өөрсдийнх нь үл хөдлөх хөрөнгө барьцааны шаардлага хангахгүй байгаа учраас, баян хоосны ялгааг арилгахад Итгэлийн зээл чухал нөлөө үзүүлэх учраас та онцгой анхаарч, үргэлжлүүлээрэй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Монголбанкны шинээр томилогдох ерөнхийлөгчийн өмнө нэлээд хэдэн чухал ажил бий. Тухайлбал, хамгийн гол тулгамдсан ажил бол саарал жагсаалтаас гаргах тухай асуудал. Саарал жагсаалтад оруулсан байгууллагатай өдөр тутам мэдээлэл солилцдог байгууллага бол Монголбанкны бүтэц дотор байгаа санхүүгийн мэдээллийн алба. Энэ албаны ажил маш их сайжирч байж саарал жагсаалтаас гарна. Бүтэц, үйл ажиллагааг нь авч үзэж, цэгцлэх шаардлагатай. Зарим үед хийсэн ажлынхаа тайланг өгч байгаагүй тохиолдол гарч байсан шүү. Мөн  зээлийн хүүг бууруулахын тулд энэ салбарт өрсөлдөөнийг нэмэх учиртай. Өрсөлдөөн цөөхөн хүний дунд, хуйвалдах боломжтой нөхцөл рүү явж байна. Энэ салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын банкуудын томоохон хөтөлбөрүүдийг оруулж ирэх гэх мэт ажлуудыг хийх ёстой. Арилжааны банкуудын засаглалыг сайжруулах, реформ хийх чиглэлээр онцгой анхаарч, эдийн засгийн зөв бодлогоо баримтлах ёстой. Бөрөөсөө хамаарах бүх зүйлээ хийгээрэй.

Ингээд гишүүд үг хэлж, дууссаны дараа санал хураалт явууллаа. Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Үүний дараа чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг томилохыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, томиллоо.

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд. АМНАТ-ын тухай болон холбогдох хуулийн төслүүдийг баталснаар үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

Чуулганы хуралдаан үдээс хойш 15.00 цагт хуралдана. 

12 : 12
2019-11-22

Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх санал удахгүй оруулж ирнэ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.11.22/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг томилох болон бусад төслүүдийг хэлэлцэнэ.

Хуралдааны эхэнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өчигдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаар гишүүд асуулт, тодруулга авсан учраас санал хураалт явууллаа. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй учраас хууль санаачлагчид буцаалаа.

Чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал, 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжиж байна. Монголбанкны ерөнхийлөгч тохитой, томоотой, төрийн албаны хар хүн байх ёстой гэж бодож байгаа. Монголбанк ерөнхийлөгч урдах ажлаа хуулийн дагуу хийх ёстой.Зарим гишүүдийн хэлж байгаад тааруулж ажиллаж болохгүй шүү. Жишээлбэл, гишүүн О.Баасанхүү Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулийг эсэргүүцэж байсан, хуулийг батлуулахгүй гэж байсан хүн өнөөдөр Монгол Улс саарал жагсаалтад орлоо гэж өдөр бүр хэвлэлийн хурал хийж байна. Энэ хүн хуулийг ганцаараа эсэргүүцсэн. Ийм зарим гишүүдийн үгийг сонсч, тааллаар нь ажиллана гэж байхгүй. Тиймээс урдах ажлаа л маш сайн хийх ёстой шүү, Монголбанкны ерөнхийлөгч. Улс төрөөс хол байх ёстой. Санхүүгийн мэдээллийн алба гэж хуульд бий. 20 саяас дээш сэжигтэй гүйлгээ хэр гарсан, цаашид яаж ажиллах вэ. Ерөнхийлөгчийн ажлаа аваад энэ ажил дээр хэрхэн анхаарах вэ.

Нэр дэвшигч Б.Лхагвасүрэн:

-Монголбанкны дэргэд Санхүүгийн мэдээллийн алба ажиллахаар хуульчлагдсан. Өнөөдрийн байдлаар сэжигтэй гүйлгээг хуулийн байгууллагад өгдөг. Ажлын хэсэг гараад ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай хүн учраас дэмжиж байна. Манай улс зах зээлийн харилцаанд шилжээд 30 жил болж байгаа бөгөөд хамгийн өндөр хөгжсөн. Хамгийн өндөр аятайхан барилга бол банкуудын байшин байдаг. Гэтэл нөгөө талд зээлийн хүү маш өндөр иргэд, аж ахуй нэгж өрийн дарамтад байдаг. Бүх иргэд зээлийн барьцаанд орсон байна. Тэтгэврийн хүмүүсийн дэвтэр, малчдын мал зээлийн барьцаанд байна. Зээлийн хүү 20-25 хувьтай байгаа.  Ийм байдлаар бид өнгөрсөн хэдэн жил явж, банкны салбар л хөгжиж иргэд ядуурсан, барьцаанд байна. Банкууд баяжаад ирэхээрээ бизнес рүү орж байна. Цаашид ийм байдлаар хөгжих үү, зээлийн хүүг бууруулах боломж байна уу. Ипотекийн корпораци гэсэн монополь байгууллага бий. 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг. Удирдлагын зардал нь 24 тэрбум байдаг юм байна. Иргэд хүлээлт маш их байна. Ажлаа авсны дараа ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бий юу.

Нэр дэвшигч Б.Лхагвасүрэн:

-Зээлийн хүүгийн дундаж 16,9 хувь буюу сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшин. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк санаачлан төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Бид хэд хэдэн бодлогын ажил төлөвлөсөн учраас дараа жил гэхэд зээлийн хүү буурна. Ипотекийн зээлийн гол оролцогч бол Монголбанк, бусад арилжааны банкуудтай хамтран шинэ боломжтой хүртээмж сайтай үйл ажиллагаа явуулахаар энэ ондоо багтааж тодорхой санал гаргаж ирнэ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

10 : 23
2019-11-22

Байнгын хороо: Б.Лхагвасүрэн, Б.Баярсайхан нарыг томилохыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2019.11.22/ хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайхан нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Тиймээс одоо тэднийг томилох эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. Чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • "Гэрээ соёрхон батлах тухай" хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын "Далайн хөдөлмөрийн тухай конвенци"-д 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, хаалттай/;
  • Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-22 124.171.161.107

Суурин газарт ойр газар л бэлчээр булаацалдаад байгаа болохоос Халхын гол, Мэнэнгийн тал гээд мөн ч их бэлчээр байгаа ш дээ. Судлаачид нь хол явахаас залхуурч айраг эргүүлдэж ирээд энэ хэдийнхээ толгойг эргүүлэх юм

Avatar

Малчин 2019-11-22 202.126.89.231

Монгол орны байгаль, унаган төрхийг хамгийн их сүйтгэж байгаа нь мал, уул уурхай 2 байна. Малчдын мал гэхээсээ илүүтэй баячуудын тавиул мал их сүйтгэж байна. Монгол оронд ургамлын судалгааны дээж авчихаар мал, уул уурхайн нөлөөнд ороогүй соргог газар бараг олдохгүй болж байна. Бид уул уурхайгаа их ярьж байна, бэлчээрээ бас ингэж их ярих хэрэгтэй. Бэлчээр бол ард түмний баялаг, Монгол төрийн өмч. Одоо энэ өмчийг баячууд ямар ч үнэгүй дураараа эдэлж байгааг зогсоох хэрэгтэй

Avatar

зочин 2019-11-22 202.9.42.35

Говио усжуулаад л тэрбум тогой тэжээсэн ч болышдээ ….Динзавр нь амьлаад балардгын болуу ? ..

