“Victoria’s Secret” шоуг албан ёсоор зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

“Victoria’s Secret” шоуг албан ёсоор зогсоожээ

“Victoria’s Secret” шоуг албан ёсоор зогсоожээ

Хувцас загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг “Victoria’s Secret” шоуг албан ёсоор зогсоож байгаа тухай тус брэндийг эзэмшигч эзэмшигч “L Brands” компани өчигдөр /2019.11.21/ зарлажээ.

Анх 1995 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн уг шоуг үзэгчдийн тоо сүүлийн жилүүдэд огцом буурсан үзүүлэлттэй байсан бөгөөд шоуг шинэчлэх тухай зохион байгуулагчид өнгөрсөн тавдугаар сард ярилцжээ. “Сахиусан тэнгэрүүд” хэмээн нэрлэдэг хамгийн өндөр чансаатай загвар өмсөгчдийг нэг дор цуглуулдаг уг шоуг өнгөрсөн жил л гэхэд 3,3 сая үзсэн байна. Энэ тоо 2013 онд 9,7 сая байв.

Мөн энэхүү шоу нь эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг, хүйсээр ялгаварладаг, махлаг болон транжендер моделиудыг шоундаа оролцуулдаггүй гэх мэтээр маргаан дагуулаад байсан юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж