Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийтийн номын сангаас тус номын сангаар үйлчлүүлдэг иргэдийн болон албан хаагчдын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Шилдэг уншигч” номын уралдааны аваргууд тодорлоо.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн Тамгын газрын нийтийн номын сангаар тогтмол үйлчлүүлж, хамгийн их ном уншсан ‘’Шилдэг уншигч иргэн’’-ээр Ё.Ишхүү шалгарсан бол ‘’Шилдэг уншигч албан хаагч’’-аар дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч А.Оюунбилэг болон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Я.Болортуяа нар тус тус шалгарсан байна. Иймд хамт олноо манлайлж, оюун ухаандаа үнэтэй хөрөнгө оруулалт хийн, соён гэгээрүүлэх үйлсэд идэвхтэй оролцсон иргэн, албан хаагчдад Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Батжавхлан баяр хүргэж дүүргийн Засаг даргын ‘’Өргөмжлөл’’-ийг гардуулав.
Дашрамд, Баянзүрх дүүрэг анх төр захиргааны байгууллагын Нийтийн номын санг санаачлан 2016 онд байгуулж байсан. Тэгвэл өдгөө тус номын сан 7000 гаруй номтой болон өргөжиж, байнгын уншигчидтай болсоор байна.
УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ.
Холбоотой мэдээ