Avatar

Зочин 2019-11-22 66.181.165.207

Haramch Nariindaa hatsan, ulaan avilgachin N.Bayartsaihan zailsand mongolbankniihan mash ih bayartai bna, zahirluudaas busad n…chi gehdee zugeer zailahgui shuu, shorond or esvel tenger luugee tonil Babnik tugtsug

Avatar

Зочин 2019-11-22 202.126.88.178

Лагвааг ч Мо дарга л хоолных нь захад хүргэсэн дээ.

Avatar

зочин 2019-11-22 66.181.166.196

Малчдаас малын толгойн тоогоор нь тооцож татвар, бэлчээрийн төлбөр авч тэр олон толгой малаа цөөлөөч, тэрэнтэй тэрэнгүй мах магнаг болчихсон юм чинь, одоо тэр олон толгой малаар яадаг юм

Avatar

Зочин 2019-11-22 182.160.35.184

Бэлчээрийн даац энэ тэр гэсэн мэдэхгүй юмаараа энэ Их хурлын гишүүд оролдох хэрггүй дээ. Мэддэгээр нь төсвийнхээ мөнгөнөөс тонших шинэ аргаа боловсруулж суусан нь дээр биз. Бэлчэээрийн даац бол эд нарын мөнгө хийх талбарч биш, эд нарын гашилсан бөндгөрийн бодох сэдэвт биш юм ш дээ.

Avatar

Мальтус 2019-11-22 122.201.24.161

Тэгээд тэр илүүдэл 25 саяаа төхөөрөөд 12.5 саяыг нь ард түмэндээ өгөөд үлдсэн 12.5 саяыг нь гадагшаа зараач!!!!Ард түмэндээ мах тараавал сайн л байна.Сайхан ханцуйгаа шамалж байгаад идэж өгье

Avatar

Зочин 2019-11-22 66.181.185.178

Mal baival tuhuurchihuur amitan bn

Avatar

Зочин 2019-11-22 103.212.118.159

Энэ нөхөд буруугүй юу, БАГААР АЖИЛЛАДАГГҮЙ ЮМ УУ, ЮУ Л БОЛООД БАЙНА ДАА

Avatar

МАН 2019-11-22 49.0.212.227

Лхагвасүрэн ч ажил хийхээ алд, дампуурсан архины лүү дээ, Баяртсайхан нь дээр байсан юм

Avatar

Зочин 2019-11-22 202.179.26.144

Төрд шургасан Увсын санхүүгийн мафи саармагжиж буй юм шиг. Монголбанкинд цэвэрлээгээ хийх хэрэгтэй…..

Avatar

МАН сөнөтүгэй 2019-11-22 66.181.181.137

Ард бөөн мөнгө. Мөнгөний томилгоо. Төрийн албыг худалдагсад

Avatar

ХЭХЭ 2019-11-22 203.217.139.225

БАС ЭНЭ ХОЁР НОХОЙГ ХААНААС ГАРГААД ИРЭВ

Avatar

Зочин 2019-11-22 202.126.89.217

Оюунхорол л***р солирох гэж бас итгэлийн зээл гэнэ , тийм юм байхгүй тэнэг авгай .?

Avatar

Захиас 2019-11-22 45.51.113.91

Тэр Итгэлийн зээл гэж ёстой байхгүй шүү

Avatar

bank 2019-11-22 108.56.76.55

Lhagvasuren mergejliin hun ene ajliig sainhiijuls orondoo tus bolno gedegt itgej bn. Anjilt husie.

Avatar

Зочин 2019-11-22 182.160.35.101

N.Bayartsaihaniig bankuudaas avsan olon terbumiin avilgaliig ilruulj shorond yvuulah tsag irlee, haramch atgag gar chin tataj, ulsiin humrugiig soron hoosolson gedes chin hurdan hagarana Nadmidiin Bayartsaihaan!!! Zugeer chamaig tavij yvuulna ch gej bhgui shuu!!!! yaj humuusiin muug uzseniihee hariug chi bolon chinii Americad bgaa 2 ohid ene nasandaa edlej duusah bolno

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж