Хэн байхыг хүснэ түүгээрээ хувцасла

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Хэн байхыг хүснэ түүгээрээ хувцасла

Нийгэмд өөрийгөө илэрхийлэх алхам энгийн мэт боловч зөв зохистой хувцаслахаас эхэлдэг. Гадаад үзэмж буюу хувцаслалтаар нь тухайн хүний зан төлөв, боловсрол, нийгэмд эзлэх байр суурийг ч илэрхийлэх боломжтой. Тиймээс ч “Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг” гэх үг хүртэл байдаг билээ. Хувцаслах соёлд суралцсанаар тухайн хүний ажилдаа хандах хандлага болон хариуцлагатай байдал нэмэгддэг нь тогтоогджээ. Тиймээс ажил мэргэжилдээ тохируулан зөв хувцаслах нь нийгмийн хэрэгцээгээ хангаж, амжилттай байх нэгэн үндэс болж өгдөг нь сонирхолтой юм.

Эрэгтэй хувцаслалтын соёлыг түгээгч 

Хувцаслалт, тэр дундаа эрэгтэй хувцаслалтын соёлын ойлголтыг түгээх чиглэлд голчлон ажилладаг “Премьер тэйлор” дэлгүүр байгууллагуудад зөв зохистой хувцаслах сургалт зохион байгуулж, хувцаслалтын соёлыг хуваалцдагаараа өндөр үнэлгээ авдаг. Дэлхийд трэнд болж буй загвараас хоцролгүй, зэрэгцэн алхаж хэрэглэгчдэдээ хүргэх нь тус брэндийн гол зорилт.

Эрэгтэйчүүдэд зориулсан тансаг зэрэглэлийн 3 брэндийг онцлох нь 

Хэрэглэгчдэдээ үүд хаалгаа нээгээд 6 жилийн нүүр үзэж буй “Премьер тэйлор” дэлгүүр 2016 онд Италийн Наполигаас гаралтай тансаг зэрэглэлийн ISAIA брэндийг албан ёсны франчайз эрхтэйгээр оруулж ирсэн билээ. Харин илүү ажил хэрэгч залуусдаа зориулан L’Uomo брэндийг мөн тус онд нээсэн юм. Эрэгтэй 3 хувцасны брэндээр үйлчлүүлэгчдэдээ хүрч байгаа нь бүгд өөр өөрийн гэсэн онцлог шинж чанартай.

ISAIA брэнд гэхэд тансаг зэрэглэлийн бэлэн хувцас болон захиалгын үйлчилгээ явуулдаг. Тус брэндийн захиалгын үйлчилгээг Итали мастер тэйлорууд хүрэлцэн ирж, үйлчлүүлэгчдээс хэмжээ авч, урладгаараа ихээхэн онцлог юм. Удаах брэнд Премьер тэйлор нь зөвхөн захиалгын хослолын үйлчилгээ үзүүлдэг ба Тив дэлхийд нэр алдар нь түгсэн алдартай гар аргын бүтээгдэхүүн урладаг  байгууллагуудтай хамтран ажилладгаараа онцлог юм. L’Uomo дэлгүүр мөн л захиалгын хослолын үйлчилгээг үзүүлдэг бөгөөд дээр дурдсанчлан буюу залуус руу чиглэн ажилладгаараа зах зээлдээ хэдийнэ ихээхэн танигджээ.

Анхны тансаг зэрэглэлийн мультибрэнд дэлгүүр

“Премьер тэйлор”-ийнхон энэ удаад 4 дэх дэлгүүрээ Ame нэртэйгээр, Монголын эмэгтэй хэрэглэгчдэдээ зориулан “Шангри-Ла Молл”-ын нэгдүгээр давхарт энэ оны 9 сард нээсэн билээ. Тус дэлгүүр анх удаа дэлхийд алдартай Dior, Gucci, Balenciaga, Celine, Saint Laurent гэх мэт брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж буй мультибрэнд дэлгүүр болж байна.

Түүнчлэн “Премьер тэйлор” брэнд нь үйлчлүүлэгчиддээ илүү олон үйлчилгээ санал болгох зорилгоор Итали улсад хослол урлах үйлчилгээг нэмэлтээр санал болгож эхлээд байгаа юм.

Тансаг зэрэглэлийн хувцсыг яагаад хүн бүр өмсөж болохгүй гэж?

Хэрэглэгчдэдээ илүү хүрч ажиллах зорилгоор “Премьер тэйлор” дэлгүүр Голомт банктай хамтран “Премьер тэйлор” болон L’Uomo брэнд дэлгүүр дээрээ хэрэглээний зээлийн үйлчилгээг санал болгож байна. Зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1646 лавлах утас болон ЭНД дарж аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж